Хавар-зуны загварын чиг хандлагыг тодорхойлох 9 тренд

0

Улирал болгон л дизайнерууд шинэ загвар гаргаж ирдэг: том нэвсгэр даашинз эсвэл богино даашинзтай хослуулан өмсөх пүүз, бас томдсон пальтог та санаж л байгаа болов уу.

Ирэх хавар болон зуны трендийг танилцуулж байна. Өөрт таалагдахыгаа сонгон авна уу.

Цэцгэн хээ

Цэцгэн хээ – цэцэг дэлгэрээгүй байхад өөрийгөө болон орчин тойрноо чимэх нэгэн сайхан арга. Хөнгөн хийссэн хормойтой банзал эсвэл даашинз, торгон сарафан энэ улирлын тренд болно.

 

Дур булаам хөл

Урт даашинзын урт ухлаадас шиг дур булаам зүйл гэж хаана байх вэ? Стилистүүдийн санал болгож байгаа загвар улам бүр л задгай болоод байх шиг. Жил ирэх тусам задгай хувцас өмсөх зоригтой бүсгүйчүүд нэмэгдсээр л… Дизайнеруудын уран зөгнөлд ямар эцэс төгсгөл гэж байх биш: ухлаадас нь улам л томорсоор.

 

Шар өнгө

Шар өнгө – энэ хавар-зуны тренд өнгө. Өвлийн улирлаас уйдсан хүн болгонд тохирох тайвшруулах өнгө. Дээрээс шарах нарыг мөрөөдөн суугаа биз дээ? Шар өнгө нь юутай ч зохицдог нь сайхан юм.

 

Рюш

Эмэгтэй хүн бүрт зохих тул эмэгтэй хүнийг чимсээр ирсэн. Өөрийн хүссэнээр сонгож болно: том цацаг эсвэл бага зэргийн рюш. Гэхдээ та цацаг сонгохдоо өөрийн бие галбирт тохирохыг нь сонгохоо мартаж болохгүй.

 

Огтлолцол

Моодны ертөнцийн хамгийн зоригтой алхам гэж хэлж болно. Эрх чөлөөг мэдэрч уламжлалт өнгө төрхийг эвдэж чадсан. Сонгодог загварыг ч өөрчлөх шидтэй эд.

 

Том ханцуй

Том, өргөн ханцуй бүсгүйчүүдийн гайхлыг төрүүлнэ. Эмэгтэй хүний туяхан гарыг улам чимсэн мэт дизайнеруудыг уг загвараас татгалзахын аргагүй.

 

Блестк, пайетк

Гялалздаг гоё ганган хувцас хүн болгоны хараа татах нь маргаангүй хэдий ч болгоомжтой хандах хэрэгтэй. Холливудын 30-аад оны үеийн моодыг буруу хэрэглэвэл 80-аад оны үеийн шөнийн аймшиг болж мэднэ. Хэрвээ та пайетк хийх гэж байгаа бол хувцасны шкафнаасаа свитшот эсвэл топ, банзлын аль нэгийг сонгоорой – ингэснээр улам загварлаг илүү зохистой харагдана.

 

Металлик

Мөнгөлөг металлик –энэ бол даавууны өөрийн өнгө байх бөгөөд хувцас бүхэлдээ гоёмсог харагдана. Дээрээс нь тохирох гоёл чимэглэлээ зүүгээрэй. Анхаарах зүйл: мөнгөлөг даавууг зоригтой хэрэглэж болно, тийм учраас даашинз, банзал, цамц өмсвөл эргэн тойрон тань дээр бүгд толины тусгал мэт үзэгдэнэ.

 

Гүн ухлаадас

Дизайнерууд дуу нэгтэйгээр ухлаадас хийж болох ямар л газар байна тэнд гаргахаар шийджээ. Хамгийн гол нь өөрийгөө гайхуулахад зоригтой байхыг дизайнерууд зөвлөж байна. Бас нэг сайн тал: ухлаадас нь ямар ч хээтэй зохицох ажээ.

88
ХөөрхөнХөөрхөн
13
Ха ХаХа Ха
12
ТэнэглэлТэнэглэл
12
ГайхмаарГайхмаар
8
БурууБуруу
8
БахархмаарБахархмаар
6
ГоёГоё
4
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Б. Өрнөх

    Б. Өрнөх

    2017/03/04 at 14:19

    Ямарч үр дүнгүй бусдын мэдээг л хусаад оруулах юм… Хэдэн like цуглуулах гээд үзэж тарч байнаа хаха

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *