Дэлхийн шилдэг загвар өмсөгчдийн өгч буй загварын 10 зөвлөгөө

1

Гоо бүсгүйчүүд тайзан дээр гарахдаа өөрийн гэсэн дүр төрх, гайхалтай бие галбир, давтагдашгүй хэв маягаараа биднийг гайхшруулдаг. Тэд бүтэн 24 цагийн турш яаж ингэж гайхалтай харагдаж чаддаг юм бол?

Тэгвэл бид та бүхэндээ хэрхэн хурдан бас хялбар аргаар яг л шилдэг модел шиг харагдаж болох талаар бяцхан зөвлөгөөг хүргэе.

1. Өөрийн давуу талаа мэд

Шилдэг моделиудын зургийг харж байхад тэд ихэнхдээ бидний хувцасны шүүгээнд байдаг цайвар өнгийн жинс, цагаан футболк гэсэн энгийн хувцас өмссөн байдаг. Заримдаа энгийн байх нь загварлаг бус гэсэн үг биш.

 

2. Хамгийн ашигтай хувилбар – толгойноос хөл хүртлээ хар

Цагт баригдан юу өмсөхөө мэдэхгүй байгаа үедээ хамгийн түрүүнд хар өнгийн хувцасыг өмсөхөд хамгийн тохиромжтой. Хар өнгө бол үргэлж дэгжин, загварлаг, цэмцгэр харагдуулдаг.

 

3. Моделиудын хамгийн сайн найз бол биеийн тамирын шаахай

Моделиудын сонголт бол 13 см өндөртэй өндөр өсгийт биш харин тэдний хөлд эвтэйхэн биеийн тамирын шаахай гэдэг нь нууц биш юм. Олны танил хүмүүс хөлд эвтэйхэн кет болон пүүзийг сонгож байна. Биед эвтэйхэн даашинзнаас авахуулаад спорт өмд гээд бүх зүйлтэйгээ хослуулж өмсөж болно.

 

4. Өөр нэгэн заавал байх ёстой зүйл бол савхин хүрэм

“Арьсан хүрэм” загвар өнгө нь чамд тохирсон байх ёстой. Хэдий чинээ олон төрлийн хүрэм байна гайхалтай дүр төрх бүтээхэд төдий чинээ хурдан байна. Ердөө 5 минут. Савхин хүрэмнийхээ дотуур цагаан футболк эсвэл даашинз өмсөөрэй.

 

5. Том хэмжээтэй хувцас сонгохоосоо айх хэрэггүй

Санаатайгаар хайхрамжгүй байдлыг илтгэх ба тав тухтай, гайхалтай хэв маягийг бүрдүүлдэг. Жинсэн өмдөн дээрээ өөрийн хэмжээнээс том (2-оор том байж болно) цамц өмсөн зүүлт чимэглэл зүүж болно.

 

6. Өөртөө тохирсон төгс жинстэй бол

Моделиудын хамгийн дуртай хувцас бол жинс. Өндөр гоолиг бүсгүйчүүд маань ихэнхдээ бэлхүүсээ гаргаж өмсдөг бөгөөд ингэснээр үнэхээр загварлаг бөгөөд гайхалтай төгс харагддаг. Хөлийн шагайг ил гарган өмдөө нугалж өмсвөл бүр ч илүү сайхан харагдана.

 

7. Эрэгтэй хүн шиг хувцаслах нь өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлдэг

Зангиа, эрэгтэй цамц, арзгар ултай гутал нь эмэгтэйчүүдийг өөртөө итгэлтэй харагдуулдаг. Ийм хувцаслалт нь эмэгтэйлэг болоод сэтгэл татам байдлыг улам илүү тодотгож төгс тэнцвэртэй харагдуулдаг.

 

8. Хөнгөхөн нүүр будалт

Моделиуд тайзан дээр гараагүй үедээ нүүрээ төдийлөн буддаггүй бөгөөд энгийн хөнгөн будалт хийдэг. Маш бага будгаар хэн ч анзаарахгүй энгийн хэрнээ сайн будалт хийж сурах хэрэгтэй.

 

9. Загварлаг харагдах бас нэгэн нууц бол нарны шил

Нарны шил бол нарлаг өдрүүдийн хамгийн чухал гоёл. Нарны шил нь хүнийг сэтгэл татам сайхан харагдуулдаг. Хамгийн гол нь нүүрнийхээ хэлбэрт тохирсон шил сонгох явдал. Таны нүүрний хэлбэрт ямар хүрээтэй нарны шил тохирохыг эндээс үзээрэй.

 

10. Даашинз болон гоёл чимэглэлийн тусламжтайгаар өөрийн давуу талаа тодотго

Сэтгэл татам байдлаа нэмэгдүүлэхийн тулд гоёмсог ээмэг, нарийн гинж зүүж гоёмсог загвартай цүнх барихад хангалттай. Ёслол дээр сайхан харагдахын тулд гүн ухлаадастай, судалгүй даашинз сонгоорой. Энгэр задгай даашинз өмссөн бол даашин нь урт байх хэрэгтэй бөгөөд ингэснээр биеийн хэлбэр зөв харагдана.

101
ХөөрхөнХөөрхөн
33
ГоёГоё
17
ГайхмаарГайхмаар
13
БахархмаарБахархмаар
8
Ха ХаХа Ха
6
ТэнэглэлТэнэглэл
5
ХарамсалтайХарамсалтай
4
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Зочин

    2017/03/14 at 17:27

    uur site iin medeeg vgiig ni joohn uurchilj ingj niitlhee blioch ichihgv bnuu

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *