Нүүр Энтертайнмент Сонин хачин Япончуудын тухай таны мэдэхгүй сонирхолтой 50 баримт

Япончуудын тухай таны мэдэхгүй сонирхолтой 50 баримт

18
0
Share Button

1. Японд хайрын баяраар эмэгтэйчүүд нь бэлэг өгдөг. Бүсгүйчүүд өөрийн эр хүндээ “зөвшөөрч” буйгаа илэрхийлж бэлэг өгдөг уламжлалтай холбоотой юм.

2. Цасан хүн хийхдээ бусад улс орнууд шиг 3-аар биш 2 бөмбөлгөөр хийдэг.

3. Японд мах болон загас хямд, харин жимс маш үнэтэй байдаг. Нэг ширхэг алим 2$, багц гадил 5$. Хамгийн үнэтэй жимс бол амтат гуа. Токиод ойролцоогоор 200$ хүрдэг.

4. Хурандаа Сандерс бол зул сарын үеэр Японы хамгийн гол бэлгэ тэмдгийн нэг бөгөөд АНУ-ын кока кола шиг юм. Япончууд KFC орж тахианы далавч идэх дуртай. Ихэнх япончууд буддист, шинто тул зул сарын баярыг албан ёсоор тэмдэглэдэг.

5. Порнографийг хаа сайгүй зардаг. Бүр хүнсний дэлгүүр, номын дэлгүүрт хүртэл зардаг. Эдгээр дэлгүүрүүдэд тусгай тавцан байдаг бөгөөд жижиг номын дэлгүүрт л гэхэд 2-3 давхарт зарагддаг байна.

6. Далайн гахайг иддэг. Шөл, япон шорлог хийж иддэг бөгөөд мөн баяслагтай хольж иддэг байна. Далайн гахайн мах нь загасыг бодвол хамаагүй амттай махтай.

7. Японы метро болон галт тэргэнд зөвхөн эмэгтэйчүүд явах зориулалттай вагон байдаг. Тиймээс Япон бол хүчингийн хэргээрээ хамгийн бага хувь эзэлдэг орон бөгөөд Оросоос 5 дахин бага.

8. Япончууд бүгд Hello Kitty-г Англиас гаралтай гэдгийг мэддэг.

9. Япончууд ажлаасаа яг цагтаа тардаггүй. Ахлах нь тарж болно гэх хэлэх эсвэл ахлах нь харих үед тардаг. Харин ахлахууд нь ихэнхдээ 3-4 цаг илүү суудаг бөгөөд түүнээс ч олон цаг байх тохиолдол бий.

10. Хэрвээ ямар нэгэн шалтгаанаар цагтаа тарвал, жишээ нь эмэгтэйчүүд хүүхдээ цэцэрлэгээс нь авахаар гарвал компаниасаа урвалаа гэж үздэг.

11. Хичээлийн жил нь 4 сарын 1-нд эхэлдэг бөгөөд 3 улирал хичээллэдэг.

12. Намар, өвөл, хавар гээд аль ч улиралд, хүйтэн байсан ч зөвхөн дүрэмт хувцас болон оймс өмсөх ёстой байдаг. Банзалны урт нь наснаас хамаардаг бөгөөд ахлах ангийн сурагчид богиныг өмсдөг.

13. Эмэгтэй хүний даашинз, банзал нь хэтэрхий богино бүр дотуур хувцас нь харагдахаар богино байх нь хэвийн үзэгдэл.

14. Амлалт бол улс төрийн болон хувьд Япончуудын хувьд хамгийн чухал зүйл. Сонгуулийн амлалтаа биелүүлж чадаагүй ерөнхий сайд Юкио Хатояма болон түүний өмнөх 2 сайд огцорсон байна.

15. Галт тэрэг 1 минут хоцрохыг саатал гарлаа гэж үздэг цорын ганц улс. Үүний ганц шалтгаан бол галт тэргэнд дайруулж амиа хорлох явдал юм.

16. Амиа хорлолтын түвшингээрээ дэлхийд тэргүүлдэг. Гэр бүл болон “компаниас” шалтгаалж амиа хорлодог.

17. 30% нь эцэг эхийн удирдлаган дор болздог буюу гэрлэдэг.

18. Японы хойд хэсгийн хотуудад цас ордог. Гэхдээ цас цэвэрлэх шаардлагагүй. Мөн үүний зэрэгцээ ямар ч төвлөрсөн халаалт байдаггүй. Орон сууц бүр нь керосин зуух, хийн газаар халдаг.

19. Япон хэлэнд “шалтгаангүйгээр үхэх” гэсэн утгатай үг бий. Жил бүр 10 сая хүн үхдэг.

20. Хаана ч тамхи татаж болдог. Төмөр зам, нисэх буудал гээд. Гэхдээ татдаг хүн бүр жижиг үнсний савтай бөгөөд үнсээ газар унагаахыг хориглодог.

21. Эзэнт гүрний статусаа хадгалж үлдсэн хамгийн сүүлчийн орон. Одоогийн эзэн хаан Акихито нь хамгийн анхны хаан болох МЭӨ 711 онд хаан болсон Зиммийн удам юм.

22. Үргэлж хоолны тухай ярьдаг. Оройн хоолны үеэр “oishii” буюу амттай гэж хэд хэдэн удаа хэлдэг ба ингэхгүй бол эелдэг бус байна гэж үздэг.

23. 3 төрлийн ханз бичигтэй. Хирагана – бичгийн хэл, катагана – зээлсэн үгс, канзи – дүрс үсэг.

24. Гадны ажилчид байдаггүй. Учир нь Япон хүний цалингийн доод хэмжээгээр гадны ажилчид цалинждаг.

25. Бүх төмөр зам нь хувийнх. Зөвхөн онцгой өндөр хурдны галт тэрэг нь л хувийнх биш.

26. 1609 онд баригдсан агуу Хонгу Сэнгэн сүм нь Сёгунаас уламжлагдан ирсэн хувийн өмч юм.

27. Ярианы үед хүндэтгэлтэй, эелдэг байх хэд хэдэн түвшин байдаг. Хүндэтгэлтэй, эелдэг, маш эелдэг гэсэн түвшин бий. Эмэгтэйчүүд эелдэг ярьдаг бол эрэгтэйчүүд ярианы хүндэтгэлтэй байдлаар харилцдаг.

28. Япон хэлэнд сар заасан үг байдаггүй. Харин үүний оронд энгийн дугаараар илэрхийлдэг. Жишээ нь 9 сар – кугацу буюу “9-р сар гэсэн үг”

29. Хүн амын 98,4% нь угсаатан.

30. Хоригдлууд санал өгөх эрхгүй.

31. Таны хүсэлтийг биелүүлж чадахгүй үедээ “үгүй” гэж хэлдэггүй. Харин үүний талаар бодьё, хэрхэн тусалж болох талаар тунгаая гэж хэлэх бөгөөд та хариултаа хэзээ ч авч чадахгүй.

32. Токио – хамгийн аюулгүй хот. 6 настай хүүхэд ганцаараа нийтийн тээврээр явж болно.

33. Үндсэн хуулийн 9-д зааснаар дайны үйл ажиллагаа явуулахыг хориглодог.

34. Хог хаягдлыг дахин боловсруулдаг бөгөөд 4 төрөлд хуваадаг. Шил, шатамхай, дахин боловсруулах болон шатамхай бус хог гэж ангилдаг.

35. Гудамжинд шил цуглуулах тусгай хогийн сав байдаг. Тэдгээр нь маш цэвэрхэн.

36. Японы тэтгэврийн хэмжээ маш бага. Япон хүн бүр хөшгирсөн хойноо өөрийгөө халамжлах ёстой.

37. Эрэгтэйчүүд хамгийн түрүүнд мэнд мэддэг. Мөн хамгийн түрүүнд хоол захиалах ба хамгийн түрүүнд эрэгтэй хүнд уух зүйл өгдөг.

38. Бие засах өрөө нь олон үйлдэлт суултуурай бөгөөд бие засаж байх үедээ элдэв чимээнээс санаа зовж байвал дуу гаргадаг товч бий.

39. Цайны мөнгө авдаггүй. Учир нь үүнийгээ худалдаж авах үедээ төлсөн гэж үздэг.

40. 13 насыг насанд хүрлээ гэж үздэг. Энэ үеэс эхлэн бэлгийн харьцаанд орж болдог.

41. Япон хэлний “буруу” болон “ялгаатай” гэдэг үг нь адил утга илэрхийлдэг “чигау” гэсэн үг байдаг.

42. Гар утас нь бүгд яаралтай тусламж дууддаг системтэй. Ямар нэгэн гамшгийн үед гар утас нь чанга дуугаар түгшүүрийн дохио дуугаргадаг (унтарсан үед ч ялгаагүй) бөгөөд юу тохиолдсоноос хамаарч биеэ хэрхэх тухай зөвлөмж захиа ирдэг.

43. “вата”, “минтай”, “иваси” гэдэг үгнээс илүү “цунами”, “тайфун” гэдэг үгийг маш их хүн мэддэг.

44. Япон хэлэнд Оросоос зээлдсэн үг бий. “икура” гэдэг үг нь “икра” буюу түрс, “норума” гэсэн үг нь “норм” буюу хэмжээ гэсэн үг юм. Өөр нэгэн үг нь “ву народа” “в народ” буюу ард түмэн гэсэн утгатай үгийг 2-р Александрын үеэс хэрэглэж эхэлсэн байна.

45. Цаазаар авах ял хэрэгждэг. 2013 онд 8 хэрэгтэн цаазаар авахуулсан. Сүүлийн 2 цаазад хууль зүйн сайд оролцсон.

46. Гарын үсэгтэйгээ хамт өөрийн гэсэн нэр бүхий тамга буюу ханко-г дардаг. Ийм зүйл Япон хүн бүрт байдаг бөгөөд өдөрт хэд хэдэн удаа хэрэглэдэг. Үүнийг хаанаас ч авж болдог.

47. Бэлэг өгсөн хүний дэргэд бэлгээ задлахыг эелдэг бус гэж үздэг. Ганцаараа байхдаа задлах нь зүйтэй.

48. Шаналж байсан ч инээх хэрэгтэй гэж үздэг. “Дотроо шаналж байсан ч инээмсэглэ” гэсэн хэлц үг ч бий.

49. Өмчлөх журмыг хатуу сахидаг тул мянга гаруй жилийн түүхтэй компани маш олон бий. Жишээ нь “Хоши Рьёкан” хэмээх зочид буудал 718 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж буй. 46 үе удмаараа энэхүү зочид буудлыг удирдаж байгаа.

50. Японы гуравны хоёр нь ой мод. Арилжаанд өөрийн ойгоос хэрэглэхийг хориглосон байдаг бөгөөд гэхдээ ойн 40%-ийг үйлдвэрт ашиглаж байгаа ажээ.

Share Button
184
ГайхмаарГайхмаар
36
ТэнэглэлТэнэглэл
27
БахархмаарБахархмаар
16
БурууБуруу
14
Ха ХаХа Ха
12
ГоёГоё
11
ХарамсалтайХарамсалтай
6
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

18 Сэтгэгдэл

  1. Nomin Omin

    Nomin Omin

    2017/03/08 at 11:48

    Gaj setgehuitei muuhai gazar

  2. Kelly Tsujimoto

    Kelly Tsujimoto

    2017/03/08 at 12:00

    За тал нь шал худал даа. Ямар баримттай мэдээлэл вэ. Хэн тэгж байгаа юм болов уу. Юун 13 насаас насанд хүрдэг гэж. 13 насаас гэмт хэрэг хийсэн тохиодолд өөртөө гэмтэй болдгийг хэлээд байгаа байх даа. Арай дэндүү юм аа. Хэлэх үг ч олдохгүй. 20 насаас албан ёсоор насанд хүрсэн гэж үздэг бөгөөд бэлгийн харилцаанд орж болох насны хязгаар гэж байхгүй. Юун 13 вэ.

  3. Hulan Elbeg

    Hulan Elbeg

    2017/03/08 at 12:28

    Tulga Battulga

  4. Tourst Doogii

    Tourst Doogii

    2017/03/08 at 12:31

    Хаха гадны ажилчид бхгүй гэнүү тэгвэл монголоос очсон нөхдүүд юу юм бол

  5. Kelly Tsujimoto

    Kelly Tsujimoto

    2017/03/08 at 12:34

    Иргэдийн сонирхол татах нь чухал, мөн манай орны талаар олон нийтэд таниулж өгч байгаад нь баярламаар боловч ядаж үнэн мэдээллийг цацахыг хүсье..

  6. Номин Васницова

    Номин Васницова

    2017/03/08 at 13:21

    fake news

  7. Haliun Haliun

    Haliun Haliun

    2017/03/08 at 13:37

    Mongol hel uneheer sain surjee zov bichih tal dr zarim mongol hunees ch iluu yumaa 👍

  8. Kelly Tsujimoto

    Kelly Tsujimoto

    2017/03/08 at 13:56

    Баярлалаа :)

  9. Sunjidmaa Tsagaan

    Sunjidmaa Tsagaan

    2017/03/08 at 15:00

    Mash buruu medeelel bna ihenh ni hudlaa

  10. japan sudlaach

    2017/03/08 at 15:15

    facebooktei bol uguuch kelly tsujimoto

  11. Enkhjargal Budbazar

    Enkhjargal Budbazar

    2017/03/08 at 15:59

    Цасаа цэвэрлэх шаардлагагүй, тамхи хамаагүй хаана ч татаж болно…гээд буруу ташаа мэдээлэл дүүрэн байна! Япон шиг цэвэрхэн, дээр нь хүний төлөвшил нь өндөр түвшинд хүрсэн улс үзсэнгүй ээ…

  12. Yury Kim

    Yury Kim

    2017/03/08 at 20:16

    Muuhai oron bnoo hvmvvs ni amia horloh ni zöw ym bn

  13. Soni Ashnai

    Soni Ashnai

    2017/03/08 at 23:51

    Estoi neg buudah shig boljee 😠

  14. Lkhagvajargal Nanzaddorj

    Lkhagvajargal Nanzaddorj

    2017/03/09 at 00:35

    Монгол хүн л гэж ойлгосон. Хөөрхөн дээл өмссөн зурагтай :D

  15. Lkhagvajargal Nanzaddorj

    Lkhagvajargal Nanzaddorj

    2017/03/09 at 00:41

    Худал мэдээлэл оруулаад л эх сурвалж энэ тэрээ тавидаггүйшд зарим website-ууд. Тийм л юм байна.

  16. Үнэн худлыг мэдэх нэг нь байгаа байх гэхдээ энэ мэдээлэлээс авахыг нь аваад хаяхыг нь хэрэгтэй юм болов уу. Жишээ нь манай оронд айлын гэгт дэлгүүр хоршоон дотор тамхи татдаггүй ч өөг хаана ч хамаагүй тамхи татдаг тэр нь чухал биш гэхдээ хажууд нь хогийн сав байсаар байтал бүгд биш шүү ихэнх нь үнс байтугай тамхиныхаа ишийг хажууханд нь хаядаг. Тэр тамхины ишийг үнсээ байг хогийн саванд хийхэд юунаас нь юу уначих гээд байдаг юм болдоо. Өөдлөх айл үүднээсээ гэдэг шүү дээ. Энэ миний л бодол. Садар самуун дэлгэрсэн улс ч гэлээ авах суралцах зүйл олонтой орон юм байна гэж бодогдлоо

  17. Munkhsaikan

    2017/03/09 at 07:29

    Mini medher law yponchuud unse gazar baragta haydaggu unsni sawgu humuus ihenhde konbinigiin hogiin savni hajud zogsoj bdg. Uneheer avah ym ihtei goe uls shu. Sain mdku hunes ch baga zergin tuslamj guisan ali boloh tuslahig l Bodno. Oochirloj bga hunee hundelj urduur dairna gsn oilgolt eroso bhgu. Metrond tahir dutuu bolon hogshin hunii suudag hesegtei. ahlah suriin ohiduud n uneheer hoorhn ter form n oorsdod n unen goe zohino. Duguin zamtai hussenere dugui unaad ajil dre ochij bolno. Bagsh nar ni buh chadlara hicheele oilguulahig hicheedeg. Restaurant n ariun tsevriig sahisan. Delguur n uilchlegchee hundeldeg. Ooriigo hogjuuleh duguilan sekts buh talaara hogjson. End teruuger aylaad oor hot orohod oor ulsad irj bga met l sanagdana. Neg itgel huleelgsn hunde unen sain. Amraltara dalai ywah zoo park uzeh karaoke oroh gm met stressdku bh ch bolomjtoi une ni ch hymd. Odort 10tsag ajilla gj bodohod l ajillsan tsagiha mongor 7-10 honog hangalttai goe ym ideed bj bh bolomjtoi.

  18. HG I

    HG I'mGroot

    2017/03/09 at 15:06

    LOL medsen yumaa yun 13 nas ve geed bodood gaihlaach hahah

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй.

Санал болгох

Эдгээр зүйлс ямар зориулалттай болохыг та мэдэх үү?

Бид өдөр тутамдаа маш олон зүйлстэй харьцаж, мөн тэдний ихэнхтэй нь дасан зохицсон байдаг.…