Нүүр Зөвлөгөө Хуурамч утас болон дагалдах хэрэгслийг таних 6 арга

Хуурамч утас болон дагалдах хэрэгслийг таних 6 арга

4
1

Алдартай брэндийн утас, зөөврийн компьютер, таблет, цаг зэргийг дуурайлгаж хийдэг. Зарим тохиолдолд жинхэнээсээ ялгагдахааргүй хийгдсэн байдаг тул ялгах боломжгүй болдог.

Тиймээс бид та бүхэндээ дэлгүүрт нь шууд шалгаж үзээд хуурамч гэдгийг нь мэдэх аргыг хүргэж байна.

Хамгийн түрүүнд сав баглаа боодлыг анзаар

Ихэнхдээ бүтээгдэхүүний сав, баглаа боодол төдийлөн ялгагдахааргүй байдаг. Албан ёсны үйлдвэрлэгч нь өөрийн бүтээгдэхүүний сав баглаа боодолд нэг бүрчлэн санаа тавьдаг бөгөөд өчүүхэн төдий ч алдаа гаргадаггүй.

Хайрцгийг маш анхааралтай хараарай. Чанарын тэмдгэн дээрх бичиг сайн уншигдаж байх ёстой бөгөөд үсгийн хэв нь нэг ижил байх ёстой. Дотор талд нь ямар ч чимээ гарах ёсгүй, үйлдвэрлэгч үргэлж бүтээгдэхүүндээ онцгой анхаарал хандуулдаг тул хэрвээ чимээ гарч байвал тээвэрлэх явцад гэмтсэн гэсэн үг. Мөн хайрцагны булан, өнцөг, бүрхүүл уут зэрэг нь төгс байх ёстой.

 

Тайлбарыг харна уу

 

Тайлбар бол ямар ч бүтээгдэхүүнийг гэрчлэх гол зүйл юм. Тайлбар дээр тухайн бүтээгдэхүүний чухал гэсэн бүх мэдээлэл худалдаалагддаг улс бүрийнхээ хэл дээр бичигдсэн байх ёстой. Хэрвээ таны мэдэхгүй хэл дээр бичигдсэн байвал энэ бүтээгдэхүүн хуурамч гэсэн үг.

 

Материалыг анхаар

Хямд дурын материалаар (пластик, хаймар, хөнгөн цагаан) хийгдсэн байдаг. Алдартай брэндүүд хэзээ ч материал дээр хэмнэлт хийж муу материал сонгохгүй. Хуурамч гэдгийг мэдэхийн тулд анхааралтай ажигла. Хэрвээ сүүдэртсэн, барзгар, тэгш бус, хямд хуванцар материалтай байгаа бол хуурамч гэсэн үг.

 

Үсгийн бичилтийг ажигла

Лого бол тухайн брэндийг илэрхийлэх чухал зүйл бөгөөд онцгой ач холбогдол өгдөг. Нэг л янзаар хэвлэгдэж гардаг тул дуурайх хэцүү. Тиймээс хуурамч бүтээгдэхүүний лого жинхнээсээ тодорхой ялгарч харагддаг.

Төхөөрөмж дээрх бичиг дээр хүрэхэд гөлгөр байх ёстой ба “арилдаггүй”. Хуурамч бүтээгдэхүүн дээр үйлдвэрлэгчийн нэрийг тавихдаа жижиг үсгээр бүдэгхэн бичсэн байдаг. Мөн тэд олон алдаатай болон ялгаатай байдлаар бичдэг.

 

Цэнэглэгчийг шалга

Ямар нэгэн төхөөрөмжийн цэнэглэгч нь тухайн улсад зохицсон байх ёстой. Жишээ нь Европ-т амьдардаг бол цэнэглэгчний цуглуулгатай байх ёстой. Нэн даруй цэнэглэгч хэрэг болсон үед хэрэг болдог.

“Брэндийн цэнэглэгч” өөр өөр өнгийн пластик судлуудгүй байдаг. Цэвэр метал хошуутай, өндөр чанартай тусгаарлагчтай байдаг бөгөөд таны аюулгүй байдлыг дээд зэргээр хангасан байдаг.

 

Цэнэглэгчний оролтыг анхаар

Оролтны дамжуулагч утас бол хуурамч болон жинхэнэ бүтээгдэхүүнийг ялгах гол ялгаа юм. Жинхэнэ төхөөрөмжний утас нь хуурамчийг бодвол богино байдаг. Харин хуурамч нь урт, өнцөг буруу гарч ирсэн байдаг.

Мөн цэнэглэгчний резин утасны чанарт анхаар. Сайн нугалардаг, өнгө нь тод жигд, тэмдэглэгээ нь арилдаггүй.

251
ГайхмаарГайхмаар
36
ГоёГоё
32
ТэнэглэлТэнэглэл
27
Ха ХаХа Ха
21
БахархмаарБахархмаар
14
БурууБуруу
11
ХарамсалтайХарамсалтай
9
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Мэдээлэл таалагдсан уу?

Хэрэгцээт мэдээллийг тогтмол авахыг хүсвэл и-мэйл хаягаа оруулна уу

4 Сэтгэгдэл

  1. Sunje Jsh

    Sunje Jsh

    2017/03/14 at 10:29

    Khas Tse

  2. Uynga Bat-Erdene

    Uynga Bat-Erdene

    2017/03/14 at 11:05

    ss

  3. Baatar Suvdmaa

    Baatar Suvdmaa

    2017/03/14 at 16:08

    ymr ylgaa bgn

  4. Narantuya Uloldokh

    Narantuya Uloldokh

    2017/03/14 at 20:27

    Medmeer yu bn

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй.

Санал болгох

Эмэгтэй хүний залуу төрх, гоо сайхны гормон болох эстроген ямар хүнсний бүтээгдэхүүнд агуулагддаг вэ?

Эмэгтэй хүн бүр дур булаам харагдахыг хүсдэг. Гоо сайхан хүний дотроос эхлэх тул юуны түрү…