Нүүр Зөвлөгөө Тэр өөрийн зохиосон 7 дүрмийн ачаар хоолны дэглэм барилгүйгээр 100 кг хасаж чадсан

Тэр өөрийн зохиосон 7 дүрмийн ачаар хоолны дэглэм барилгүйгээр 100 кг хасаж чадсан

18
0

Жон Гэбриел 30 сарын турш ямар нэгэн хоолны дэглэмгүйгээр 100 кг хасаж чаджээ. Түүний бодлоор юуны түрүүнд хоолны тавганд бус харин амьдралын хэв маяг тэр дундаа толгойгоо цэгцлэх хэрэгтэй ажээ.

Жоны турсан түүх олны сонирхлыг татаж эхэлсэн юм. Тэрээр хоол судлаачдын зөвлөгөөг сохроор дагасангүй харин өөрийн толгойдоо найджээ. Жон бол Уолл-Стритийн брокер тул толгойд эргэлдэх аливаа мэдээллийг системчилж сурсан хүн. Амжилттай тураах түүний 7 дүрмийг танилцуулж байна (өөрийн илүүдэл жингээсээ салахын тулд тэр биохими, гормоны бүхий л нарийн ширийнийг судалжээ)

1-р дүрэм: хоолыг огт тоогоогүй,гэхдээ шим тэжээлтэй хоол идэж эхэлсэн

Амьдралын минь турш тосны хүчил болох омега-3, сайн чанарын уураг, амин дэм дутагдаж байсан мэт санагдаж билээ. Ямар ч хоолны дэглэмийн зөвлөгөөнд энэ тухай дурдаагүй байдаг, энэ нь маш буруу. Хоолоо шим тэжээлтэй байхаар өөрчилсөн.

Юу болсон гэж бодож байна? Чихэр, чипс идэх дур хүсэл минь өөрөө буурсан. Идэх хүсэл огт төрөхгүй. Надад дутагдаж байсан шим тэжээлийн аль нэг нь эдгээр хоол хүнсэнд байсан бололтой.

 

2-р дүрэм: арван хоёр нугалаа гэдсээ өөрөө эмчилсэн

Эрүүл саруул арван хоёр нугалаа гэдэс гэдэг ямар чухал болохыг та төсөөлөх ч үгүй. Арван хоёр нугалаа гэдэс өөрийн биед шаардлагатай шимт бодисоо хоол хүнснээс авч чадахгүй байгаа учраас хүмүүс хоол хэтрүүлэн иддэг. Ингээд л таны бие өөх тосоор бялхаж эхэлнэ.

Хоол боловсруулах эрхтний хэвийн үйл ажиллагаа алдагдаж үрэвсэл үүсгэнэ, гормоны өөрчлөлт явагдаж эхэлнэ. Пробиоток буюу тараг, аарц түлхүү хэрэглэж байхыг зөвлөж байна.

 

3-р дүрэм: нойрны дэглэмээ эргэн харсан

Нойрыг тогтворжуулах хэрэгтэй. Эрт хэвтэж эрт босно. Нойрны аливаа асуудал илүүдэл жинд хүргэдэг. Нөгөө л нэг гормонтой холбоотой. Нойргүйдэл гормоны өөрчлөлтөд оруулж амттан, өөх тостой хоол руу чангааж эхэлнэ. Ингэснээр кортизолын хэмжээ нэмэгдэж түргэн хоолонд донтуулна. Эрүүл бус хоол нь “ирээдүйд кортизолын хэмжээг ихэсгэх цаг зуурын л зугаа төдий” юм.

Шөнийн цагаар тайван нойрсож эрч хүчээ сэлбэх үү, хөргөгчин дунд умбаж өөрийгөө хорлох уу?

 

4-р дүрэм:  толгойгоо “онгичов”

Дахиад кортизолын тухай. Түүний хоёр дахь албан ёсны нэр “стрессийн гормон”. Муу унтаж байна гэдэг бие эрхтэн стрессийн байдалд орно гэсэн үг. Стресс хоол идэх дуршилд шууд нөлөөлнө гэдгийг та надаар хэлүүлэлтгүй мэднэ. Би бясалгаж эхэлсэн бөгөөд ирэх дараагийн өдөр болгоныг төсөөлөн боддог болсон.

Би стрессээсээ салахын зэрэгцээ илүүдэл килограмм болгоноосоо салж байлаа.

 

5-р дүрэм: хор гадагшлуулах тухай олж мэдсэн

Олон сарын уйгагүй судалгааны дараа би хорны сэдэвт хүрсэн: бие эрхтэн илүүдэл хороо өөрт хадгалах тийм тосны эд эстэй ажээ. Тэр үед би 70 кг хасаж чадсан байсан хэдий ч дахиад 30-аад кг хасах хэрэгтэй байв. Тэр үлдэгдэл өөх тосонд миний хор орогнож үлджээ. Ингээд л хороо гадагшлуулах ажилдаа орлоо.

Дотор эрхтнээ “угааж цэвэрлэх” ажлаар эхлүүлсэн – нимбэгийн шүүс, алимны уксус, ногоон өнгийн шүүстэй ус. Маш их хэмжээгээр ногоон өнгөт ногоо, салат, ургамал, ширхэглэг хүнс идэх болов.

Сүүлийн 30 кг-ийг би эхний 30 кг хаяснаас илүү хурдан хаясан. Уг нь бол эсрэгээрээ байх ёстой гэж бодож байлаа. Турж байгаа хүн болгон мэднэ дээ, эхлээд эрчимтэй жин хасаж байгаад сүүлийн хасагдах жингүүд маш удаан хасагддаг даа.

 

6-р дүрэм: мөнгөнөөс болж бухимдахаа больсон

Бас хачин зүйл хэлэх гэж байна. Гэхдээ үнэний хувьтай юм. Аль хэр мөнгөнөөс хараат бус байна төдий чинээ та аз жаргалтай, гуалиг байна. Би хамаагүй хямдхан байшинд нүүж ороод элдэв хэрэгтэй хэрэггүй зүйлд мөнгө үрэхээ больсон. Өөрөө зарим нэг ногоогоо тарьж эхэлсэн гээд та бод доо. Мөнгөнд санаа зовох нь багасаад ирсэн.

Одоо сэтгэл санаа таагүй үедээ байшингаа тойрч очоод өөрийн тарьсан улаан лоолио идчихээд нөгөө өнцгөөр нь гараад ирнэ. Стрессээ шоколадаар тайлснаас хамаагүй эрүүл арга.

 

Зүгээр л 7-р дүрэм

Илүүдэл жингээсээ салахаар шийдсэн бол өөрөө өөртөө нэг зүйлийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй: та генийн удмаас болж ийм байгаа бус харин залхуугаасаа болж ийм болсон. Илүүдэл жингийн асуудлаа шийдэхдээ та энэ дэлхий ертөнцөөс айж эмээх хэрэггүй. Надад бясалгал болон хийсвэрлэн төсөөлөх чадвар тус болсон. Үүний ачаар би сэтгэл зүйн хямралаас гарч чадсан юм.

Миний таниж мэдэх хүмүүсийн 65-70 хувь нь “сэтгэл санааны өөхлөлт”-тэй байдаг. Тэд нийгэм дунд өөрсдийгөө гадуурхагдаж байгаа гэсэн бодлыг толгойдоо тээж өөрийнхөө өөхөөр “хамгаалагдсан” ертөнцөд улам шигддэг. Сонсоход таагүй ч гэлээ үнэн энэ юм даа.

236
ГайхмаарГайхмаар
47
БахархмаарБахархмаар
30
ХөөрхөнХөөрхөн
21
Ха ХаХа Ха
20
ГоёГоё
6
ТэнэглэлТэнэглэл
6
БурууБуруу
5
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

18 Сэтгэгдэл

  1. Алтаа Батаа

    Алтаа Батаа

    2017/03/07 at 20:47

    Bono Gerel

  2. Munkhtsetseg Davaasambuu

    Munkhtsetseg Davaasambuu

    2017/03/07 at 21:09

    goy arga bn

  3. Tseegii Damdinsuren

    Tseegii Damdinsuren

    2017/03/07 at 21:14

    Ганболд Эрдэнээ

  4. Norvoo Oyukaa

    Norvoo Oyukaa

    2017/03/07 at 22:03

    Ss

  5. Б. Болдсайхан

    Б. Болдсайхан

    2017/03/07 at 22:04

    Хоох 100-г хасаад байхад цаана нь бүтэн хүн үлдээд байгаа юм уу?

  6. Odsuren Olzvoi

    Odsuren Olzvoi

    2017/03/07 at 22:25

    Мөнхшүр Тэгшбаяр

  7. Haliunaa Tumen

    Haliunaa Tumen

    2017/03/07 at 23:00

    Ss

  8. Б. Солонго

    Б. Солонго

    2017/03/07 at 23:09

    Ss plse

  9. Enkhnaran Eggie

    Enkhnaran Eggie

    2017/03/07 at 23:28

    mash..ih..taalagdlaa

  10. өө за за бараг хоёр хүн хаяад дахиад нэг хүн үлдэж

  11. Мөнхшүр Тэгшбаяр

    Мөнхшүр Тэгшбаяр

    2017/03/08 at 01:21

    hhhw

  12. Н. Батнавч

    Н. Батнавч

    2017/03/08 at 02:41

    .

  13. Tsogoo Narangerel

    Tsogoo Narangerel

    2017/03/08 at 05:39

    Baljinnyam Baasan

  14. Дэлгэр Баяр

    Дэлгэр Баяр

    2017/03/08 at 10:51

    zow arga bnaa

  15. Smi Smi

    Smi Smi

    2017/03/08 at 13:29

    их хөдөлмөрлөжээ

  16. Цог Оо

    Цог Оо

    2017/03/08 at 19:38

    .

  17. Demberel Tserendolgor

    Demberel Tserendolgor

    2017/03/08 at 21:17

    wooow

  18. Purevtseren Lachin

    Purevtseren Lachin

    2017/03/09 at 10:27

    Yaj ve

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй.

Санал болгох

Нүүрэн дээр батга гарах нь юуны шинж тэмдэг вэ?

Нүүрэн дээрх батга бидний талаар юуг өгүүлдэг вэ? Нүүрний тодорхой хэсгүүдэд жишээ нь дух,…