Энэхүү 3 төрлийн хатаасан жимс нь таны яс, нуруу нугасыг бэхжүүлнэ

4

Хэрвээ та нурууны өвчнөөр шаналж байгаа бол байнга хүнд ачаалал авдгийг илтгэж байна. Танд байгалийн цэвэр гаралтай дараах энгийн жорыг танилцуулахаар бэлдлээ.

Уг жорыг олимпийн аваргууд зохиосон гэдэг, тэд биеийн тамирын дасгал сургуулилт хийхдээ булчиндаа авч байгаа ачааллыг маш богино хугацаанд багасгах хэрэгтэй болдог. Зөвхөн гурван бүтээгдэхүүн булчин, нуруу, нугасны хүч чадлыг сэргээж чадна. Бонуст нь та өдрийн турш эрч хүчээр сэлбэгдэх ажээ.

1,5 сарын турш унтахаасаа өмнө та дараах зүйлийг иднэ:

  • Хатаасан чангаанз
  • Инжир
  • Хар чавга

Холих харьцааны хэмжээ:

  • 1 инжир
  • 5 хатаасан чангаанз
  • 1 хар чавга

Эдгээр жимсэнд нугас хоорондын зөөлөн дискийн эд эсийг сэргээх бодис агуулагддаг. Эд эсийг илүү уян хатан байлгаж, бат бөх чанарыг сайжруулна. Зөөлөн дискний эд эс сайжирснаар гадны ямар нэгэн нөлөөлөлгүйгээр нуруу, нугасны өвчин намжиж эрүүлждэг байна.

Хатаасан жимснүүдийг тус тусад нь идэх бус хооронд хольж иднэ. Үүнээс гадна эрэгтэй, эмэгтэй хүний бэлгийн ажлыг идэвхжүүлдэг ид шидтэй ажээ.

Уг жорын зохиогчоор тамирчныг нэрлэдэг – булчингийн хүнд ачааллын дараа биеэ сэргээх зорилгоор олимпийн тамирчин өөрөө зохиожээ. Зохиогч тамирчин өөр дээрээ хэрэглээд зогсоогүй бусдад санал болгож эхэлсэн байна.

Хатаасан чангаанз нь шим тэжээл ихтэй. Шинжлэх ухааны баталгаагаар бол: агуулагдах кали нь зүрх судасны хэвийн үйл ажиллагааг дэмжинэ. Мөн фосфор, төмөр, кальци, каротин болон В5 амин дэмээр баялаг.

Инжир – хавдрын эсрэг үйлчилгээ үзүүлдэг, бамбай булчирхайн хэвийн ажиллагааг дэмжинэ. Үүнээс гадна хатаасан инжир нь гэдэснээс шимэгч хорхойг гадагшлуулдаг ажээ. Ардын уламжлалт анагаах ухаанд бронхитыг эмчлэхэд өргөн ашигладаг.

Хар чавга – байгалиас бидэнд бэлэглэсэн бас нэгэн шидтэй жимс. Юуны түрүүнд гэдэс ходоодны үйл ажиллагааг дэмжинэ. Хар чавганы ханд нь өтгөн хатахаас урьдчилан сэргийлдэг бөгөөд хоол боловсруулах эрхтний хэвийн үйл ажиллагааг  хангана. Цусны өндөр даралт, зүрхний өвчин, бөөр, элэг зэрэг өвдөхөд эмчилгээний зорилгоор ууж хэрэглэнэ. Хар чавганд агуулагдах А аминдэм нь нүдний хараанд сайнаар нөлөөлнө.

62
БахархмаарБахархмаар
38
ГайхмаарГайхмаар
21
ГоёГоё
18
Ха ХаХа Ха
15
ХөөрхөнХөөрхөн
4
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

8 Сэтгэгдэл

  1. Илжгэн чих Өмнөд Солонгост их ургадаг бөгөөд хатааж их иддэг.

  2. Oyun Mun

    Oyun Mun

    2017/03/12 at 13:43

    Энэ 3төрлийн жимс нь илжигэн чих биш , инжир ш дээ ,зөв орчуулж зөв мэдээлэл олон ниитэд тавиач!!!

  3. Baljinnyam Ganaa

    Baljinnyam Ganaa

    2017/03/12 at 14:44

    Teguul ideed bdag heregee nuruu uvduud hereg alga

  4. Burenjargal Damchii

    Burenjargal Damchii

    2017/03/12 at 15:41

    Naimaachidiin arga languu duuren l iim yumnuud baidagshdee orosoos oruulj irlee geed

  5. Oko Nuka

    Oko Nuka

    2017/03/12 at 15:46

    Injir uu Iphigenia chih uu. Haans ehii ni olj unshih ve

  6. Oyun Mun

    Oyun Mun

    2017/03/12 at 15:54

    Саруулын гаднах жимсны павилонд , төмөр замын эмнэлгийн зүүн талд бдаг европ жимсний дэлгүүрт бүгд бгаа , ер нь их сайн санагдсан .

  7. Indra Indra

    Indra Indra

    2017/03/12 at 16:01

    Zool Nzol

  8. Б. Чимэг

    Б. Чимэг

    2017/03/12 at 17:33

    Tuul Genden

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *