Нүүр Амьдрал Хүмүүс Эрчүүдийн нүдэнд тачаангуй харагддаг эмэгтэйчүүдийн 10 зүйл

Эрчүүдийн нүдэнд тачаангуй харагддаг эмэгтэйчүүдийн 10 зүйл

7
3

ШИНЭ МЭДЭЭГ ХАМГИЙН ТҮРҮҮНД ХҮЛЭЭЖ АВМААР БАЙНА УУ?

Эмэгтэй хүмүүс эрчүүдийн сэтгэлийг татахын тулд төгс сайхан бие хаа, тод өнгийн торон дотуур хувцастай байх хэрэгтэй гэж ярьцгаадаг.

Гэхдээ үгүй ээ! Та бүхэндээ дараах итгэмээргүй судалгааны дүгнэлтийг хүргэж байна.

Өглөө босоод суниах

Эрчүүд богино банзал, өндөр өсгийтэй гутланд хайртай. Гэхдээ үүнээс илүү гэртээ байдаг байдлаар нь харах дуртай. Задгай даашинз өмссөн бүсгүйг унтлагын хувцастай нэгэнтэй харьцуулах боломжгүй юм. Магадгүй унтлагын хувцастай бүсгүй хүн илүү эмзэг, нээлттэй, ээж шиг нь санагддаг байж болох юм.

 

Сэгсгэр үс

Бүсгүйчүүд үсээ янзлахын тулд цаг хугацаа, маш их мөнгө зарцуулдаг. Гэхдээ эрчүүд байгалийн гоо үзэсгэлэнг илүү таалдаг юм шүү дээ. Бага зэргийн замбараагүй, сэгсгэр үсний засалт тэдний нүдэнд төгс буржгар шиг харагддаг.

 

Будаггүй царай

Эрчүүд хөнгөхөн будалтыг аль эсвэл огт будаггүй байхыг илүү үздэг. Төрөлхийн гоо сайханд дуртайгаас гадна будаггүй байх нь тэдэнд илүү хялбар байдаг гэнэ. Хайртай хүнээ үнссэнийхээ дараа уруулын будаг эсвэл нүүрний кремийг угаах гэж угаалгын өрөө рүү явахыг ямар ч эр хүн хүсэхгүй.

 

Бага зэрэг гэдэс

Нарийхан, хавтгай гэдэс бүсгүйчүүдийн мөрөөдөл хэдий ч энэ нь эрчүүдийн хувьд харин ч эсрэгээрээ байдаг аж. Тэд бага зэргийн гэдэстэй байхыг илүү тачаангуй гэж үздэг. Хамгийн тачаангуй бүсгүй Мэрилин Монро “Гэдэсгүй эмэгтэй хүн гэдэг тавилгагүй өрөөтэй л адил” гэж хэлсэн байдаг юм. Түүнтэй санал нийлэх хэцүү байгаа биз?

 

Үрчлээ

Үрчлээ бол ихэнх эмэгтэйчүүдийн харахыг хүсдэггүй зүйлийн нэг юм. Харин эрчүүд үүний эсрэг байр суурьтай байна. Тэдний хувьд гүн биш, бага зэргийн “үрчлээс” нь эмэгтэй хүний царайг илүү дур булаам харагдуулдаг төдийгүй ухаантай, туршлагатай гэдгийн нотолгоо гэж үздэг байна.

 

Хоолонд сайн байх

Орчин үед дэглэм барьдаг бүсгүйчүүд олширсон ч энэ нь эрчүүдэд таалагддаггүй. Эмэгтэй хүн эрүүл хооллож, хоолоо сайн иддэг, хоолны сонголтноосоо ичдэггүй байх нь өөртөө итгэлтэй байдлыг илтгэдэг бөгөөд бусдын сонирхлыг татдаг. Ийм эмэгтэй хүн эрэгтэй хүнийг өөртөө татаж чаддаг. Гэхдээ анхны болзоон дээрээ ийм байдал гаргах хэрэггүй бөгөөд хоол идэхгүй байх нь илүү дээр. Харин 10 дахь болзоон дээр бол болно!

 

Нүдний шил

Дунд сургуульдаа шил зүүдэг байсан бол төдийлөн чухал биш. Харин насанд хүрсэн хойноо шил зүүх нь бусдын анхаарлыг өөртөө татах төдийгүй “ичимхий”, дээрээс нь илүү дур булаам харагдуулдаг. Нүдний шилтэй эмэгтэйчүүд эрчүүдийн нүдэнд өөртөө итгэлтэй, биеэ даасан эсвэл эмзэг, хамгаалалтгүй харагдуулдаг. Гэхдээ аль ч тохиолдолд нүдний шил эмэгтэй хүнийг тачаангуй харагдуулдаг.

 

Борлосон биен дээрх цагаан зураас

Усны хувцасны мөр дагуух цагаан зураас эрчүүдэд маш их таалагддаг төдийгүй хар бараан өнгийн биен дээрх цагаан зураас нь илүү “нүцгэн”, тачаангуй харагдуулдаг.

 

Урт банзал

Урт банзал нь богиныг бодвол илүү нууцлаг бөгөөд урт банзал доор тэгш сайхан хөл нуугдаж байдаг тул эрчүүд илүү дуртай байдаг. Тэд зуун удаа харж байсан ч гэсэн урт банзал төсөөлөлд нь дахин дахин хоногшсоор байдаг.

 

Нүцгэн хөл

Эмэгтэй хүн нүцгэн хөлөөрөө бусдыг татах тухай мөрөөдөл одоог хүртэл байсаар л байдаг. Харин эрчүүдийн ямар ч хайхрамжгүй нүд нүцгэн хөлийг харалгүй өнгөрдөггүй. Тарантиног санаж байгаа биз дээ!

90
ГоёГоё
55
Ха ХаХа Ха
37
ТэнэглэлТэнэглэл
23
ГайхмаарГайхмаар
23
ХөөрхөнХөөрхөн
11
БурууБуруу
8
БахархмаарБахархмаар
4
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

7 Сэтгэгдэл

  1. Dorjderem Ariuna

    Dorjderem Ariuna

    2017/02/28 at 17:54

  2. Д. Баяртүшиг

    Д. Баяртүшиг

    2017/02/28 at 20:53

    Г. Намуулин сайн уншаарай хайраа.Чамдаа байнга л хэлдэг шүү дээ

  3. Ryan Brown

    Ryan Brown

    2017/02/28 at 22:22

    Үрчлээ арай биш байх

  4. Ц. Лхагвадулам

    Ц. Лхагвадулам

    2017/03/01 at 00:20

    hudlaa hoshgoruulah yumaa. manai emegteichuud bugd l tegul tchgui yum bn

  5. Уламаа Ука

    Уламаа Ука

    2017/03/01 at 00:42

    chi saihan er gej bodloo yu saihan erchvvd mongol neg bna

  6. Б. Зулаа

    Б. Зулаа

    2017/03/01 at 00:52

    Zavanaa

  7. Гантөмөр Г.

    Гантөмөр Г.

    2017/03/01 at 11:26

    Urchlee arai l bish bh

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй.

Санал болгох

Эрчүүдийн зайгаа барьдаг 10 төрлийн бүсгүй

Нөхөрт гарах хүсэл ганц бие бүсгүй хүн бүрт бий. Зарим нэг нь гэрлэх санал авсан бол зарим…