Нүүр Амьдрал Мэдлэг Ийм учраас та хар дарж зүүдэлдэг байна…

Ийм учраас та хар дарж зүүдэлдэг байна…

6
0

Хар дарсан зүүд сэтгэл санаа үймүүлж орхидог. Судалгааны үр дүнд хар дарсан зүүд гэдэг бол бидний дотоод сэтгэлийн айдсын л адил нэг талаараа бүрэн объектив шинжтэй байхаас гадна нөгөө талаараа ямар ч үндэслэлгүй байх ажээ.

Яагаад бид хар дарсан зүүд зүүдэлдэг бөгөөд ямар арга хэмжээ авах талаар танд товчхон танилцуулах гэж байна.

Хар дарсан зүүд ашигтай

Тийм байж боломгүй мэт санагдаж байгаа хэдий ч хар дарсан зүүд таныг сэтгэл гутралтай тэмцэхэд тусална. Хар дарсан зүүдийг тархи бодитоор болж байгаа үйл явдал гэж хүлээн авах бөгөөд сэрэхэд дурсамж болон үлдэнэ. Өнгөрсөн үйл явдлыг хүлээн авахад хамаагүй амар байдаг биз дээ? Товчхондоо гэхэд, бид амьдрал дээр үнэхээр болох магадлалтай үйл явдлыг зүүдэндээ “давтдаг” бөгөөд хэрвээ болвол бэлтгэлтэй байх ажээ.

 

Хар дарсан зүүдэнд учир шалтгаан бий

  • Хэрвээ шөнө болгон хар дарсан зүүд зүүдлээд байвал таны дотоод сэтгэл яаралтай тусламж хүсэж байгааг илтгэнэ: өдрийн завгүй амьдралдаа та бөөгнөрсөн асуудлуудыг олж харахгүй байж болно. Харин дотоод сэтгэл тань танд ямар нэгэн дохио өгөхийг хичээж байгаа бөгөөд хар дарсан зүүдэнд таныг чухам ямар дүрс, үйл явдал айлгаж байгааг санахыг хичээгээрэй.
  • Хар дарсан зүүдийг анхааралдаа авахгүй бол давтагдсаар байдаг. Хар дарсан зүүдээр илгээсэн илгээмжийг ойлгохыг оролдож, арга хэмжээ авбал давтагдах хар дарсан зүүд ул мөргүй арилна.
  • Хар дарсан зүүд зүүдлээд сэрсэн бол унтаж байгаа талаа соливол хамаагүй тайван болно. Заримдаа ямар ч өөрчлөлт гарахгүй. Асуудал юунд оршино вэ? Заримдаа хар дарсан зүүдээр хөндөгдөж байгаа асуудлууд маш чухал байх бөгөөд таны гаргаж байгаа ямар нэгэн залинд хууртагдахгүй байх тохиолдол ч байдаг байна.
  • Хэрвээ нэг хар дарсан зүүд байнга давтагдахгүй сардаа нэг удаа ямар нэгэн хар дарсан зүүд зүүдлээд байвал эрүүл мэнддээ анхаарал тавих хэрэгтэй болсныг илтгэнэ. Зөвхөн сэтгэл зүйн хувьд бус магадгүй сэтгэл санааны гэмтэл авсан байж болно. Энэ нь материаллаг эрсдэлд хүргэх бүрэн боломжтой тул та эмчид үзүүлж зөвлөгөө аваарай.

Сэтгэл санаа болон бие махбодь салшгүй холбоотой тул хар дарсан зүүд бие махбодийн асуудлыг илэрхийлэх бүрэн боломжтой: астма – жишээ нь хоолой боож байгаа зүүд зүүдэлж болно.

  • Хэрвээ бие махбодь эрүүл саруул байвал архаг хар дарсан зүүд байж болно – өөрөөр хэлбэл сэтгэл санааны гэмтэл бөгөөд дан ганцаар нь авч үзэхэд бэрхтэй болно. Энэ тохиолдолд өөрийгөө зовоох хэрэггүй сэтгэл зүйчид хандаарай. Эрдэмтдийн хийсэн судалгаанаас харахад уйтгартай төгсгөлтэй эсвэл ямар нэгэн төгсгөлгүй хар дарсан зүүд бол мэдрэлийн өвчнийг илтгэнэ. Хүчгүйдэх, үл таних этгээд үл бүтэх нөхцөл байдалд үзэгдэх зэрэг зүүд багтана.

 

Хүн болгонд нийтлэг зүүдлэгддэг 3 хар дарсан зүүд

  • Унах – хяналтаа алдах айдас байж болно. Энэ зүүдийг аливаа зүйлийг байнга хяналтандаа байлгахыг хүсдэг хүмүүс зүүдэлдэг. Тэд амьдрал дээрээ хяналтаа алдчих вий гэсэн айдсыг байнга тээж явдаг. Хэрхвэл зохих вэ? Эргэн тойронтойгоо тэнцвэрт байдлаа хангахыг хичээ. Бясалгал хийж тайвшралыг олох арга замыг эрэлхийлээрэй.
  • Мөрдөж мөшгөх – хүчирхийлэлтэй нүүр тулгарсан хүнд ихэвчлэн зүүдэлдэг – ялангуяа бага насандаа хүчирхийлэлд автаж сэтгэл санааны цочрол авсан байж болно. Ой санамж тэр таагүй үе мөчийг мартсан ч бие махбодь мартаагүй, үе үе ой санамжаа сэргээдэг байж болно.

Бас өөр тайлбар бий: мөрдөх – таны хүлээн зөвшөөрөхийг хүсэхгүй байгаа өөрийн зан чанар. Энэ тохиолдолд өөртөө өөрийнхөө дотоод сэтгэлийг нээхийг хичээ. Таны хүлээн зөвшөөрөхийг хүсэхгүй байгаа өөрийн хүсэл ч байж болно. Жишээ нь, хэрвээ эмэгтэй хүн араас нь хүчирхийлэгч гүйж байна гэж зүүдэлбэл амьдрал дээр эрэгтэй хүний анхаарал халамж дутагдаж байгаагийн илрэл ажээ.

  • Аллага. Хэрвээ тодорхой хүн албал ямар нэгэн шалтгааны улмаас гомдож, уурласан байх нь. Үл таних хүн эсвэл олон хүнийг хамарсан аллага бол та өөрийнхөө үзэл бодлыг олонд илэрхийлж чадахгүй байгааг илтгэнэ. Ямартай ч та энэ зүүдний цаад учир шалтгааныг нь олж тогтоох хэрэгтэй болно.

Онцгой нөхцөл – зүүдэн дунд таныг алж байвал. Нэг талаараа ойр дотны хүмүүсээс танд онцгой “атаархаж” байгаа хүн байна, энэ нь та хоёрын таагүй харилцаанаас ч үүдэлтэй байж болно. Тааламжгүй харилцааны учир шалтгааныг та нөгөө хүндээ тохож байгаа ажээ.

Бас нэгэн хувилбар – та ауто уур хэлэнд ордог нэгэн байна. Бага байхад тань таныг уур хилэн, гомдлоо ил гаргахыг зөвшөөрдөггүй байсан. Үр дүн нь хуримтлагдсан сөрөг сэтгэл хөдлөл таны эсрэг үйлчилж эхэлнэ. Юуны түрүүнд сөрөг сэтгэл хөдлөлийг ил гаргаж сураарай, өвөө ч бай, ээж ч бай хэлэх ёстойгоо хэлээрэй. Та бас тэдэнд уурлах эрхтэй зүрх сэтгэлтэй хүн шүү дээ. Дараа нь уур хилэнгээ бодитоор гарга: дэр цохь, караокэд орж чангаар дуул эсвэл спорт зааланд очиж цуцатлаа гүй.

75
ГайхмаарГайхмаар
18
ТэнэглэлТэнэглэл
11
ГоёГоё
10
Ха ХаХа Ха
10
БахархмаарБахархмаар
8
ХарамсалтайХарамсалтай
5
БурууБуруу
5
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

6 Сэтгэгдэл

  1. Tseegi Tseegi

    Tseegi Tseegi

    2017/03/10 at 20:45

    Ss

  2. Haltar Bolormaa

    Haltar Bolormaa

    2017/03/10 at 20:46

    Neeree l tiim bh da hehehe

  3. Ө. Нандинцэцэг

    Ө. Нандинцэцэг

    2017/03/10 at 23:31

    Ss

  4. Otgon Jargal

    Otgon Jargal

    2017/03/11 at 10:31

    Sc

  5. Ankhaa Ankhaa

    Ankhaa Ankhaa

    2017/03/11 at 22:27

    Ss

  6. Uyanga Otgonbold

    Uyanga Otgonbold

    2017/03/11 at 22:47

    ss

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй.

Санал болгох

Үр дүн нь амьдралд батлагдсан хэт хөлрөлтөөс ангижрах 8 арга  

Хөлстэй болон хөлсний үнэртэй тэмцэх олон арга байдаг хэдий ч бид заримдаа стресс, дасгал …