Хүүхдүүдэд зориулсан шинжлэх ухааны сонирхолтой 7 туршилт

1

Шинжлэх ухааны туршилт – үр ашигтай бөгөөд сонирхолтой. Химийн гайхалтай урвалыг үзүүлэх бодисууд айл болгонд бий. Таны гар дор бэлэн байгаа энгийн зүйлс гайхамшгийг бүтээхээс гадна та хүүхдэдээ супер баатар шиг л харагдана.

1. Лизунаг сургах нь

Тун удахгүй “Ghostbusters” шинэ анги дэлгэцнээ гарна. Хуучин ангиудаа сэргээн үзэх цаг болжээ. Лизун гэх тэнэгдүүхэн сүнс идэх дуртай нэгэн бөгөөд хана нэвтлэн гардаг.

Танд хэрэг болох зүйлс:

  • Төмс
  • Тоник

Юу хийх вэ:

Төмсөө жижиглэн хэрчээд (комбайнаар жижиглэж болно) халуун усанд хийнэ. 10-15 минутын дараа усыг шүүж цэвэр саванд хийнэ. Савны ёроолд тунадас буюу крахмал үүссэн байна. Усыг аажим аваад саванд крахмалыг нь үлдээнэ. Зарчмын хувьд та ньютоны бус шингэнийг аваад байна. Гар хүрэхэд хатуу болоод өөрөө зөөлрөхийг нь ажиглаарай. Илүү тод өнгөтэй болгохыг хүсвэл хүнсний будаг нэмээрэй.

Одоо бага зэргийн илбэ үзүүлнэ.

Крахмалаа хэдэн өдөр тавьж хатаана. Хатсан крахмал дээр тоник хийж зуурмаг бэлдэнэ. Зуурмаг гарт өөрийн хэлбэр дүрсээ алдахгүй харин хутгахаа боливол урсаж эхэлнэ.

Хэт ягаан гэрэл дусаавал зуурмаг гэрэлтэнэ. Тоникт агуулагдах хиник гэх бодисоос гэрэлтэж байгаа ажээ. Илбийн юм шиг л харагдана: физикийн хуулийг зөрчин өөрчлөгдөх гэрэлтдэг зуурмаг.

 

2. Супер чадвартай болох

Супер баатар болохыг хүсэхгүй жаалхүү гэж байхгүй биз. Металлыг удирдах Магнето болохыг хүсэж байвал дараах зүйлийг санал болгож байна.

Танд хэрэг болох зүйл:

  • Принтерийн хор
  • Соронз
  • Ургамлын тос

Юу хийх вэ:

Юуны өмнө маш их бохирдох тул цаас, алчуураа урьдчилан бэлдээрэй.

Дунд зэргийн саванд 50 мл лазер принтерийн хор хийнэ. Хоёр хоолны халбага ургамлын тос нэмж сайтар холино. Соронзод татагдах зүйл бэлэн боллоо.

Соронзоо зуурмаг байгаа саванд ойртуулахад хананд хэрхэн наалдаж “зараа” болон хувирч байгааг хараарай. Хэрвээ хэрэггүй хавтан байвал хортой зуурмагаа тавиад хүүхдээрээ соронздуулаарай, маш их сонирхолтой зүйл болно доо.

 

3. Сүүг үнээ болгон хувиргах

Хөлдөөхгүйгээр шингэнийг  хатуу биет болгохыг хүүхдэдээ санал болгоорой. Маш энгийн бөгөөд сонирхолтой туршилт. Гэм нь хэд хоног тэвчээртэй хүлээх хэрэгтэй.

Хэрэг болох зүйл:

  • Стакан сүү
  • Уксус

Юу хийх вэ:

Богино долгионы зуух эсвэл гал дээр стакан сүүгээ халаана, буцалгахгүй. Дээрээс нь хоолны халбага уксус хийгээд сайтар хутгана. Хутгаж байх явцад цагаан өтөг гарч ирэх бөгөөд энэ бол уураг юм.

Өтөг их болоод ирвэл шүүрээр шүүж авна. Цаасан алчууран дээр уургийг тавьж бага зэрэг хатаагаад гараараа нухна. Гурилын зуурмаг эсвэл шавар шиг болох юм. Энэ үед нь хүнсний будаг, гялалзах бодис хийнэ.

Зуурмагаараа хүүхдэдээ амьтны дүрс хий гэж өгөөрэй – үхэр, за тэгээд хүүхэд өөрийнхөө хүссэнийг дүрсэлж болно. Хуванцар саванд эсвэл ил тавьж ганц хоёр хоног хатаана.

Энэхүү “гар хийцийн баримлын шавар”-ыг 1930-аад он хүртэл хийж гоёл чимэглэл, товч зэргийг урладаг байжээ.

 

4. Могойг удирдах

Уксус, содын урвал – хэн ч уйдахааргүй туршилт. “Галт уул” эсвэл “буцламгай” туршилтууд орчин үеийн хүүхдүүдэд сонирхолгүй болжээ. Гэхдээ хүүхдүүдийг “могойн эзэн” болгож болно.

Хэрэгтэй зүйл:

  • Могой хорхойн дүрстэй резинэн чихэр нэг уут
  • Сод
  • Уксус

Юу хийх вэ:

Нэвт гэрэлтэх  хоёр стакан бэлдэнэ. Нэгэнд нь ус хийж сод нэмнэ. Сайтар хутгаарай. Өт, хорхойны дүрстэй резинэн чихрээ задлаад нарийхан болгохын тулд дундуур нь хайчлаарай. Тэгвэл туршилт илүү үзүүштэй болно.

Нарийхан болгосон өтөө усанд хийж хутгаад 5 минут орчим байлгана.

Нөгөө стаканд уксус хийнэ. Одоо тэр стакандаа содтой усанд байсан өтөө авч хийнэ. Содтой усанд байсан өтнүүд хөөстэй болж байвал урвал зөв явагдаж байгаа хэрэг. Стаканд хэр их өт хийнэ төдий чинээ урвал хүчтэй явагдана. Хэсэг хугацааны дараа хөөс өтнүүдийг дээш түлхэнэ. Ахиухан сод нэмээрэй – урвал хүчтэй болж өтнүүд стаканаас гарч ирэх гэж яарцгаах болно.

 

5. “Оддын дайн” шиг голограмм хийцгээе

Гэрийн нөхцөлд жинхэнэ голограмм хийнэ гэдэг амаргүй. Гэхдээ адил төстэй зүйлийг бол хийхэд хялбархан. Та гэрлийн өөрчлөлтийг ашиглаад 2D зургийг эргүүлж үзэж болно.

Хэрэгтэй зүйл:

  • Ухаалаг утас
  • Компакт дискний хайрцаг
  • Хайч
  • Скоч
  • Цаас
  • Харандаа

Юу хийх вэ:

Цаасан дээрээ трапец зурна. Зураг дээрээс харна уу: трапецийн доод шулуун 6 см, дээр шулуун 1 см-ийн  урттай байна.

Трапецаа цэвэрхэн хайчлаад CD-ийнхээ хайрцгийг бэлдэнэ. Бидэнд цулгуй гэрэлтдэг тал нь хэрэгтэй. Хайрцаг дээрээ цаасаа тавьж хуванцар хайрцгаа трапец болгон хайчилна. Нийт дөрвөн ширхэг трапец бэлдээрэй.

Хайчилж авсан хуванцар трапецаа скочоор наагаад пирамид дүрс гаргана.

Ухаалаг гар утсаа нээгээд ийм төрлийн бичлэг гаргаарай. Хуванцар пирамидын нарийн талыг утасны дэлгэцийн голд тавихад та голограммыг харна.

“Оддын дайн”-ыг ч тавьж болно. Жишээ нь, Лея гүнжийн дүрсийг эсвэл BB-8-ийн жижигрүүлсэн хувилбарыг үзээрэй.

 

6. Уснаас хуурай гарах

Элсээр ямар ч хүүхэд цамхаг барьж чадна. Тэгвэл усан дотор барина гэвэл ямар сонсогдож байна?

Хэрэгтэй зүйл:

  • Аквариумын өнгөт элс (жирийн элс ч болно, гэхдээ угаагаад хатаагаарай)
  • Гутлын гидрофоб спрей /уснаас хамгаалах спрей/

Юу хийх вэ:

Элсээ шарах шүүгээний хавтан эсвэл таваг дээр асгана. Дээрээс нь гутлын гидрофоб спрей шүршээрэй. Болгоомжтой хийнэ: шүршээд, сайтар холиод, шүршээд, холиод энэ мэт хэд хэдэн удаа давтана. Хамгийн гол нь элсний ширхэг бүрт гутлын гидрофоб спрей хүрсэн байх ёстой.

Элс хатсаны дараа саванд эсвэл гялгар уутанд хийгээрэй. Усны том сав бэлдэнэ (том амсартай байх ёстой). Таны хийсэн элс яахыг одоо харцгаая: элснээс усанд хийхэд элс норохгүй гэхдээ усны гүнд байсаар байна. Хүүхдээ элс норсон эсэхийг нь шалга гээрэй: хүүхэд усанд гараа хийж усны гүнээс элсийг аваад хуурай гартаа барихад мэдэгдэнэ.

 

7. Жеймс Бондоос дутахааргүй мэдээллийн нууцыг хадгална

Нимбэгийн шүүсээр нууц илгээмж бичих нь өнгөрсөн зууны явдал болсон. Орчин үед арай өөр бодисоор буюу йод, крахмалыг ашиглах болжээ.

Хэрэгтэй зүйл:

  • Будаа
  • Йод
  • Цаас
  • Бийр

Юу хийх вэ:

Эхлээд будаагаа чанаж болгоно. Үлдвэл дараа нь идэж болно. Будааны шүүсийг аваарай – их крахмалтай байдаг юм. Бийрээ дүрээд нууц илгээмжээ бичнэ, жишээ нь “өчигдөр хэн бүх жигнэмэг идсэнийг би мэдэж байна”. Хаттал нь хүлээгээрэй. Крахмал үсэг харагдахаа болино. Нууц бичээсийг харахын тулд өөр бийр эсвэл хөвөнгөө йодын уусмалд дүрж цаасан дээгүүр явуулаарай. Химийн урвал явагдаж үсэг цэнхэртэн харагдана. Та-да!

59
БахархмаарБахархмаар
18
ГайхмаарГайхмаар
13
ТэнэглэлТэнэглэл
12
ГоёГоё
6
БурууБуруу
6
Ха ХаХа Ха
5
ХарамсалтайХарамсалтай
4
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *