Өнгөрсөн жилийн 9 гайхалтай шинэ нээлт

0

Хүн төрөлхтөн жил болгон гайхалтай шинэ нээлтүүдийг олж нээдэг. Өнгөрсөн жил нээсэн зарим нэг онц сонирхолтой нээлтүүдийг танд танилцуулахаар бэлдлээ.

Манан солонго

Манан солонго – маш ховор үзэгдэл бөгөөд цөөн азтанууд л харж чадсан юм. Манан дээр нарны туяа тусахад цагаан өнгийн солонго гардаг. 2016 онд манан солонгыг 2 удаа харсан тохиолдол бүртгэгджээ: Шотланд, АНУ.

 

Динозавр өдтэй

Ямартай ч зарим нэг нь өдтэй байсан. Үүний баталгаа ч олдсон: өнгөрсөн жил динозаврын өдтэй сүүлний олдвор олджээ.

 

Австрали жил болгон хойд зүг рүү 7 см-ээр нүүдэг

Тив болгон орон зайд хөдөлдөг ч Австралийн хөдөлгөөн бусдаас илүү хурдтай явагдана. 22 жилийн дотор уг тив Ази руу 1,5 метр ойртжээ, өөрөөр хэлбэл жилд 7 см дөхөж байна гэсэн үг юм. Тус улсын төр засаг өөрийн координатыг өөрчлөхөө албан ёсоор мэдэгдээд байна.

 

Сан-Францискогийн онгоцны буудалд гахай ажилладаг

Толбот Липу гахай 2016 оны 12-р сард ажилдаа орсон.Түүний ажил үүргийн хуваарь – зорчигчдыг тайвшруулах. Липу энэ дэлхийн хамгийн загварлаг гахай болов уу: түүний дүрэмт хувцсанд ягаан өнгийн банзал, хантааз багтахаас гадна өөрийн гэсэн инстаграмтай ажээ.

 

Нарны аймагт 9 гариг байж болзошгүй

2016 оны 1-р сард хэсэг эрдэмтдийн хийсэн мэдээллээр бол Дэлхий Вангаас цааш бас нэгэн гариг байж болзошгүй гэжээ. Гариг байгаа магадлал нь 90%. Одоогоор нэршил өгөөгүй байгаа хэдий ч “Ес дэх гариг” гэжээ.

 

Үнэндээ 8 тивтэй

Шинэ тив нээсэн гэж эрдэмтэд мэдээлж байна – Зеланд. Уг тив тэнд байж л байсан, гэхдээ далай, тэнгис дор. Тивийн 94% нь усан доогуур нуугдсан, газар дээр ил гарч ирснийг нь Шинэ Зеланд болон Шинэ Каледони гэдэг билээ.

 

Загас хуурай газраар явна

Тайландын хойд хэсгээс нэгэн сонирхолтой загас олджээ – өөрийн сэлүүрээр хуурай газар явна. “Агуйн сахиусан тэнгэр” газрын гадаргуугаар төвөггүй явах бөгөөд хаднаас хад уруу чөлөөтэй үсэрч чадна. Мэдээж агаараар амьсгалж чадах нь ойлгомжтой.

 

Хүнийг нүүрээр нь танина

Австралийн эрдэмтэд нэгэн туршилт хийсний үр дүнд сонирхолтой нээлт хийжээ: ус шүршдэг загас хүнийг нүүр царайгаар нь таньдаг. Туршилтанд орсон загаснуудад гэрэл зураг харуулж хоол өгдөг байжээ. Туршилтыг тэд амжилттай давсан байна.

 

Тагтаа хүний хэл яриаг ялгана

Бас нэгэн туршилтыг тагтаа дээр хийж шувууны тархины хүчин чадлыг тогтоохоор шийджээ. Маш олон чадвартай болохыг нь тогтоов: утгагүй шулганах зүйлээс утга учир агуулсан үгийг төвөггүй ялгаж салгаж чадах ажээ.

29
ГайхмаарГайхмаар
6
ТэнэглэлТэнэглэл
6
ГоёГоё
2
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *