Нүүр Зөвлөгөө Байнга ядрах нь дараах 7 шалтгаантай холбоотой

Байнга ядрах нь дараах 7 шалтгаантай холбоотой

2
5

Юу ч хиймээргүй санагдаж, цаанаасаа л ядраад байна уу? Хэрвээ ийм шинж тэмдэгтэй удаан хугацааг өнгөрүүлж байгаа бол эмчид хандаарай. Ноцтой өвчний шинж тэмдэг байж ч мэднэ шүү.

Бид та бүхэндээ байнга ядрах шинж илэрдэг өвчнүүдийн талаар өгүүлэх гэж байна. Уншаад үзээрэй, мөн эрүүл энхийг хүсье!

Төмөр дутагдах

Төмөр дутагдах үед (цус багадалт) гемоглобины хэмжээ буурч, эсүүд хангалттай хүчилтөрөгч авч чадахгүй байснаар тогтмол ядардаг.

Бусад шинж тэмдгүүд:

  • Хачирхалтай зүйлс идмээр санагдах. Мөс, шороо, цардуул гэх мэтийг идмээр болох
  • Хөл гар байнга хүйтэн байх
  • Амьсгалын тоо багасах
  • Арьсны өнгө цайвар болж, хуурайших. Хумс хэврэг болох
  • Хэл хавдах эсвэл гашуун оргих

Хамгийн түрүүнд та хоол хүнсээрээ төмрийг нөхөх хэрэгтэй. Төмрөөр баялаг хоол хүнсэнд буурцаг, малын мах, дайвар бүтээгдэхүүн зэрэг орно (бусад бүтээгдэхүүнийг эндээс хараарай)

 

B12 аминдэм дутагдах

Ядаргаа бол B12 аминдэм дутагдлын хамгийн эхний шинж тэмдэг. Энэ аминдэм нь амьтны гаралтай бүтээгдэхүүнд ихээр агуулагддаг бөгөөд цагаан хоолтнууд өртөх эрсдэлтэй.

Бусад шинж тэмдгүүд:

  • Сэтгэл санаа таагүй болох, айдастай болох, худлаа уйлах
  • Хараа муудах, хий зүйл харах
  • Цайвар эсвэл шаргал арьстай болох, хэл гөлгөр болох
  • Үе мөч чилэх, бадайрах, мэдээ алдах

Ихэвчлэн маханд байдаг тул хангалттай хэмжээний мах идээгүйгээс болдог. Мөн эмчийн заавраар заагдсан тунгаар хэрэглэж нөхөж болно.

 

Бамбай булчирхайтай холбоотой асуудал

Бамбай булчирхайн дутмаг нь бамбай булчирхайн дааврын дутагдалтай холбоотой бөгөөд ядрах шинж тэмдэг ажиглагдана.

Бусад шинж тэмдгүүд:

  • Нүүр болон зовхи, хөл хавдах
  • Хүйтэн зүйлд мэдрэмтгий болох
  • Үе мөч, булчин өвдөх
  • Дуу хоолой сөөнгө болох
  • Арьс хуурайших, үс унах

Дааврыг тэнцвэржүүлэх шаардлагатай.

 

Гэдэс өвдөх

Гэдэсний өвчин нь гэдсэн дэх нянгийн хэмжээ ихэссэнтэй холбоотой. Гэдсэн дэх ашигт нянгууд ихээр устдаг ба мэдрэлийн симтемд нөлөөлж, ядрах шалтгаан болдог.

Бусад шинж тэмдэг:

  • Гэдэс дүүрэх, гэдэс өвдөх
  • Аманд эвгүй амт амтагдах
  • Хэлэн дээр цагаан өнгөр тогтох
  • Огиудас хүрэх

Ямар өвчлөл вэ гэдгээс хамаарч (нянгийн болон гэдэсний цочмог өвчин) эмчилгээ хийгдэнэ.

 

Адреналины ядаргаа

 

Адреналины ядаргаа нь цусан дахь адреналины хэмжээ ихэссэнээс үүддэг. Энхүү даавар нь маш бага хэмжээтэй байх нь ашигтай байдаг тул илүүдвэл биеийг сульдаадаг.

Бусад шинж тэмдэг:

  • Цусны даралт багасах
  • Бие хөших
  • Жин алдах
  • Үс унах, арьс харлах

Бодит байдал дээр адреналины хэмжээг багасгах боломжгүй бөгөөд бөх унтах, зөв хооллох, цэвэр агаарт гарах, спортоор хичээллэх хэрэгтэй.

 

Элэгний өвчин

Элэгний хамгийн түгээмэл өвчин болох гепатит А B нь ядрах шинж тэмдгээр илэрдэг. Бие сульдаж, цөсний суваг үрэвсэж, элэгний хатуурал явагдаж байгаа нь энэ юм.

Бусад шинж тэмдэг:

  • Баруун талын хавирганы доогуур өвдөх
  • Арьс харлах
  • Биеийн хэм нэмэгдэх
  • Огиудас хүрэх, хоолны дуршил муу болох

Энэ тохиолдолд эм уух хэрэггүй бөгөөд зарим тохиолдолд мэс засал хийдэг байна.

 

Шингэний дутагдал

Шингэний дутагдал нь байнга ядрахад хүргэдэг бөгөөд өөр олон шинж тэмдэг илэрдэг. Чухам яагаад ингэдэг талаар тодорхой тайлбар өгч чаддаггүй.

Бусад шинж тэмдэг:

  • Үргэлж чихэрлэг, амттай зүйл идмээр санагдах
  • Унтахад хэцүү байх, нойр хулжих
  • Толгой эргэх, толгой өвдөх
  • Ам хатах, эвгүй үнэртэй болох

Биед шингэн дутагдаж байгааг шалгахын тулд бугуйныхаа арьсыг 2 хуруугаараа хавчин хагас см татаад суллана. 1-2 секундын дотор буцаад хэвийн байдалдаа орох ёстой ба гөлгөр байна.

Биеийн жингээс хамаарч хүн өдөрт 1,5-2,5 литр ус уух ёстой байдаг.

Хэрвээ та байнга ядрах болон өөр бусад шинж тэмдэг илрээд хэдэн долоо хоног өнгөрч байгаа бол хугацаа алдалгүй эмчид хандаарай. Эмчилгээг нэн даруй эрт эхлүүлэх нь өвчинтэй тэмцэх хамгийн зөв арга юм.

23
ГайхмаарГайхмаар
10
БахархмаарБахархмаар
6
ТэнэглэлТэнэглэл
5
ГоёГоё
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
0
Ха ХаХа Ха
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Uugaa Lkha

    Uugaa Lkha

    2017/03/16 at 12:55

    Баярлалаа . Амжилт хүсье.

  2. Enhktuvshin Enhchuluun

    Enhktuvshin Enhchuluun

    2017/03/16 at 20:45

    Qq

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй.

Санал болгох

Их хүч хөдөлмөр зарцуулахгүйгээр турах 10 зөвлөгөө

Хуруугаараа нэг дохиод л бие галбир гуалиг болно гэж байхгүй. Бас хөлсөө дуслуулсан бэлтгэ…