Нүүр Энтертайнмент Кино ертөнц Аймшгийн киноны жүжигчид бодит амьдрал дээр

Аймшгийн киноны жүжигчид бодит амьдрал дээр

12
0

Кинон дээр тэд үнэхээр аймшигтай харагддаг, харин амьдрал дээр… амьдрал дээр тэд жирийн хүмүүсээс огтхон ч ялгарахгүй.

Аймшгийн киноны жүжигчид бодит амьдрал дээр хэрхэн харагддагийг хамтдаа сонирхоцгооё.

Самара – Дэйви Чейз

Ring 2002

Дэйви дөнгөж 26 настай хэдий ч аль хэдийн олон кинонд тоглоод амжсан. “Donnie Darko” болон “Charmed”, “Emergency Room” цувралд тоглосон. Гэхдээ бид түүнийг  “Ring” киноны охиноор л төсөөлөх болно. Тэр үнэхээр биднийг айлгаж чадсан.

 

Жейсон Вурхиз – Ари Леман

Friday, The 13th, 1980

Муу санаат Жейсон Вурхизагийн дүрд маш олон жүжигчид тоглосон бөгөөд хамгийн анх Ари Леман тоглосон билээ. Тэрээр залуу Вурхизын дүрд тоглосон. Түүнийг киноны шалгаруулалтанд ирэхэд “Таны өндөр бидэнд тохирч байна, таныг авлаа” гэж хэлсэн юм. Хүү дөнгөж 15 настай байсан бөгөөд өндөр нь 180 см байжээ.

 

Фредди Крюгер – Роберт Инглунд

A Nightmare on Elm Street, 1984

“Нэг, хоёр – Фредди чамайг авлаа”. Цуврал алуурчин Фреддигийн дүр Роберт Инглундын амжилтын гараа байсан юм. Тэрээр энэхүү аймшгийн киноны 8 ангид тоглосон бөгөөд одоо хүртэл түүнд аймшгийн кинонд тоглох урилга ирсээр байдаг аж.

 

Валак – Бонни Ааронс

The Conjuring 2, 2016

Өөрийн гайхалтай дүр төрхийн ачаар Бонни Ааронс үргэлж аймшгийн кино болон адал явдалт киноны чухал дүрийг бүтээдэг. Валака чөтгөрийн дүр түүнд багагүй нэр хүндийг авчирсан. Киноны хэсгийг үзэгчид давтах хэрэггүй гэж киноны уран бүтээлчид сануулж байна.

 

Пеннивайз – Тим Карри

It, 1990

Стивен Кингийн зохиолоос сэдэвлэсэн “It” киноны алиалагчийг хүүхдүүд одоо хүртэл хараад айдаг. Алиалагчийн дүрийг алдарт жүжигчин Тим Карри бүтээдэг бөгөөд жүжигчин, дуучин, хөгжмийн зохиолч хүн билээ. Хэдэн жилийн өмнө Тим өвдсөн бөгөөд одоо тэргэнцрээр явдаг. Гэхдээ тэр идэвхитэй ажлаа хийж байгаа ба хөгжим бичиж байгаа ажээ.

 

Жон Крамер – Тобин Белл

Saw, 2003

Цуврал алуурчин Жон Крамерын дүр Тобиныг алдартай болгосон. “Saw” киноноос гадна The X-Files”, “Emergency Room”, “Walker, Texas Ranger” кинонуудад тоглосон.

 

Лепрекон – Уорвик Дэвис

Leprechaun, 2003

Холливудын хамгийн алдартай одой жүжигчдийн нэг бөгөөд түүний өндөр 107 см. Гайхалтай жүжиглэх чадварынхаа ачаар олон дүр бүтээсэн бөгөөд хамгийн алдартай нь “Leprechaun”, “Harry Potter”, “Star Wars” киноны дүр юм.

 

Майкл Майерс – Ник Касл

Halloween, 1978

Майкл Майерсын дүрд хамгийн анх тоглосон бөгөөд энэ дүр түүнд алдар хүндийг авчирсан. Кинонд тоглохоо болиод удаж байгаа бөгөөд одоо кино зохиол бичиж байгаа.

 

Пинхед – Дуглас Брэдли

Hellraiser, 1987

Дуглас Брэдли бол 8 аймшгийн кинонд тоглосон 2 жүжигчний нэг бөгөөд (нөгөө нь Роберт Инглуд) Пинхедийн дүр нь түүнийг амжилтанд хүргэсэн юм. Киноны уран бүтээлчид Дугласаас өөр хүнийг энэ кинонд тоглуулах боломжгүй гэж үздэг.

 

Leather Face – Эндрю Бринярски

The Texas Chainsaw Massacre: The Beginning, 2006

Leather Face-ийн дүрд тоглосон 7 жүжигчний нэг юм. Харин одоо жүжигчин маань олон ангит кинонд тоглож бодибилдингээр хичээллэж байгаа.

 

Жек Торренс – Жек Нилсон

The Shining, 1980

Жек Торренсын дүрд Роберт Де Ниро эсвэл Робин Уильямсыг тоглуулах гэж байсан гэсэн цуу яриа байдаг. Гэхдээ Стенли Бубрик анхнаасаа л Жек Нилсоныг тоглуулахаар сонгочихсон байсан гэж ярьсан байдаг.

219
ГайхмаарГайхмаар
63
ТэнэглэлТэнэглэл
43
Ха ХаХа Ха
33
ГоёГоё
25
БахархмаарБахархмаар
12
БурууБуруу
11
ХөөрхөнХөөрхөн
10
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Фейсбүүк сэтгэгдэл

12 Сэтгэгдэл

  1. Ganaa Ochir

    Ganaa Ochir

    2017/03/14 at 18:54

    Buyka Chuka

  2. Nyam Zula

    Nyam Zula

    2017/03/14 at 18:56

    Нүд хамар угаасаа эвгүй хүн байна

  3. Altan Nar

    Altan Nar

    2017/03/14 at 19:10

    Kkk boditooroo ch hangalttai 😂 umuu da

  4. Lham Davaakhuu

    Lham Davaakhuu

    2017/03/14 at 19:21

    ugaasaa l aimar tsaraitai ym bna

  5. Riuk Bliss

    Riuk Bliss

    2017/03/14 at 20:43

    Сс хийгээд өгөөч

  6. Цогзоо Э.

    Цогзоо Э.

    2017/03/15 at 04:15

    Нээх ч ялгаагүй л юм бна

  7. Amgalan Bataa

    Amgalan Bataa

    2017/03/15 at 06:58

    Стэнли Кубрик

  8. me

    2017/03/15 at 08:12

    Жек Нилсон биш ээ, Жек Николсон

  9. Battsetseg Walya

    Battsetseg Walya

    2017/03/15 at 14:11

    Tustuul yum bn

  10. Tuguldur Batsuren

    Tuguldur Batsuren

    2017/03/15 at 22:06

    Гоёдоо

  11. Bat Orgil Khishigdorj

    Bat Orgil Khishigdorj

    2017/03/16 at 01:38

    Bodit amidral deer kinond togoldgoosoo iluu emr tsaraitai yumnuud bhiimaa

  12. Зочин

    2017/03/23 at 18:31

    Найруулагч Стэнли Кубрик , жүжигчин Жэк Никольсон гэж бичээчээ. Стэнли Бубрик , Жэк Нилсон ч гэх шиг

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй.

Санал болгох

Тэрбум төгрөгийн шагналын сантай Shake & Win шинэ жилийн урамшуулал эхэллээ

СКАЙтел компани шинэ оны баярыг угтан энэ жилийн хамгийн том шагналын сантай Shake & W…