Дэлхий ертөнцийн гайхалтай нууц дуусашгүй гэдгийг батлах архелогчдын 11 олдвор

1

Хүн бүр бага насандаа нууц эд баялаг олохыг мөрөөддөг байсан байх. Харин зарим нь тэрхүү мөрөөдлөө биелүүлж архелогич болдог. Тэдний тусламжтайгаар өнгөрсөн цаг үеийн гайхалтай нууцуудыг нээсээр байна.

Бид та бүхэндээ National Geographic-ийн архивт хадгалагдан буй архелогчдын олдвор олж буй түүхэн агшнуудыг дэлгэж байна.

1. 1947 онд архелогчид ольмек чулуун толгойг судалж байна

Ольмек бол ацтекүүдийн өвөг бөгөөд МЭӨ 1500-МЭӨ 400 оны үед амьдарч байсан овог юм. Тэд чулуугаар маш том толгой хийсэн бөгөөд 6-50 тонн хүртэлх жинтэй байдаг. Өдийг хүртэл хэрхэн энэ байдлаа хадгалж үлдсэнийг эрдэмтэд олж тогтоогоогүй байна.

 

2. Шотландын эртний суурингийн балгас

МЭ 15-17-р зууны үед хамаарагдана. Эдгээр сууцнууд өдийг хүртэл хадгалагдан үлдсэн бөгөөд эд өлгийн болон урлагийн гайхалтай бүтээл юм.

 

3. Мексикт байх усан доорх тогоо

Шохойн чулуун агуй бөгөөд байгалийн хэвгийгээс үүдэлтэй тул газар доорх гүний ус юм. Эртний маяачууд тахил тахихдаа энэхүү уснаас хэрэглэж байсан гэсэн түүх бий. Үүнийг судалж чадвал Маяачуудын соёл иргэншлийн багахан хэсгийг нээж илрүүлэхэд тустай гэж үздэг.

 

4. Балбын хаант улсын хойд хэсэг дэх оршуулгын газар

Балба улсын 27 агуйд эрэгтэй, эмэгтэй хүүхдүүдийн булш байгаа. Эдгээр хүмүүс хэрхэн үхсэн нь тодорхойгүй байгаа бөгөөд ойролцоогоор 1500 жилийн өмнө үхсэн ажээ.

 

5. Баруун Ливийн Лептис-Магна хот дээрээсээ ингэж харагддаг

Август болон Тиберийн хаанчлалын үед баригдсан хамгийн том, хамгийн сайхан хотуудын нэг. Одоог хүртэл архелогчид энэ гайхалтай балгасаас үе үе шинэ нээлт хийсээр байгаа аж.

 

6. Palenque ордон

Мексикийн зүүн хойд зүгт байрлах Чиапасын 4 давхар цамхагийг хаанаас ч хайгаад олохгүй. Маяачуудын энэхүү цамхагт өвлийн туйлын туяа шууд тусдаг ба ариун сүмийн бичээсийг харагдуулдаг байна.

 

7. Нишингийн хаан Тута

Нишингийг хамгаалж буй хэлбэрээр сийлсэн. Мөн өөр нэг хувилбар нь нишингийг толгой дээрээ залан түүгээрээ өөрийгөө чимэглэсэн байна гэж үздэг ч бас хоригдол мэтээр сийлжээ гэж үзэх хүмүүс ч байдаг.

 

8. Луис Лики болон түүний гэр бүл Олдувайскийн хавцлаас эртний хүмүүсийн булш ухаж байна

Хүний хувьслыг судалдаг Луис Лики хувьслын онолыг дэмждэг нэгэн бөгөөд түүнийгээ батлах маш олон баримт олсон байна. Тэрээр орчин үеийн хүмүүсийн өмнөх хүмүүсийн гавлын ясыг 30 жилийн малтлагын дүнд олж чаджээ.

 

9. Цинь Ши Хуан хааны булшийг хамгаалж буй мянган морьт цэргийн булш

Эзэн хааныг амьд үхсэн алинд ч хамгаалах ёстой. Хамгаалах цэргүүүдийг амьдаар нь булдаг байсан гэж зарим шинжээчид үздэг байна.

 

10. Megaliths of Stennis

Шотландын эдгээр чулуунуудтай холбоотой маш олон домог бий. Хамгийн алдартай таамаг бол энд тахил үйлддэг байсан гэдэг таамаг юм. Гэхдээ энэ таамаг нь маш олон асуултыг араасаа дагуулдаг.

 

11. Хөлдсөн Эцигийн шарилыг 1991 онд Альпийн Тиролоос олжээ

Судлаачдын үзэж байгаагаар Эци МЭӨ 3300 онд төрсөн. Энэ нь одоогоор Европ-т олдоод байгаа хамгийн хөгшин шарил юм. ДНК-ийн шинжилгээний хариугаар 4 мянган хүн тутмын 19 нь энэхүү хөлдүү шарилын хамаатан садан гэж гарсан байна.

106
ГайхмаарГайхмаар
12
ТэнэглэлТэнэглэл
10
БахархмаарБахархмаар
8
БурууБуруу
8
ГоёГоё
8
ХарамсалтайХарамсалтай
5
Ха ХаХа Ха
4
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Chimed-ochir Byambasuren

    Chimed-ochir Byambasuren

    2017/03/14 at 23:03

    Surtei shd.

  2. Batchuluun Dorjsuren

    Batchuluun Dorjsuren

    2017/03/14 at 23:15

    Gaihamshig

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *