Хамгийн аюултай 10 хүнсний бүтээгдэхүүн

2

Хэрэв та өдөр бүр хүнсний зүйл худалдаж авдаг бол энэ нийтлэлийг заавал уншаарай!

Харамсалтай нь өнөө үед эрүүл мэндэд аюултай бүтээгдэхүүнүүдийн тоо эрүүл, байгалийн гаралтай бүтээгдэхүүнүүдээс хэд дахин ихсэж байна.

Бүтээгдэхүүний найрлагад анхаарлаа хандуулахад та тэндээс зөвхөн маркетинг болон үйлдвэрлэгчдийн хэлэхийг хүссэн зүйлийг л олж харах болно. Тэдний тодорхойлсон давуу талуудын цаана бүтээгдэхүүний үнэн шинж чанар нуугддаг. Ихэнхдээ хамгийн чухал мэдээлэл нь нуугдсан эсвэл хэний ч мэдэхгүй үсгээр бичигдсэн байдаг.

Мэдээж хэрэг бүтээгдэхүүний чанарыг ихэвчлэн төрийн зохицуулалттай эрх бүхий байгууллагууд хянадаг. Гэвч хууль тогтоомж эргэлзээтэй бүтээгдэхүүний хэрэглээг хорилгүй худалдан авагчид чөлөөтэй сонгох эрхийг өгдөг.

Бид хамгийн аюултай бүтээгдэхүүнүүдийн жагсаалтыг бэлтгэж та бүхэндээ танилцуулж байна. Болгоомжтой байгаарай – энэ жагсаалтанд орсон бүтээгдэхүүнүүд ноцтой өвчин, эмгэгийг үүсгэж чадна.

1. Түргэн болдог кааш болон будагч бодис, үнэр амт оруулагчтай үр тариа

Ялангуяа нэмэлт, амт оруулагч агуулсан бүтээгдэхүүнүүд үүнд хамаарна. Эдгээр химийн нэгдлүүд жимс жимсгэний онцлог үнэр, амттай байдаг. Мэдээж хэрэг ямар ч байгалийн гаралтай бүтээгдэхүүнд ийм зүйл байдаггүй.

 

2. Сахар орлуулагч

Хэдий нэг сав сахар орлуулагч 12 кг хүртэлх элсэн чихрийг орлож чадах боловч үүнийг эрүүл бүтээгдэхүүн гэж бодож болохгүй. Хоолондоо сахар орлуулагч хэрэглэснээр таны улаан хоолой чихэрлэг амтыг “мэдрээд” биеийг тань ойрын хугацаанд нүүрс ус орж ирэхэд бэлтгэх болно. Гэвч харамсалтай нь нүүрс ус орж ирэхгүй шүү дээ. Ийм байдлаар дараагийн 24 цагт биеэ хуурч цэвэр нүүрс ус авахгүй байх болно. Үүнээс гадна улаан хоолойд сахар орлуулагч орсноор өлсөх мэдрэмжийг төрүүлдэг. Сахар орлуулагч хэрэглэхээс аль болох татгалзаарай!

 

3. ГӨХ (Генийн өөрчлөлттэй хүнс) агуулсан бүтээгдэхүүн

Лаазалсан ногоон вандуй.

Лаазалсан чихэрлэг эрдэнэ шиш.

Хавчны савхан мах хийхэд генийн өөрчлөлттэй буурцаг ашигладаг.

Газрын самар. Үүнд петуни ургамлын генийг суулгадаг. Их хэмжээгээрээ маш хортой үр дагаварт хүргэнэ. Энэ буурцагтны төлөөлөгчийг хорхой шавьж иддэггүй гэдгийг мэдсэн ч та худалдан авсаар л байх уу?!

Гадаад төмс.

Уусдаг какао.

 

4. Натрийн глутамат буюу Е-621

Та ердөө бүтээгдэхүүнийг тавиур дээрээс аваад найрлагыг нь харахад л хангалттай. Хэрэв найрлага дунд амт сайжруулагч Е-621 буюу натрийн глутамат орсон байвал бүтээгдэхүүнээ буцаагаад байранд нь тавина уу. Өнөө үед глутаматыг бараг бүх юманд нэмдэг болсон. Тиймээс болгоомжтой байгаарай! Хэдийгээр зарим оронд натрийн глутамат нь жирийн нэмэлт бүтээгдэхүүн болсон ч хүний биед хоргүй болсон гэсэн үг биш шүү дээ! Аль болох энгийн давс, бөөрөнхий перц зэрэг органик бүтээгдэхүүнүүдийг худалдаж авч байгаарай.

 

5. Хуванцар савлагаатай давсалсан май загас

Хуванцар савлагаатай давсалсан май загасыг зөвхөн тосонд хадгалах ёстой! Дарс, уксус хэзээ ч загасыг шинээр нь хадгалж чадахгүй. Тиймээс ийм загас худалдан авахдаа юунд хадгалж савласан гэдэгт анхаарлаа хандуулаарай. Хэрэв савлагаанд тос байхгүй бол дотор нь хуванцар, нийлэг резин, лакан плёнк зэргийг хийдэг уротропин, исэлдүүлэгч хийсэн гэсэн үг юм.

 

6. Давсалсан улаан түрс

Май загастай адил сул давсалсан түрсийг удаан хугацаагаар хадгалдаггүй. Харин хөлдөөсөн эсвэл их давсалсан түрсийг удаан хугацаагаар хадгалж болно. Хэрэв та худалдаанд сул давсалсан түрс харвал дотор нь уротропин эсвэл лимоны хүчил нэмсэн байгаа гэдгийг санах хэрэгтэй. Мэдээжийн хэрэг бүтээгдэхүүнд өөр нэмэлтүүд байж болох ч үр дүнд нь үргэлж формальдегид л байх болно.

 

7. Транс-тос

Тос худалдан авахдаа байгалийн гаралтай тосны тослог 82,5%-с бага байдаггүй гэдгийг сана. Энэ тослогоос бага болвол транс тос байгаа гэсэн үг юм. Тиймээс 72,5% тослогтой тос худалдан авахдаа дахин нэг бодоод үзээрэй! Хэрэв 82,5%-ийн тослогтой тос олж чадахгүй байгаа бол ургамлын тос хэрэглэх нь хамаагүй дээр. Хоёр халбага транс тостой бүтээгдэхүүн идэхийн оронд нэг сав жинхэнэ цөцгийн тос идвэл арай “тустай” байх болно.

 

8. “Барбарис”

Бага байхаасаа л бид энэ чихэрт дуртай байсан. Гэвч эдгээр ер бусын амттай чихрүүд ширээг ширээний бүтээлэгтэй нь хамт түлж чаддаг нь аймшигтай! Та өөрөө туршилт хийж үзээрэй: “Барбарис” чихрийг задлаад усаар норгоод даавуун дээр тавь. Цаг хугацаа өнгөрөхөд юу болохыг хараарай. Чихрийн найрлаганд орсон хүчтэй химийн эссенси нь хуванцрыг түлдэг. Таны ходоодонд ороод юу болох тухай төсөөлөөд үз дээ?

 

9. Эрдэнэшишийн чихэр

Эдгээр “амттанууд”-д их хэмжээний цикломатыг нэмдэг – сахар орлуулагчаас ч аюултай. Энэ бүтээгдэхүүнийг хийхэд хэрэглэдэг элсэн чихэр 140°C-т шатдаг. Тиймээс л чихэрлэг эрдэнэ шишийн савхнуудыг хэрэглэх нь аюултай юм.

 

10. Мармелад

Зөвлөлтийн үед байгалийн орц, найрлагатай огт өөр бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байсан. Харин өнөө үед тавиур дээрх ийм бүтээгдэхүүнийг хараад бүү хууртаарай! Орчин үеийн мармелад Оросод үйлдвэрлэж байгаа мармелад хоёр хоорондоо асар том ялгаатай. Өөрөөр хэлбэл өнөөдөр “мармелад” нь химийн салбарын гайхалтай бүтээл болоод байгаа юм.

Уншсан зүйлээсээ дүгнэлтэд хүрсэн гэж найдаж байна. Тэгвэл дахин нэг зүйлийг тогтоогоод аваарай: бие организмын боловсруулж чадахгүй байгаа бодис хүний биеийг боловсруулах болно. Зөв хооллолт, “дотоод” ариун цэвэр, дасгал хөдөлгөөний ачаар таны биологийн нас залуужих болно.

Эрүүл мэндээ анхаарч худалдан авч байгаа бүтээгдэхүүндээ анхаарал тавиарай.

140
ХарамсалтайХарамсалтай
71
ГайхмаарГайхмаар
28
БурууБуруу
19
ГоёГоё
18
Ха ХаХа Ха
15
ТэнэглэлТэнэглэл
12
ХөөрхөнХөөрхөн
10
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

9 Сэтгэгдэл

  1. Uugaa Lkha

    Uugaa Lkha

    2017/02/25 at 16:28

    Баярлалаа. Бидний мэдэхгүй хүнсийг анхааруулсанд гялайлаа. Шинийг эрэлхийлж түмэнд хүргэж байгаа чинь амжилт алган дээр чинь бууж байг.

  2. Эрхэмсэг Оршихуй

    Эрхэмсэг Оршихуй

    2017/02/25 at 17:00

    Dandaa durtai zuuluud min bna shde

  3. Ganbold Adiyajav

    Ganbold Adiyajav

    2017/02/25 at 17:49

    Бүгд Абсолют дэллгүүрт зарж бгаа.
    Гэхдээ хужаагийн хорноос дээр бх.

  4. Tserendorj Batzaya

    Tserendorj Batzaya

    2017/02/25 at 19:31

    Алтанчимэг Батзориг barbarisn tuhai baihiin

  5. Зочин

    2017/02/25 at 20:38

    ER ni mongoliinhoo saihan mah suu tsotsgiin tos taria guril nogoo budaa zogiin bal jimsee ideed amidarchihad l bolchihnoshte. Manaihan neg balai setgehuitei gadnii buteegdehuun heregleheer mundag hun boldog gej huuhed boddog genen. Ynz buriin ovchin zovlongiin shaltgaan boldog ene yumnuudaas tatgalzaj ail bur hashaandaa nogoo jimsee tariad namar ni laazlaj nootslood surchihval zaa bolooo l gesen ug dee.

  6. Mongol hun

    2017/02/25 at 20:39

    ER ni mongoliinhoo saihan mah suu tsotsgiin tos taria guril nogoo budaa zogiin bal jimsee ideed amidarchihad l bolchihnoshte. Manaihan neg balai setgehuitei gadnii buteegdehuun heregleheer mundag hun boldog gej huuhed boddog genen. Ynz buriin ovchin zovlongiin shaltgaan boldog ene yumnuudaas tatgalzaj ail bur hashaandaa nogoo jimsee tariad namar ni laazlaj nootslood surchihval zaa bolooo l gesen ug dee.

  7. Batmunkh Altangerel

    Batmunkh Altangerel

    2017/02/25 at 22:21

    Aimaar

  8. Munkhbayar Khaliun

    Munkhbayar Khaliun

    2017/02/26 at 11:35

    Nadad kash l goe xvxed mani bainga l iddeg blaa busdin iddeggvi shd

  9. Radiant Gegee

    Radiant Gegee

    2017/02/27 at 03:48

    Davaadorj Davka

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *