Жүжигчид нь бие биедээ жинхэнээсээ хайртай болсон 10 кино

9

Жүжигчид нь жүжиглэж биш харин чин сэтгэлээсээ жинхэнээсээ бие биенээ хайрласан 10 киног танд танилцуулахаар бэлдлээ.

Gigli, 2003

Киноны үйл явдлаар бол алуурчин, нөхөрт гарах хүсэлгүй Рикж (Женнифер Лопез) царайлаг Ларрид (Бен Аффлек) ухаангүй дурлаж эхлэх тэр мөчөөс хойш бүсгүйн амьдрал өнгөлөг болох ажээ. Кино зохиолын гол дүрийн бүсгүй залууд яаж дурласан, яг л түүн шиг Женнифер царайлаг залууд сэтгэл алдарсан юм. Баримт бол баримт: зураг авалтын үеэр одууд бие биедээ дурласан юм.

 

Vicky Cristina Barcelona, 2008

Пенелопа Крус болон Хавьер Бардем нилээд этгээд гэр бүлийн дүрийг бүтээсэн. Халуун цустай испани жүжигчид маань дүрээ бүтээх сонирхолдоо автахын зэрэгцээ бие биенээ хайрлах хайр дурлал нь дүрэлзэн асжээ. Энэхүү хайр дурлал явсаар гэр бүл болцгоосон юм.

 

Cruel Intentions, 1999

Хайр дурлалын хими гэж ярих дуртай хүмүүст жүжигчин Риз Уиерспун болон Райан Филипп нарын хайр дурлал жинхэнэ тод жишээ болно. Үүнийг мэдсэнээс хойш уг киног үзэхдээ та жүжигчид жинхэнээсээ бие биенээ хайрлаж байсныг ойлгоно.

 

L’appartement, 1996

Энэхүү киноны зураг авалтын үеэр нэрд гараагүй италийн жүжигчин Моника Беллучи болон францын жүжигчин Венсан Касселл нар хайр дурлалдаа автсан юм. Тэд олон жилийн турш бие биедээ үнэнч байсныг нь бид гэрчилж чадна.

 

The Rum Diary, 2010

Дэлхийн олон бүсгүйчүүдийн зүрхийг шархлуулсан Жонни Деппийн хувь заяаг өөрчилж чадсан кино юм. Кинонд тоглож байхдаа тэрээр шаргал үст Эмбер Хёрдод сэтгэлээ алджээ. Зураг авалт дууссаны дараа Депп бүсгүйд зүрх сэтгэлээ нээж эхнэрээ болох санал тавьсан юм. Хөөрхий Ванесса Паради 14 жил Депптэй цуг амьдраад ийм санал авч чадаагүй шүү дээ.

 

Step Up, 2006

Сэтгэл хөдөлгөсөн үйл явдалтай уг киног дахин дахин үзэх сайхан байдаг юм. Бүжиглэх хүсэл төрдөгтөө бус үзэх бас нэгэн шалтгаан бий: дурлалдаа шатах Ченнинг Татум болон Женн Дуаны харц. Тэд гэр бүл болсон бөгөөд хөөрхөн охиноо цугтаа хүмүүжүүлж байна.

 

Days of Thunder, 1990

Николь Кидман буржгар шаргал үстэй охин байсныг та санаж байна уу? Тэр л үедээ Том Крузтэй учирсан юм. Дэлгэцийн хайр дурлал маш хурдан бодит болж хувирсан тод жишээ бол энэ. Тэд цагтаа Холливудын хамгийн анхаарал татам гэр бүл байж билээ.

 

Alfie, 2004

Бүсгүйчүүдийн хайрыг булаасан Жуд Лоу энэхүү Казановагийн дүрд хувирахад асуудалгүй байсан биз. Мөн жүжигчин Сиенна Миллертэй хайр дурлалын хэсгийг гаргахад нэг их хичээл зүтгэл гаргаагүй нь илт. Яагаад гэвэл киноны зураг авалтын үеэр тэд бие биенээ хайрлаж эхэлсэн байсан юм.

 

Mr. & Mrs. Smith, 2005

Энэ хоёрын тухай олон зүйл яриад байх хэрэг байна уу, үгүй юу? Брэд Питт болон Анжелина Жоли нарын хувь тавиланг өөрчилсөн тэр л кино шүү дээ. Уг кино тэдний хувьд юу болон хувирсныг хүн болгон мэднэ: 12 жилийн хамтын амьдрал, 3 хүүхэд төрүүлж өсгөх (үүнд өргөж авсан хүүхдүүдийг тооцсонгүй) …

 

The Amazing Spider-Man, 2012

Царайлаг “аалз” Эндрю Гарфилд өөрийн торондоо Эмми Стоуныг бариад авч чадсан юм. Тэд одоогоо ч цугтаа амьдарч байгаа ажээ.

346
ГайхмаарГайхмаар
128
ГоёГоё
106
ХөөрхөнХөөрхөн
55
БахархмаарБахархмаар
48
ТэнэглэлТэнэглэл
30
Ха ХаХа Ха
24
ХарамсалтайХарамсалтай
21
БурууБуруу
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. Ц. Бямбасүрэн

    Ц. Бямбасүрэн

    2017/02/27 at 22:17

    S.s

  2. Khuluud Saikhan

    Khuluud Saikhan

    2017/02/27 at 23:39

    Эд салж нийлж дуусах биш яацан хачин улс вж гэмээр….

  3. Г. Чэмка

    Г. Чэмка

    2017/02/28 at 07:12

    Ss

  4. Buurunhii Buurunhii

    Buurunhii Buurunhii

    2017/02/28 at 12:52

    I n bbbbbbbbbb 7 88

  5. Ц. Гэрэлцэцэг

    Ц. Гэрэлцэцэг

    2017/02/28 at 16:08

    Ss

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *