Google-ээс дутахааргүй 6 хайлтын систем

1

Энэ удаад Yahoo эсвэл Bing–ийг дурьдах гэсэнгүй. Та бүхэнд санал болгох гэж байгаа хайлтын системүүд лидерүүдээс дутахааргүй. Хэрвээ үнэхээр мундаг юм бол яагаад бид мэдэхгүй байгаа гэж?  Учрыг нь олж, нөхцөл байдлыг өөрчилцгөөе.

Google–ээс Bing л дутахааргүй байх гэж бодогдох байх, үнэндээ ч тийм. Эдгээр компаниуд нь өөрсдийн хөгжилдөө маш их хөрөнгө оруулалт хийдэг. Лидертэй өрсөлдөөд зогсохгүй ялахыг хүсэхгүй хэн байх вэ? Та бүхэнд лидерүүдтэй өрсөлдөх хайлтын системүүдийг танилцуулж байна.

DuckDuckGo

Энэ юу вэ?

DuckDuckGo – хайлтын нээлттэй систем. Сервер нь АНУ-д байрладаг. Өөрийн роботуудыг ашиглахаас гадна өөр бусад хайлтын эх үүсвэрийг ашигладаг: Yahoo! Search BOSS, Википедиа, Wolfram|Alpha.

Юугаараа илүү вэ?

Уг хайлтын систем нь нууц байдлыг чандлан хадгална. Хэрэглэгчийн талаар ямар ч мэдээлэл цуглуулахгүй, логийг хадгалахгүй, cookie файл ашиглалт маш хязгаарлагдмал.

DuckDuckGo хэрэглэгчийн мэдээллийг хадгалж бусадтай хуваалцахгүй. Энэ бол манай нууцлалын бодлого.

Гэбриел Вайнберг (Gabriel Weinberg),  DuckDuckGo-ийн үндэслэгч

Танд ямар хэрэгтэй вэ?

Ихэнх том хайлтын системүүд дэлгэцийн өмнө хайлт хийж суугаа хүнд тохируулан хайлтыг гаргаж ирдэг. Үүнийг “хайлтын хөөс” гэх бөгөөд хэрэглэгч зөвхөн өөрт тохирох зүйлийг л олж харна.

DuckDuckGo нь таны урьд өмнө сүлжээнд ажиллаж байсан түүхээс үл хамааран таны асуултанд тохирох бүх хайлтыг гаргаж өгнө. Гадаад хэл дээр ч хайлт хийх бүрэн боломжтой.

Нигма

Юу вэ?

Оросын хайлтын систем. Google, Bing болон Яндексийн индексийг ашиглахаас гадна өөрийн гэсэн хайлтын алгоритмтай.

Юугаараа илүү вэ?

Нигма нь хайлтыг хэд хэдэн бүлгүүдэд хувааж хийдэг. Хайлтыг эрэмбэлэх боломжтой. Математик болон Хими гэсэн модулийн тусламжтайгаар тоо бодох эсвэл химийн урвалын үр дүнг харж болно.

Танд яагаад хэрэгтэй вэ?

Нэг хайлтыг хэд хэдэн хайлтын систем дээр хайх шаардлагагүй болно. Кластер систем нь хайлтын үр дүнг нэгтгэх, эрэмбэлэх боломжийг олгоно. Жишээ нь, Нигма нь интернет дэлгүүрүүдээс тусгай мэдээллийн үр дүнг цуглуулах горимтой. Худалдан авалт хийхгүй бол энэ горимыг идэвхжүүлэхгүй байж болно. “Англи хэлний сайт” хэсгийг сонгоход зөвхөн англи хэл дээрх сайтуудын хайлтын үр дүнг харна. “Математик”, “Хими” модулиуд оюутан сурагчдад туслах бүрэн боломжтой.

Харамсалтай нь уг төсөл цаашид идэвхтэй хөгжихгүй байгаа нь боловсруулагчид вьетнамын зах зээлд гарахаар ажиллаж байгаатай холбоотой болов уу. Хуучрахаас гадна Google–ээс дээш гарахгүй байна. Боловсруулагчид чармайн ажиллана гэдэгт найдаж байна.

not Evil

Юу вэ?

not Evil – Tor. Сүлжээний хайлт дээр үндэслэгдсэн. Хайлтын системийг ашиглахын тулд сүлжээ рүү нэвтрэн орно. LOOK (жирийн интернетээс боломжтой) эсвэл TORCH (Tor сүлжээний хуучны хувилбар) зэрэг сүлжээгээр үзээрэй. Гэхдээ бид энэ удаад not Evil – дээр тогтлоо, учир нь хэрэглэхэд илүү хялбар ажээ.

Юугаараа илүү вэ?

Google, Яндекс зэрэг хайлтын систем нэвтэрч чаддаггүй тийм сүлжээ рүү нэвтрэн орж хайлт хийдэг.

Танд ямар хэрэгтэй вэ?

Маш их эх сурвалж бий, цаашид ч нэмэгдсээр байх болно. Tor гэдэг бол сүлжээн доторх сүлжээ гэж ойлгож болно: өөрийн гэсэн торрент-трекертэй, хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй, худалдааны талбартай, блогтой, номын сан гээд жагсаалт дуусахгүй.

YaCy

Юу вэ?

YaCy – P2P сүлжээний зарчмаар ажилладаг төвлөрсөн бус хайлтын систем. Компьютер болгон дээр суулгасан үндсэн программын модуль интернетийг өөрөө бие даан сканнерддаг, өөрөөр хэлбэл хайлтын роботын үүргийг гүйцэтгэдэг. Хайлтын үр дүнг нэгтгэн нэгдсэн бааз бий болгон YaCy хэрэглэгчдэд ашиглуулна.

Юугаараа илүү вэ?

Аль нь илүү вэ гэсэн асуулт нь энэ тохиолдолд тайлбарлахад хэцүү л дээ. YaCy бол хайлтын системийн хувьд тэс өөр зүйл. Нэгдсэн сервер ажиллахгүй байсан ч гэсэн бие даан хайлтыг хийж дуусгах бүрэн боломжтой. Өөрөөр хэлбэл бие даасан хараат бус байдлаа хэзээ ч алдахгүй.

Танд ямар хэрэгтэй вэ?

Хэрвээ та интернетийг нээлттэй, чөлөөтэй ашиглахыг хүсэж явдаг нэгэн бол YaCy таны сонголт мөн. YaCy-гийн тусламжтайгаар та өөр нэгэн бие даасан сүлжээний дотор дахин хайлт хийх боломжтой болно. Ахуйн хэрэглээнд тийм ч их хэрэгцээтэй санагдахгүй ч гэлээ Google-ийг бүрэн орлох ажээ.

Pipl

Юу вэ?

Pipl – тодорхой хүний тухай мэдээлэл олох шаардлагатай бол уг хайлтын систем тохирно.

Юугаараа илүү вэ?

Pipl-ийн зохиогчид бусад хайлтын системээс илүү үр дүнтэй хайлт хийнэ гэж үзэж байна. Мэдээллийн эх сурвалж нь сошиал суваг, коммент, оролцогчдын жагсаалт, тухайн хүний нийтэлсэн нийтлэл, дурдагдсан нэр, шүүхийн шийдвэр зэргийг ашиглана. Хүн хайлтын салбартаа Pipl тэргүүлэгч болохыг Lifehacker.com, TechCrunch нарын үнэлгээ нотлоод байгаа.

Яагаад танд хэрэгтэй вэ?

АНУ-д амьдарч байгаа хүний тухай мэдээлэл олох хэрэгтэй байвал танд Google–ээс илүү Pipl их мэдээлэл өгнө. Оросын шүүхийн мэдээллийн сан уг хайлтанд хаалттай. Тэгэхээр Оросоос хүн хайж байгаа бол бүрэн гүйцэд мэдээлэл олдохгүй нь тодорхой.

FindSounds

Юу вэ?

FindSounds – мэргэшсэн хайлтын бас нэгэн систем. Төрөл бүрийн дуу чимээ (байшин, байгаль, машин, хүн … ) – г нээлттэй эх сурвалжаас хайна.

Юугаараа илүү вэ?

Зөвхөн дуу чимээ, өөр юу ч байхгүй. Хайлтаа бичихдээ өөрийн хүссэн форматаар хайж болно. Бүх дуу авиаг татах эрхийг өгсөн байна.

Танд ямар хэрэгтэй вэ?

Буун дуу, тоншуул мод тоншиж байгаа чимээ эсвэл Симпсоны хоолой хэрэгтэй болсон бол энэ хайлтын үйлчилгээ танд тусална. Англи хэлээр хайлт хийвэл сонголт арвин их гарч ирнэ. Мэргэшсэн хайлтын үйлчилгээ нь мэргэжлийн хэрэглэгчдэд мөн зориулагдсан гэдгийг энд дурьдах хэрэгтэй байх.

10
ГайхмаарГайхмаар
3
ТэнэглэлТэнэглэл
3
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
1
ГоёГоё
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Зочин

    2017/04/12 at 00:59

    Gehdee google iig guitsehgui ee, ednaraar hailt hiij uzsen. Google shig tulhuur ugeer ni yu haij baigaag ni medeed chuhaliig ni gargaj irj chaddaggui ym bainalee. Google yaaltachgui hailtiin hamgiin sain ni

  2. asdasda

    2017/04/12 at 04:27

    Дэмий дэмий хайлт хийхээр автоматаар вирус ч юм шиг устгаж ч болдгү сольж ч болдгүй шинэ таб маб гарч ирээд зовлонтойм билээ

  3. Зочин

    2017/04/13 at 11:35

    buun surtalchilgaa garch ireed ashiglahad tuvugtei ym baina. oilgogdoh ym baihgui. yaahawdeel ym baina

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *