Амьдралыг илүү сонирхолтой болгох 15 бүтээлч хэрэгсэл

1

Зохион бүтээгч, шинийг санаачлагчид үргэлж биднийг шинэ бүтээлүүдээрээ гайхашруулдаг билээ. Өнөөдөр бид та бүхэндээ өөртөө болон ойр дотныхондоо бэлэглэж болох гайхалтай 15 зүйлсийг танилцуулахаар бэлдлээ.

Маслонд зориулсан хутга

ButterUp хутга нь онцгой хийцтэй бөгөөд хамгийн хатуу цөцгийн тосыг хүртэл хялбархан авч чадна.

 

Ухаалаг гар утсыг зурагттай холбогч төхөөрөмж

Smartphone Magnifier нь томруулдаг шилтэй хайрцаг бүтээжээ. Үүний тусламжтайгаар дурын ухаалаг утсанд дуртай зүйлсээ тоглуулан 2 дахин том дэлгэцээр үзэх боломжийг олгож байгаа юм.

 

Ухаалаг утсанд зориулсан соронзон суурилуулагч

Суурилуулагч Mengo нь ихэнх ухаалаг гар утас болон GPS төхөөрөмжинд тохирно. 4 хүчтэй соронз нь таны утсыг булангаас нь маш сайн барих болно.

 

Байнга үдэх шаардлагагүй үдээс

Энэхүү уян хатан үдээсийг гутлаа тайлах болон өмсөх бүртээ байнга тайлж, үдэх шаардлагагүй. Пүүз болон кэтэндээ хийж болох ба өмсөж тайлахад их хялбар.

 

“Лего”-нд дуртай хүмүүст зориулсан тууз

Энэхүү тууз нь “Лего” тоглоом шиг бүтэцтэй бөгөөд дурын зүйл дээр нааж болон. Жишээ нь хана, хөргөгчний хаалга гэх мэт. Үүнээс гадна “лего туузаар” зам, гүүр гэх мэт зүйлийг лего ашиглан барьж болно.

 

Чихэвчийг унахаас сэргийлсэн хэрэгсэл

BudStraps  нь спортоор хичээллэдэг хүмүүст хэрэгтэй хэрэгсэл юм. Ихэнхдээ спортоор хичээллэж байх үед чихэвч нь мултарч унадаг бөгөөд үүнээс сэргийлсэн хэрэгсэл юм.

 

Төвлөрөхөд тусалдаг шоо

Fidget Cube шоо нь дардаг товчтой бөгөөд гараараа хийж болох бүгдийг агуулснаараа онцлог. Энхүү тоглоомыг зохион бүтээгчид нь хүмүүс ихэнхдээ гартаа юм барьж, дуугаргах, товших дуртай байдгаас санаа авсан гэж ярьжээ. Тиймээс энэхүү шоо нь төвлөрөх болон сэтгэл санаагаа тайвшруулах, хэцүү асуудлыг шийдэхэд туслах юм.

 

“Ухаалаг” фитнес-мөрдөгч

Misfit Shine нь хямд төхөөрөмж бөгөөд таны шатаасан илчлэгийн хэмжээ, явсан зай, нойрсох үе шатыг автоматаар таны гар утсанд илгээдэг төхөөрөмж юм. Мөн зайгаар ажилладаг бөгөөд нэг зайг 6 сарын турш хэрэглэнэ.

 

Бүтэн 3 жилийн турш дэлбээтэй байх амьд сарнай

Хамгийн хямд мөртлөө сэтгэлд тааламжтай бас үнэхээр гоёмсог! Мөн илүү хямд, тийм ч их сонирхол татахааргүй  хувилбар ч бас байдаг. Үйлдвэрлэгчид нь хагас жилээс 5 жилийн хугацаанд шинэ мэт байх болно гэж хэлдэг.

 

“Оддын дайн”-ы шүтэн бишрэгчдэд зоиулсан нисэж буй хөлөг

Шүтэн бишрэгчдийн хамгийн хүсэмжит бэлэг. Үүнийг Дарт Вейдер өөрөө зохион бүтээсэн юм шүү дээ.

 

Нэг дор 15 ширхэг багаж

Энэхүү тохируулагч багаж нь өөртөө 15 ширхэг багажийг агуулдаг бөгөөд халив, түлхүүр, Т25 түлхүүр, алх, гар чийдэн гэх мэт зүйлс багтана.

 

Ухаалаг утас болон таблетанд зориулсан дурангийн цуглуулга

GoStellar Universal  цуглуулга нь 3 төрлийн дурантай. Өргөн булант, загасан нүд, макро гэсэн 3 төрөл бий. Зураг авах сонирхолтой хэн бүхэнд зориулсан бөгөөд үргэлж том оврын зургийн хэрэгсэл авч явдаггүй хүмүүст зориулсан байна.

 

Хувирагч гутал

Shooz гутал нь 2 хэсэгтэй. Дээд болон гутлын ул хэсэг нь цахилгаанаар холбогдсон байдаг. Өөр өөр гутлын дээд болон ул хэсгийг хослуулж шинэ гутал гаргаж авч болох нь ээ.

 

Залгуур доорх гэрэл

Харанхуйд залгуур хайж явдаг хүмүүст нэн тустай гайхалтай шийдэл. Энэхүү шийдэл нь цахилгаан маш бага зарцуулдаг тул шөнийн турш ажиллуулж болно.

 

“Архелогийн” саван

Архелогийн савангийн дотор талд пластикаар хийгдсэн үлэг гүрвэл нуугдаж байгаа. Давхарга бүрт нь ямар нэгэн архелогийн олдвор байгаа гээд бод доо? Хүүхдүүд хэрэглэвэл тэдэнд маш сонирхолтой санагдах болно.

75
ГайхмаарГайхмаар
24
БахархмаарБахархмаар
15
ГоёГоё
9
ХөөрхөнХөөрхөн
7
ТэнэглэлТэнэглэл
5
Ха ХаХа Ха
5
ХарамсалтайХарамсалтай
4
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Dulguun Gankhuyag

    Dulguun Gankhuyag

    2017/03/20 at 09:47

    Jrjir

  2. Temka

    2017/05/20 at 19:10

    Wooooowldaaaas

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *