Нүүр Энтертайнмент Кино ертөнц Энэ улирал шинээр гарах 10 олон ангит кино

Энэ улирал шинээр гарах 10 олон ангит кино

0
0

ШИНЭ МЭДЭЭГ ХАМГИЙН ТҮРҮҮНД ХҮЛЭЭЖ АВМААР БАЙНА УУ?

Кино үйлдвэрлэлийн салбараас гаргаж байгаа бүх олон ангит киног алгасалгүй үзэх боломжтой хүн гэж хаана байх вэ? Гэхдээ зарим нэг киног заавал цаг гарган үзэхээс өөр аргагүй. Цагаар бус өдрөөр тоологдох хугацаа зарцуулж үзнэ шүү дээ.

Кино сонирхогч төдийгүй кино шүүмжлэгчдээс сайн үнэлгээ авч чадсан олон ангит кинонуудаас та бүхэнд танилцуулж байна.

The Mick

Дүрүүдэд: Кейтлин Олсон, София Блэк-Д’Элиа

Мики Мерфигийн амьдрал аядуу тайван гэж хэлж болохгүй. Тэрээр нэгэн жижигхэн хотод амьдрахаар ирнэ. Эгч нь нөхрийн хамт ТТГ-ын мөрдлөгөөс нуугдах учиртай болсон тул Мики эгчийнхээ эрх хүүхдүүдтэй хоцрохоос өөр аргагүйд хүрнэ. Хүний хүүхэд харж хүмүүжүүлнэ гэдэг бол жинхэнэ ял шийтгэл гэдгийг тун удахгүй мэдрэх ажээ.

  • IMDb үнэлгээ — 7,7

 

Taboo

Дүрүүдэд: Том Харди, Билл Лео

19-р зууны эхэн үе. Жеймс Делейн Африкт 10-аад жил амьдарсны дараагаар Лондондоо эргэж ирнэ. Тэрээр хулгайлсан 14 алмаз эрдэнийн чулуу, далайн эрэгт хэсэгхэн газартай бас Хятадуудтай худалдаа наймаагаа жигдрүүлэх хүсэлтэй ажээ. Манан дунд сүүмийх Альбионы нийслэлийн тэртээх амьдрал, гол дүрийн залуу гээд –  энэ бүгд сүүлийн хэдэн жилд гараагүй олон ангит кино болж чадсан юм.

  • IMDb үнэлгээ — 9,1

 

The Young Pope

Дүрүүдэд: Жуд Лоу, Дайан Китон

47 настай кардинал Ленни Бернардо зарим нэг кардиналуудын явуулгын ачаар Ромын Пап болж Пий XIII нэр зүүх болжээ. Түүнийг эрх мэдэлтэн болгох явуулгыг зохион байгуулсан кардиналууд өөрийн хүнээр юу хүссэнээ хийж болно гэж найдацгаана. Гэтэл тэднийг санамсаргүй зүйл угтана: бильярдын хорхойтон, сигарт донтсон залуу бусдын гар хөл болохгүй болохоо маш хурдан ойлгуулна.

  • IMDb үнэлгээ — 8,5

 

Sneaky Pete

Дүрүүдэд: Жованни Рибизи, Брайан Крэнстон, Марин Айрленд

Залилагч Мариус шоронгоос гараад амьдралаа шинээр эхлэхээр шийднэ: өөрийн хамт хүмүүжиж байсан Пит Мерфигийн нэрийг зүүж дүрд нь хувирч сүүлийн 20 жил хараагүй гэр бүл дээр нь очно. Гэр бүлийн гишүүн болж бизнесийг нь эрхлэх ажээ. Мариусын төлөвлөгөө яавч Пит Мерфигээс гарахааргүй шийдвэр болохыг мафийнхан гадарлах нь мэдээж.

  • IMDb үнэлгээ — 8,5

 

The Legion

Дүрүүдэд: Дэн Стивенс, Рэйчел Келлер

“Марвел”-ийн комиксийн нэгэн дүрээр бүтээсэн буюу “X-Men”-ийн спин-офф гэж хэлж болно. Өсвөр насны Дэвид Хеллерт хувь хүний зан чанарын маш их доголдол байгааг тогтоох бөгөөд түүнд орших дүр болгон өөр өөрийн өнгө төрхтэй байна. Дэвид өвчнөөсөө болж чухам юу нь бодит болохыг ч ялгаж салгах чадваргүй болжээ.

  • IMDb үнэлгээ — 9,0

 

Lemony Snicket’s A Series of Unfortunate Events

Дүрүүдэд: Нил Патрик Харрис, Патрик Уорбертон, Малина Вайсман

Вайолет, Клаус болон Нархан нарын эцэг эх учир битүүлэг гал түймрийн үеэр нас барж хүүхдүүд нэгэн театрын эзэн, хорон муу санаатай гүн Олафын асрамжинд очицгооно. Олаф хүүхдүүдийг өөрийн зарц болгожээ. Нэгэн өдөр хорон муу санаат Олаф хүүхдүүдийн эд хөрөнгийг өөрийн болгохын тулд Вайолеттэй гэрлэх хүсэлтэй болохыг ах, эгч нар нь олж мэдэх ажээ.

  • IMDb үнэлгээ — 8,1

 

One Day at a Time

Дүрүүдэд: Рита Морена, Жустина Мачадо

1975 оны адил нэр бүхий олон ангит киног дахин амилуулжээ: куб-америк гаралтай гэр бүлүүдийн үе үеийнхэн нэгэн дээвэр дор амьдарч байгаа түүх. Пенелопа – гэр бүлээсээ салж үгэнд ордоггүй хоёр өсвөр насны хүүхэдтэй хоцорсон ахмад дайчин, түүний эх Лидия – бүх л эмээ нарын адил ач зээ нарынхаа хүмүүжилд хувь нэмрээ оруулах хариуцлагыг өөртөө үүрсэн нэгэн. Мэдээж эх хүн охидууддаа бас сургамжлахаа мартаж болохгүй.

  • IMDb үнэлгээ — 8,1

 

Riverdale

Дүрүүдэд: Кей Жей Апа, Лили Рейнхарт

“Арчи” комиксоос сэдэвлэн бүтээсэн. Үйл явдлын цөм – Ривердейл гэх жижигхэн хотод амьдардаг хэсэг өсвөр насныхан байна. Өнгөц харахад өсвөр насныхны дунд байдаг л асуудал. Гэхдээ нэг сонирхолтой зүйл бий: тэд өөрсдийн төрөлх хот юу нууж байгааг мэдэхийг хүснэ.

  • IMDb үнэлгээ — 7,9

 

Santa Clarita Diet

Дүрүүдэд: Дрю Бэрримор, Тимоти Олифант

Америкийн Санта-Кларита хотод энгийн нэгэн гэр бүл амьдардаг. Шейла болон Жоэль цугтаа хүүхдүүдээ өсгөн хүмүүжүүлнэ. Шейла өөд болж бүх зүйл орвонгоороо эргэх ажээ. Эсвэл өөд болоогүй юу? Ямартай ч тэрээр урьд өмнө хийж байсан бүх зүйлээ хийдгээрээ хийж байгаа, гэхдээ түүний зүрх цохилохоо больсон. Бас түүхий маханд хэт их дурлах болжээ.

  • IMDb үнэлгээ — 8,0

 

Victoria

Дүрүүдэд: Женна Коулман, Том Хьюз

Хатан хаан Виктория – Английн хаан ширээг 63 жил барьсан хамгийн алдартай эзэнтэн. Түүний улс орноо удирдаж байсан үеийг түүхнээ “Викториягийн эрин үе” хэмээдэг бөгөөд Их Британи хөгжиж дэвшсэн үе. Түүнийг хатан хааны цол хэргэм хүртэж байхад улс эх орон нь эдийн засгаараа газар хэвтэж, хааны гэр бүл ямар ч эрх мэдэлгүй байжээ.

  • IMDb үнэлгээ — 8,3
15
ГоёГоё
5
БурууБуруу
4
ТэнэглэлТэнэглэл
3
БахархмаарБахархмаар
2
ГайхмаарГайхмаар
1
Ха ХаХа Ха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй.

Санал болгох

Холливудын кинонууд тусгай эффект хийхийн өмнө ба дараа

Орчин үеийн кино бүгд тусгай эффект ашигладаг болохыг та бүхэн мэднэ. Эдгээр тусгай эффект…