Дэлхий дахиныг өөрчилж буй технологийн гайхалтай 14 нээлт

0

Ирээдүйд технологи хэрхэн өөрчлөгдөх талаар урьдчилан төсөөлөл хийж тайлбарлах гэж хүмүүс оролдож байна.  Маш олон технологийн дэвшил дэлхий ертөнцийг өөрчилж байна. Хамгийн сүүлд хийгдсэн бүтээлийн жагсаалтыг доор харуулав. Үүнийг уншсанаар бидний ирээдүй хэрхэн гэрэлтэй, аюулгүй болж байгааг харж болно.

1. Гэрэлтдэг ургамал

Хамгийн хямд бөгөөд үр дүнтэй хиймэл гэрэлтүүлэг юм. Харанхуйд гэрэл гаргадаг хэд хэдэн ургамал бэлэн болсон. Эдгээрийг хотын зардлыг бууруулах зорилгоор ашиглаж болно.

 

2. Босоо атираа

Энэ нь хүний биед ач тустай шинэхэн ногоо юм. Аж ахуй эрхлэх шинэлэг арга бол зай хэмнэх явдал. Хотын иргэд өөрсдөө хоол хүнснийхээ ногоог тарьж, жилийн турш шинэ ногоо, жимс хэрэглэх боломжтой болох юм.

 

3. Интернеттэй агаарын бөмбөлөг

Агаарын бөмбөлгийг ашиглан дэлхийн аль ч өнцөгт интернет түгээж болно.

 

4. Биотехнологи

Биотехнологи нь технологийг амьд организмтай нэгтгэх боломжийг олгодог. Илүү их амин дэм бүхий ногоон хүрээлэнг байгуулсан.

 

5. Виртуал бодит байдал

Гэртээ ширээнийхээ өмнө биш харин тоглоомон дотроо амьдарч буй мэт сэтгэгдэл төрүүлдэг. Хамгийн алдартай нь маскны тусламжтайгаар зэрлэг байгалийн үнэрийг мэдрэх явдал юм.

 

6. Хиймэл мах

Амьтан хөнөөхгүйн тулд цагаан хоолтон болсон хүмүүсийн тоо өдөр бүр олширч байна. Тиймээс хиймэл мах хийхэд суралцсан юм. Энэ мах нь илүү ашиг шим ихтэй бөгөөд амт нь жинхэнэ махнаас бараг ялгагдахгүй. Тиймээс фермерүүдийг үгүй хийж болохоор болсон.

 

7. Суумгай хүмүүст зориулсан таяг

Нугасны гэмтэлтэй хүмүүс энгийн амьдралаар амьдарч чадах нь. Тун удахгүй суумгай хүмүүст зориулсан таяг илүү эвтэйхэн хямдхан болно.

 

8. Төхөөрөмжийг бодлын хүчээр удирддаг болно

Эрдэмтэд бодлын хүчээр төхөөрөмж удирдах технологийг боловсруулсан. Энэ нь хөдөлж чадахгүй хүмүүст илүү хэрэгтэй.

 

9. Өндөр хурдны тээвэр

Өндөр хурдаар тээвэр хийх боломжийг нээж олсон. Илон Маскийн байгуулсан Гиперпетл компани үүний тод жишээ юм. Түүний тусламжтайгаар Лос Анжелес Сан Франциско хоёрын хооронд ачаа тээвэрлэхдээ хагас цаг зарцуулж байна.

 

10. Хортой генийг авах

Генийн өөрчлөлт нь хүмүүсийг маш ихээр үхэлд хүргэж байна. Тиймээс хүмүүсийг үхлээс аврахын тулд муу генийг авах аргыг нээж олжээ.

 

11. Давсгүйжүүлэх

Ундны усыг давсгүйжүүлэх гэхэд хуучны арга нь үр дүн муутай, хугацаа их шаарддаг байсан бол орчин үед илүү хурдан илүү хямдхан арга нээсэн байна. Ингэвэл дэлхий дээрх олон хүн цангах зовлонгоос ангижрана.

 

12. Трикодер

Трикодер бол виртуал биш. Эрүүл мэндийн үзлэг хийдэг ба “Star trek”-ээс улбаатай төхөөрөмж юм. Бодит байдал дээр пульсын өөрчлөлт, хэм, амьсгал, цусны даралт хэмждэг. Туршилтын явцад 12 төрлийн өвчнийг хэмжиж байсан ба түүн дотор халдвар, салхин цэцэг хүртэл бий.

 

13. Хөдөө аж ахуйд зориулсан дрон

Дрон бол фермерүүдийн хамгийн сайн туслагч болж байна. Тэд үр тарианы зургийг авч хэрхэн ургаж буйг харуулдаг. Удахгүй тэд хортон шавьж устгах боломжтой болно.

 

14. Төрөл бүрийн гайхалтай материал

Хүмүүс нүүрстөрөгчийн атомоор материал хийж сурсан байна. Маш амархан сунаж, мушгирах ба гангаас 200 дахин хүчтэй. Хуяг дуулга, хувцас, компьютер тэр ч бүү хэл машин ч хийж болно.

204
ГайхмаарГайхмаар
18
БахархмаарБахархмаар
17
ГоёГоё
16
ТэнэглэлТэнэглэл
13
ХарамсалтайХарамсалтай
10
ХөөрхөнХөөрхөн
8
Ха ХаХа Ха
7
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. jack

    2017/03/03 at 20:42

    ene medeelliig omno ni gargaj bsanshdee

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *