Нүүр Зөвлөгөө Зуун наст бидний эрүүл мэндэд ямар ашиг тустай вэ?

Зуун наст бидний эрүүл мэндэд ямар ашиг тустай вэ?

1
0

250 гаруй төрлийн зуун наст байдаг ч тэдгээрээс 3, 4 нь л эмийн шинж чанараараа батлагдсан билээ. Эдгээрээс хамгийн сонирхолтой нь алое Миллер буюу алое вера юм. Аюурведын анагаах ухаанд алое верагийн шүүсийг түлэгдэлтийг эмчлэх, дотор муухай оргихыг багасгах, ходоодны цочролыг намдаахын тулд 3000 жилийн туршид хэрэглэсээр иржээ. Үүнээс гадна биеийн ерөнхий байдал, тулгуур хөдөлгөөний аппарат, зүрх судасны тогтолцоо, хоол боловсруулах тогтолцоог дэмжихэд хэрэглэдэг байжээ.

Зарим хүмүүс алое вераг бараг бүх асуудлыг шийдвэрлэгч гэдэг бөгөөд хүнс болон гоо сайхны хэрэглээндээ түгээмэл хэрэглэдэг ажээ.

Аюурведын анагаах ухаанд алое верагийн шүүсийг түлэгдэлтийг эмчлэх, дотор муухай оргихыг багасгах, ходоодны цочролыг намдаахын тулд 3000 жилийн туршид хэрэглэсээр иржээ. Алое нь ган гачигийн үед өөрийн эд эсдээ усыг хадгалах чадвартай шүүслэг ургамал юм. Тиймээс тэр халуун бүс нутагт ургадаг ба хүйтэн болон чийгт хэт мэдрэг байдаг.

Зуун настын ашиг тус

Гоо сайхан

Зуун настыг илүү сайхан харагдахын тулд арьсандаа түрхэж ашиглана. Ингэхдээ зуун настын гель эсвэл хандыг ашиглаарай. Үүнд цацлага орохгүй. Эмчтэй зөвлөлдөхөө бүү мартаарай.

Арьс

Зуун настын гель ямар ч төрлийн арьсанд тохиромжтой. Маш тэжээллэг бөгөөд арьсыг зөөлрүүлж, чийгшүүлж, арьсны уян хатан чанарыг нэмэгдүүлдэг. Зуун наст нь усыг бодвол арьсны гүнд нэвтрэхдээ 3-4 дахин хурдан байдаг ба 7 дахин гүн нэвтэрч чаддаг гэнэ. Арьсыг гэрэлтүүлж арьсны өнгийг сэргээнэ.

Зуун настыг хэзээ хэрэглэх вэ?

  • Хуурайшсан арьсыг өглөө, орой арчлах
  • Хөлдсөн эсвэл арьс цуурсан үед
  • Ядарсан арьсны бат бөх, уян хатан чанарыг сэргээх
  • Үрчлээ арилгах
  • Нүүрний арьсны өнгийг сэргээх
  • Хэт мэдрэгшсэн арьсыг тайвшруулах
  • Батга эмчлэх
  • Түлэгдэлт эсвэл наранд түлэгдсэний дараа

Хоол боловсруулах тогтолцоо

Зуун настыг дотуур хэрэглэхэд ходоод гэдэсний замын үйл ажиллагааг сайжруулж тэнцвэржүүлдэг ба ходоод гэдэсний үрэвссэн салст бүрхэвчийг тайвшруулж нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлнэ. Мөн элэгний эсийг нөхөн сэргээхдээ сайн байдаг аж.

Зүрх судасны тогтолцоо

Холины ачаар зуун наст нь холестерины түвшинг зохицуулж, цусны даралтыг багасгаж, цусны урсгалыг хүчилтөрөгчөөр хангадаг. Мөн тромбоцитын бөөгнөрлийг багасгаж цусны судсыг өргөсгөдөг. Мөн цус тогтоох үйлчилгээтэй.

Тулгуур хөдөлгөөний эрхтний тогтолцоо

Зуун настын найрлага дахь ацеманнаны тусламжтай мөгөөрс, шөрмөсийг хамгаалж нөхөн сэргээдэг. Өвчин намдааж үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлэх ба үе мөч болон хэрэх өвчнийг эмчилж, шөрмөс таталтыг арилгана.

Биеийн ерөнхий байдал

Зуун наст нь харшлын эсрэг, халдваргүйжүүлэх, мөөгөнцрийн эсрэг, нянгийн эсрэг нөлөөтэй. Дархлааны тогтолцоог дэмжиж сайжруулдаг.

Ямар бүтээгдэхүүнүүдэд зуун наст агуулагддаг вэ?

Зуун наст ямар ч хэлбэрээр байж болно: ундаа, шүүс, гель, дангаараа эсвэл өөр бусад ургамал, жимстэй хамт хосолсон хэлбэрээр байж болно. Гоо сайхны бүтээгдэхүүнд – тосонд, цэвэрлэгч гельд, бие арчилгааны чийгшүүлэгч бүтээгдэхүүнд, шампуньд, масканд, шингэн саванд, дезодрантад, уруул өнгөлөгчид, нарнаас хамгаалах тосонд, яаралтай тусламжийн тосонд эсвэл бусад бүтээгдэхүүнүүдэд байна.

Та зуун настыг өдөр тутмын хэрэглээндээ ч хэрэглэдэг байх: угаагч бодис, шүдний оо, ам зайлагч, цонх угаагч болон бусад.

Гоо сайхны болон эмчилгээний зориулалтаас гадна зуун настыг чимэглэлийн ургамал болгон ашиглаж болох ба түүнийг арчлахад маш амархан байдаг. Тэр ч бүү хэл агаар цэвэршүүлдэг гэдэг боловч одоо болтол маргаантай байгаа учир туршилтаар батлах нь зүйтэй байх.

6
ГайхмаарГайхмаар
3
БурууБуруу
3
ХөөрхөнХөөрхөн
3
ГоёГоё
2
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Amarbold Saintsog

    Amarbold Saintsog

    2017/03/07 at 01:23

    Айлд байдаг цэцэг мөн үү

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй.

Санал болгох

Ядаргаатай хэрхэн тэмцэх вэ: үр дүнтэй 10 зөвлөгөөг танилцуулж байна

Эрч хүчээ сэлбэх зөвлөгөө нэг л уйтгартай байдаг. Та бүхэндээ зөвхөн сонирхолтой байхаас г…