Хамгийн боломжийн үнэтэй 7 трансформер нөүтбүүк

0

Шууд хоёр гажетийн үүргийг гүйцэтгэнэ: нөүтбүүк болон таблет. “Трансформер” нөүтбүүк дааж давшгүй үнэтэй байсан үе саяхан мэт, харин өнөөдөр боломжийн үнээр худалдан авах боломжтой болжээ. Та бүхэн дараах загваруудыг сонирхоно уу.

Үүнд:

  • HP Stream x360 11-aa000ur
  • Acer Aspire R3-131T-C08E
  • ASUS Transformer Book Flip TP200SA
  • Lenovo Yoga 300 11
  • Dell Inspiron 7347
  • HP Pavilion 13-u000ur x360
  • ASUS VivoBook Flip TP501UA

HP Stream x360 11-aa000ur

НР-ийн маш боломжтой хувилбарыг санал болгож байна. Дунд зэргийн хэмжээтэй цэнхэр нөүтбүүк 360 хэм эргүүлэхэд таблет болон хувирна. Дэлгэцийн хэмжээ 11,6 инч учраас авсаархан, авч явахад хөнгөн – ердөө 1,5 кг. Дэлгэцийн нягтаршил 1366х768 хэдий ч жижигхэн дэлгэцтэй учраас дүрс алдагдахгүй.

Хямдхан үнэтэй учраас зарим нэг зүйлээр хязгаарлагдмал байх нь ойлгомжтой. 2 ГБ-ын шуурхай санах ойтой (орчин үеийн ухаалаг гар утаснаас ч бага), мэдээлэл хадгалах зай – ердөө 32 ГБ. Тийм учраас нөүтбүүк гэдэг утгаар нь бус хромбүүк утгаар нь ашиглахад тохиромжтой. Нөүтбүүкийн үнэ ойролцоогоор 900,000 төгрөг.

 

Acer Aspire R3-131T-C08E

Дээрхтэй адил төстэй төхөөрөмжийг Acer мөн санал болгож байна: санах ой, дэлгэцийн хэмжээ, үнэ, өнгө – ялгарах зүйлгүй. Гэхдээ энэхүү трансформер арай хүнд, сүүлийн үеийн WiFi стандарттай – IEEE 802.11n.

 

ASUS Transformer Book Flip TP200SA

ASUS-ын нөүтбүүк мөн адил үзүүлэлттэй. Гэхдээ гаднах өнгө төрх нь өөр буюу хурц өнгөнөөс татгалзаж зөөлөн саарал өнгийг сонгожээ. 1,2 кг жинтэй бөгөөд хэдэн зуун мянган төгрөгөөр илүү үнэтэй.

 

Lenovo Yoga 300 11

Хэрвээ нөүтбүүкэнд 32 ГБ багтаамж бага гэж голдог бол 500 ГБ-ынх гэвэл яаж байна? Өөрөөр гайхагдах зүйл Lenovo Yoga 300 11–д байхгүй л дээ.

 

Dell Inspiron 7347

Харамсалтай нь уг жагсаалтад багтаж байгаа трансформерууд өрөөл бусдаасаа ялгараад байх онцын ялгаагүй ба тэд бага үнээрээ л бие биенээсээ ялгарна. Жишээ нь, 1,5 сая төгрөгөөр 13,3 инчийн дэлгэцтэй бас Core i3 4010U процессортой Dell Inspiron 7347 худалдан авч болно. Санах ой нь 4 ГБ учраас Windows  10 ашиглах боломжтой. Хатуу диск нь 500 ГБ.

 

HP Pavilion 13-u000ur x360

Хэрвээ та трансформерт 2,2 сая төгрөг зарах төсөвтэй бол HP Pavilion 13-u000ur x360–г авах бүрэн боломжтой. Жишээ нь, 13,3 инчийн дэлгэц нь 1920х1080 пикселтэй. Хатуу диск нь 1 ТБ–ын багтаамжтай. Үүнээс гадна танд сонголт бий, та 128 ГБ-ын хатуу дисктэйг мөн сонгож болгоно.

 

ASUS VivoBook Flip TP501UA

2 сая төгрөгөөр та ийм трансформертой болж чадна. Тийм ч их хөнгөн биш бөгөөд нимгэн ч бас биш, гэхдээ хувирах чадвар сайтай эд дээ. 2,2 кг жинтэй, i5-6200U процессор нь тун чиг муугүй, 4 ГБ санах ойтой, 1 терабайтын хатуу дисктэй. Гадна үзэмж сайтай. Гэхдээ ганц хоёр дутагдал бий: WiFi нь IEEE 802.11n хувилбар, дэлгэц нь 1366х768 пиксел.

10
ТэнэглэлТэнэглэл
3
ГоёГоё
2
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
1
ГайхмаарГайхмаар
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Зочин

    2017/04/04 at 16:20

    Haanaas hudaldaj we

  2. Altangerel Jarantai

    Altangerel Jarantai

    2017/04/04 at 22:03

    Авъя аа

  3. asdasd

    2017/04/05 at 01:43

    tllll unetei l bshdee

  4. Ганбат Батчимэг

    Ганбат Батчимэг

    2017/04/05 at 12:06

    Хэд вэ

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *