21-р зууны хамгийн шилдэг уран зөгнөлт 19 кино

1

Бид заримдаа нэгэн хэвийн бодит ертөнцөөс уйддаг. Тийм ч учраас бага зэргийн уран зөгнөлт аль эсвэл цоо шинэ зүйлтэй тулгарах дуртай. Тэс өөр ертөнцөд очсон мэт сэтгэгдэл төрүүлэх 21-р зууны хамгийн шилдэг уран зөгнөлт кинонуудыг танилцуулж байна. Аюулгүй орон зайд эрсдэлгүй амьдарцгаая.

1. Interstellar (2014)

Найруулагч: Кристофер Нолан

Гол дүрд: Мэттью МакКонахи, Анн Хэтэуэй, Жессика Честейн, МакКензи Фой, Майкл Кейн.

Ноланы уран бүтээлүүд тэр дундаа “Интерстеллер” кино нь шинжлэх ухааны уран зөгнөлт киноны төрөлд жишиг тогтоож чадсан. Кристофер Нолан дараагийн уран бүтээлдээ дэлхийн 2-р дайны тухай өгүүлэх болно.

 

2. District 9 (2009)

Найруулагч: Нил Бломкамт

Гол дүрд: Шарлто Копли, Жейсон Коуп, Натали Болтт, Сильвен Страйк, Элизабет Кандави

Залуу найруулагчийн уран зөгнөлт кино шилдэг найруулагчдын кинонуудын дэргэд үлгэр шиг л санагдана. Харь гарагийн тухай богино хэмжээний кино хийсэн нь Питер Жексоны хараанд өртөж түүнд маш их хэмжээний төсөв орж ирсэн ба үүгээрээ кино түүхэн дэх шилдэг уран зөгнөлт киногоо хийсэн юм.

 

3. Mad Max: Fury Road (2015)

Найруулагч: Жорж Миллер

Гол дүрд: Том Харди, Шарлиз Терон, Николас Холт, Роузи Хантингтон-Уайтли, Зои Кравиц.

Домогт “Mad Max” киног орчин үеийн дуу дүрс, технологийг ашиглан уран зөгнөлт кино бүтээсэн нь хүмүүсийн сэтгэлд маш ихээр нийцсэн билээ.

 

4. Snowpiercer (2013)

Найруулагч: Пон Жун Хо

Гол дүрд: Крис Эванс, Сон Кан Хо, Тильда Суинтон, Жейми Белл, Октавия Спенсер

Азийн шилдэг найруулагчийн энэхүү киноноос цасан дундуур явж буй галт тэргэн дотор өрнөж буй гайхалтай, сэтгэл хөдөлгөм дүр зургийг харж болно.

 

5. Gravity (2013)

Найруулагч: Альфонсо Куарон

Голд дүрд: Сандра Баллок, Жорж Клуни, Эд Харрис, Орто Игнатиус Фалдут Шарма.

Куарон болон Любецки өмнө нь кино төсөлд хамтран ажиллаж байсан бөгөөд “Gravity” төсөлд хамтарснаар оператор Эммануэль Любецки орчин үеийн кино урлагийн ертөнцөд өөрийн ноёрхолоо тогтоож чадсан юм. Одоо хэн ч ингэж кино хийж чадахгүй бөгөөд Оскарын 7 төрөлд шалгарсан билээ.

 

6. Eternal Sunshine of the Spotless Mind (2004)

Найруулагч: Мишель Гондри

Гол дүрд: Жим Керри, Кейт Уинслет, Элайжа Вуд, Марк Руффало, Том Уилкинсон

Чарли Куафман болон Гондри нарын хамтран бичсэн зохиол бөгөөд технологийн тусламжтайгаар хосууд бие биенийхээ дурсамжийг толгойноосоо арчиж хаяхыг хүсдэг.

 

7. Upstream Color (2013)

Найруулагч: Шейн Каррут

Дүрүүдэд: Эми Саймец, Шейн Каррут, Эндрю Сенсениг, Тьяго Мартинс, Кэти Кэррат, Мередит Бурк

Киног хэд хэдэн удаа үзсэний дараа юу ч ойлгохгүй. Гэхдээ дахин үзэх л хэрэгтэй.

 

8. Avatar (2009)

Найруулагч: Жеймс Камерон

Дүрүүдэд: Сэм Уортингтон, Зоя Солдана, Сигурни Уивер, Стивен Лэнг, Мишель Родригес

Камероныг алдрын оргилд авчирсан бөгөөд маш удаан бокс оффисыг тэргүүлж сая саяыг олсон.

 

9. Star Wars. Episode VII: The Force Awakens (2015)

Найруулагч: Жей Жей Абрамс

Дүрүүдэд: Жон Бойега, Дэйзи Ридли, Оскар Айзек, Адам Драйвер, Донал Глисон

Лукасын ид шид бүхий гурвалсан зохиолыг Абрамс дэлгэцнээ амилуулсан юм. “Оддын дайн”-ы шинэ болон хуучин дүрүүдээс илүү зүйл байгаа гэж үү?

 

10. Moon 2112 (2009)

Найруулагч: Дункан Жонс

Дүрүүдэд: Сэм Рокуэлл, Кевин Спейси, Доминик МакЭллиот, Рози Шоу, Эдриэнн Шоу

Сүүлийн жилүүдэд гарсан хамгийн шилдэг кинонуудын нэг бөгөөд домогт Дэвид Боу-гийн хүүгийн тэсрэлт хийсэн кино юм. Сэм Рокуэлын жүжиглэлт, Кевин Спейсийн гайхалтай дуу оруулалтаар бүтээсэн билээ.

 

11. Another Earth (2011)

Найруулагч: Майк Кехил

Дүрүүдэд: Брит Марлинг, Мэттью-Ли Эрлбах, DJ Flava, Уильям Мапотер, Мегган Леннон

“Оддын дайн”, “Матрикс”, “Аватар” гэх мэт кинотой Кехилийн киног харьцуулахад ядуу мэт боловч анхааралтай үзэж гүн рүү нь нэвтэрч чадвал жинхэнэ гайхамшиг. Киноны дуу нь л гэхэд таныг тэнгэрт хөөргөх болно.

 

12. Donnie Darko (2001)

Найруулагч: Ричард Келли

Дүрүүдэд: Жейк Жилленхол, Джена Мэлоун, Мэгги Жилленхол, Мэри МакДоннелл, Холмс Осборн

Сүүлийн 15 жилийн дотор түүний бүтээсэн шиг киног хийх гэсэн оролдлого их байгаа хэдий ч хийж чадахгүй байгаа бөгөөд энэхүү киногоор нь Ричард Келлиг тахин шүтэх болсон байна. Шинжлэх ухааны уран зөгнөлт киноны төрөлд Жилленхоллын ах дүүс хамгийн амжилттай яваа.

 

13. Children of Men (2006)

Найруулагч: Альфонсо Куарон

Дүрүүдэд: Клайв Оуэн, Клэр-Хоуп Эшити, Жулианна Мур, Майкл Кейн, Чарли Ханнэм

Эх дэлхий үржил шимгүй болж, нуран унах ба түүнээс хойшхи эмх замбараагүй байдлыг өгүүлсэн кино.

 

14. Guardians of the Galaxy (2014)

Найруулагч: Жеймс Ганн

Дүрүүдэд: Крис Пратт, Зои Салдана, Дэйв Батиста, Брэдли Купер, Вин Дизель

2014 онд хамгийн их аз жаргал авчирсан кино бөгөөд “Трансформерс”, “Х хүмүүс” кинонуудын дараа орох кино юм. Жеймс Ганн нь шинэхэн Индиан Жонсоор ахлуулж, баг сансар дээр адал явдал өрнүүлэх ба Стивен Спилбергийн бичсэн зохиол нь бүрэн дүүрэн биеллээ олсон билээ.

 

15. Cloud Atlas (2012)

Найруулагчид: Лана Вачовски, Том Тыквер, Лилли Вачовски

Дүрүүдэд: Том Хэнкс, Холли Берри, Жим Бродбент, Жим Стёрджесс, Бен Уишоу

Биднийхээр бол 21-р зууны кинонуудаас хамгийн муу хийгдсэн кино. Маш том төсөл, дэлхийн өнцөг булан бүрт нэгэн зэрэг хийгдсэн зураг авалт, цаг хугацааны эргэлт, Дэлхийн өөрчлөлт гээд амжилт гаргахад хэрэгтэй бүх зүйлийг хийсэн.

 

16. Ex machina (2014)

Найруулагч: Алекс Гарленд

Дүрүүдэд: Донал Глисон, Алисия Викандер, Оскар Айзек, Соноя Мидзуно, Кори жонсон

Энэхүү киног бүтээснийх нь дараагаас түүнийг орчин үеийн шилдэг кино бүтээгч гэдэг цолыг түүнд өгсөн юм. Хиймэл оюун ухааны тухай өгүүлдэг бөгөөд түүнд магтаалын үг ч багадна. Түүний дараагийн уран бүтээл болох “Annihilation” киног тэсэн ядан хүлээж байгаа хүмүүс цөөнгүй биз ээ.

 

17. Minority Report (2002)

Найруулагч: Стивен Спилберг

Дүрүүдэд: Том Круз, Макс фон Сюдов, Саманта Мортон, Колин Фаррелл, Кэтрин Моррис

Хагас шинжлэх ухааны уран зөгнөлт кинонд орох ба орон зайн шилжилтийн тухай өгүүлдэг. Шилдэг кинонд багтахааргүй хэдий ч түүнийг энэ жагсаалтанд оруулжээ. Бид Том Крузын тоглосон Филип К.Дика-ийн бичсэн зохиолыг сонгож байна.

 

18. Her (2013)

Найруулагч: Спайк Жонс

Дүрүүдэд: Хоакин Феникс, Скарлетт Йоханссон, Эми Адамс, Руни Мара, Оливия Уайлд

Өнөөдрийн байдлаар хамгийн бодит уран зөгнөлт киноны нэг. Орчин үеийг цонхны цаанаас харвал өөрийн ухаалаг гар утсанд булшлагдчихсан, чихэвч зүүсэн, амьд харилцаа байхгүй амьдралыг харуулсан кино юм.

 

19. Edge of Tomorrow (2014)

Найруулагч: Даг Лайман

Дүрүүдэд: Том Круз, Эмили Блант, Брендан Глисон, Билл Пэкстон, Жонас Армстронг

Том Круз бол холливудын хамгийн эрэлттэй жүжигчдийн нэг бөгөөд сүүлийн 15 жилийн дотор маш олон кинонд тоглосон бөгөөд тэдгээрээс нилээд хэд нь өндөр амжилт үзүүлж байгаа билээ. Энэхүү кинонд тэрээр аялалд гарахдаа их айж байсан ч хүн төрөлхтнийг аварсан баатар болж хувирах болно.

21
ТэнэглэлТэнэглэл
20
ГоёГоё
4
ГайхмаарГайхмаар
4
Ха ХаХа Ха
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
1
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Зочин

    2017/03/08 at 18:46

    Passenger – ийг мартсан байна. Гоё кино

  2. inception

    2017/03/24 at 11:34

    inception deeguur baih ystoishdee. tegsen chin bur a=bhgu bn

  3. зайлаа

    2017/04/03 at 01:15

    шал худлаа мэдээлэл байшдээ 21-р зууны шилдэг уран зөгнөлт кинонууд эдр лол

  4. shaambar

    2018/05/01 at 22:24

    promoteus yasiin ingej shaahgui ee bas star trek

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *