Дараах 4 техникийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?

1

Төхөөрөмж бидний амьдралыг хөнгөвчилдөг хэдий ч маш олон тооны бэрхшээл үүсдэг. Тэгвэл бид та бүхэндээ төхөөрөмж хэрэглэх үед гардаг асуудлыг шийдэж, 100% үр дүнтэй ашиглах аргыг санал болгож байна.

1. Олон тооны нууц үг бичсэн цаас

Бид өдөр бүр цахим шуудан, нийгмийн сүлжээ, банкны карт гээд маш олон зүйлийг ашиглах бүртээ нууц үг ашигладаг. Хэрвээ та эдгээр зүйлсийнхээ нууц үгийг цаасан дээр бичиж хадгалдаг бол өөрийнхөө нууц зүйлсээ алдах эрсдэлд оруулж болох юм.

Шийдэл: нууц үгийг удирдах

Утгагүй сонсогдож магадгүй ч олон тооны нууц үгийг удирдахын тулд ахин нэг нууц үгтэй болох хэрэгтэй. Хамгийн сайн нууц үгийг удирдагч бол Last Pass юм. Маш хурдан, аюулгүй мөн үнэгүй. Гар утас болон компьютертээ татаж суулгаад өөрийн бүх мэдээллээ хадгалаарай.

Та бүх зүйлсийн нууц үгийг санах шаардлагагүй бөгөөд энэхүү аппликейшн таны мэдээллийг найдвартай хадгалж, автоматаар салгагдана. Мөн таныг системд нэвтрэх бүрт гар утсанд мэдэгдэл ирж байхаар тохируулж болно. Мөн өөр 1password болон Dashlane гэсэн хувилбарууд ч бий.

 

2. Интернэтийн хурд бага байх

Таны Wi-Fi төхөөрөмж хэдэн жил болж байгаа вэ? Хэрвээ 30 секундээс илүү хугацаанд гацдаг бол таны төхөөрөмж дэндүү хөгширсөн байна. Орчин үеийн төхөөрөмжүүд маш их мэдээлэл дамжуулж байгаа бөгөөд зурагт, тоглоом тоглох үед гацах, мөн гар утсаар интернетэд холбогдох үед удаан уншиж байвал таны төхөөрөмж хамгийн хөгшин бөгөөд түүнээс болж интернетийн хурд саарч байна гэсэн үг.

Шийдэл: төхөөрөмжөө солих

Шинэ төхөөрөмж тийм ч үнэтэй биш бөгөөд яг л машиныхаа банкыг шатахуунаар дүүргэж байгаатай адил. Та өндөр чанартайгаар кино үзэх, тоглоом тоглох дуртай бол интернетийн хурд маш чухал.

TP-Link төхөөрөмжийг сонгоорой. Мөн зарим төхөөрөмжүүд Wi-Fi цацахдаа хоёр түвшингээр цацдаг. 2,4 ггц эсвэл 5 ггц гэсэн сонголт байдаг. Тиймээс та өөрт шаардлагатай байгаа хурдаа төхөөрөмжөөрөө тохируулж болно гэсэн үг. Сүүлд гарсан бүх төхөөрөмжүүд 5 ггц-ийг дэмждэг.

 

3. Утасны цэнэг хурдан дуусах

Жил бүр гар утас үйлдвэрлэгчид батерейн зарцуулалтыг багасгаж байгаа гэдэг боловч хагас жилийн дараа өнөөх гар утаснуудын цэнэг өдрийн цайны цаг гэхэд л дуусчихдаг. Гэхдээ хугацааг нь уртасгах арга хэмжээ авч болно.

Шийдэл: Зөв цэнэглэх

Бүх ухаалаг гар утаснууд лити ион зайгаар тоноглогдсон байдаг. 400-600 мөчлөгт зориулагдан хийгдсэн байдаг ба хэрвээ зөв цэнэглэвэл 1000-1100 болж өснө. Утасны цэнэг 0% болохыг хүлээх хэрэггүй. Харин цэнэг 20%-иас доош орсон үед цэнэглэж байгаарай. Дүүртэл нь цэнэглэх хэрэггүй, мөн цэнэг дүүрсэн үед залгаатай байлгаж болохгүй.

Хэрвээ ингэсэн ч гэсэн таны цэнэг өдөртөө хүрэлцэхгүй бол нэмэлт зай юм уу power bank ашиглахыг зөвлөж байна.

 

4. Интернэт худалдаанд илүү төлөлт хийх

Таны вэб хөтөч таны орсон сайт бүрийн түүхийг хадгалж байдаг. Интернет худалдаа болон нийгмийн сүлжээ рүү орох бүрт нууц үг нэхдэггүй. Энэ нь танд амар байх хэдий ч өөр зарим сайтуудад ашигтай байдаг байна.

Жишээ нь, та аль нэг сайтаас маш хямд онгоцны билет олж харжээ. Та өөр сайт руу зочилж өмнөх үнээс илүү хямд билет олдох эсэхийг хайсан. Гэвч олж чадалгүй буцаад өмнөх сайт руугаа ортол таны харсан үнэ өөрчлөгдчихсөн байна. Таны сайт руу зочилсан түүх нь тухайн зүйлийг худалдан авахаар сонирхож байна гэсэн мэдээллийг тухайн байгууллагад илгээдэг бөгөөд тэд үнээ бага зэрэг нэмдэг байна.

Шийдэл: Хэмнэхийн тулд түүхээ устгаж байя

Худалдан авалтынхаа түүхийг “ул мөр байхгүй” гэсэн горимд шилжүүлж түүхээ устгаарай. Гэхдээ бүх түүхээ устгах шаардлагагүй.

Cookie файл нь таны хэр давтамжтай тухайн сайт руу орж байгааг мэдэж байдаг бөгөөд таны талаарх бүх мэдээлэл тэдэнд бий. Таны амьдарч байгаа хотын цаг агаарыг хүртэл мэддэг. Вэб хөтчийн хадгалсан мэдээллээр дамжуулан таны хандсан сайтын мэдээллийг авахыг зогсоохын тулд Cookie-г хаах хэрэгтэй.

Cookie-г хэрхэн хаах талаар заавар:

6
БурууБуруу
4
Ха ХаХа Ха
3
ТэнэглэлТэнэглэл
3
БахархмаарБахархмаар
3
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГоёГоё
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *