Нүүр Зөвлөгөө Гоо сайхан Жүжигчин Женнифер Энистоны төгс бие галбирын нууц

Жүжигчин Женнифер Энистоны төгс бие галбирын нууц

6
1

Жүжигчин Женнифер Энистоны бие галбир олон бүсгүйчүүдийн атаархалыг төрүүлдэг болов уу. Жүжигчин бүсгүй өдгөө 47 настай. Залуу бүсгүйчүүд дундаас түүн шиг харагдах нь бас ховор л байх.

Жүжигчин бие галбираа хадгалах өөрийн нууцаас ийнхүү дэлгэж байна.

Женнифер Энистоны төгс бие галбирын нууц

Сүүлийн 20 жилийн турш йогоор хичээллэж байгаа. Хэдий зав чөлөөгүй ажилладаг ч гэлээ долоо хоногтоо гурван удаа өөртөө цаг гаргаж чаддаг. Нэг удаад 60-90 минут йогоор хичээллэнэ. Йог нь зөвхөн төгс бие галбиртай байхад нөлөөлөөд зогсохгүй ажлын их ачааллаас бага ч гэсэн салахад тусалдаг гэжээ.

“Миний стрессээ салах нууц бол дасгал!” гэж тэрээр хэлсэн юм. Хэрвээ йог гэж байхгүй байсан бол би өөртөө өөр нэг төрлийн зүйл зохиож олох байсан биз ээ.

Арьсны төрхийг залуугаар нь хадгалж үлдэх нууц бол маш энгийн: нүүрээ өглөөдөө зөөлөн бодисоор цэвэрлээд л дараа нь заавал чийгшүүлнэ.

Өлөн дээрээ зүсэм нимбэгтэй бүлээн ус уудаг. Өглөөний хоолондоо маш эрүүл бөгөөд хөнгөн хувилбар сонгоно: авокадо, өндөг болон кокосын тостой смузи эсвэл сахаргүй овьёос, гадилтай иддэг. Өдрийн хоолонд – уургаар баялаг ногоо иддэг ажээ.

Женнифер заримдаа тэсэлгүй итали хоол иддэг гэжээ. Түүний хувьд карбонара паста – сул тал. Хэрвээ бие галбираа чангалж жингээ хасах хэрэгтэй болвол хоолны дэглэмд орох буюу нүүрс усаар бага хоол идэж биеийн хүчний дасгалууд хийж эхэлдэг байна.

Үзэсгэлэнт Энистоны нууц ердөө л энэ. Тэрээр бусдад үлгэр жишээ болж байна. Байнгын завгүй гүйдэг холливудын од өөртөө цаг гаргаж чадаад байхад та ч мөн чадна шүү дээ.

30
ХөөрхөнХөөрхөн
11
ГайхмаарГайхмаар
6
Ха ХаХа Ха
3
ТэнэглэлТэнэглэл
3
ГоёГоё
3
БурууБуруу
2
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

6 Сэтгэгдэл

  1. Tuguldur Enkhtuvshin

    Tuguldur Enkhtuvshin

    2017/03/04 at 20:13

    Mendee Mendy

  2. Uugaa Lkha

    Uugaa Lkha

    2017/03/04 at 20:34

    Эрч хүчтэй .Бүсгүй шүү.

  3. Baigal Byambasuren

    Baigal Byambasuren

    2017/03/04 at 20:52

    Sex

  4. Az Kh

    Az Kh

    2017/03/04 at 22:51

    Хүүхэд төрүүлээгүй юм чинь аргагүй дээ

  5. Zochin

    2017/03/05 at 01:43

    Ene tugs bgaad yahiim. Utlohin tsagt ur huuhedgui emgen bolno. JoliLe derged ni 6 saihan huuhed usguud saihan heveere bn.

  6. Nasaa Nasaa

    Nasaa Nasaa

    2017/03/05 at 02:14

    yun tugs bie we zs zail

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй.

Санал болгох

Хүрэн манжинг ашиглан нүүрний маск хийх арга

Таны нүүрний арьсыг сэргээж өнгөлөг болгох маскыг танилцуулах гэж байна. 5-7 удаа тавиад л…