3 өдрийн дотор уушгийг хэрхэн цэвэрлэх вэ?

2

Хүний биед хуримтлагдах хорт бодис, нян зэрэг нь эрүүл уушгийг гэмтээх аюултай бөгөөд уушгины архаг өвчлөлд хүргэж болно.

Уушгиа яагаад цэвэрлэх ёстой вэ?

Агаарын өндөр бохирдолтой орчинд амьдарч байгаа бид элдэв төрлийн хорт бодисоор амьсгалдаг. Хорт бодис уушгины хананд наалдаж уушгины уян хатан чанарыг алдагдуулдаг байна. Аажимдаа уушги хорт бодисондоо “бөглөрөх” хэмжээнд очиж зохих хүчилтөрөгчөөр хангагдаж чадахгүйд хүрнэ. Уушги өөрийгөө цэвэрлэх чадвартай ч агаарын бохирдол ихтэй өнөө үед бараг боломжгүй зүйл гэж үзэх болжээ.

Иймд уушгиа тогтмол цэвэрлэж сурах хэрэгтэй бөгөөд ингэснээр уушги хорт бодисоо өөрөө гадагшлуулах чадвартай болно. Жишээ нь архаг тамхичид тамхинаас татгалзаж уушгиа цэвэрлэнэ гэдгийг хэнээр ч хэлүүлэлтгүй мэднэ дээ.

Тамхи татдаггүй хүмүүсийн хувьд уушги цэвэрлэх арга арай өөр. Уушгинаас хорт бодисыг гадагшлуулах, дархлаагаа сэргээх 3 өдрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийг санал болгож байна.

Хорт бодис гадагшлуулах богино хугацааны хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэхээс хоёр өдрийн өмнө сүү, сүүн бүтээгдэхүүнээс татгалзах хэрэгтэй.  Мөн урьд орой нь өөрийн уух дуртай ногоон цай ууж гэдсээ хорт бодисоос цэвэрлээрэй.

Биеэ бэлдсэний эцэст гурван хоногийн турш дараах арга хэмжээг авна:

  1. Өглөөний цайнаас өмнө нимбэгийн шүүстэй (ойролцоогоор 2 нимбэгийн шүүс) 300 мл бүлээн ус ууна.
  2. Өглөөний цайндаа 300 мл ананасын шүүс эсвэл грейпфрутын шүүс ууна. Эдгээр жимсний шүүс нь амьсгалын замын системийг сайжруулж, цэвэрлэх ба антиоксидантаар баялаг юм.
  3. Бие эрхтнийг хорт бодисоос цэвэрлэх дараагийн шатанд бэлдэхийн тулд шинэхэн шахсан 300 мл луувангийн шүүс өглөөний болон өдрийн цайны хооронд ууна.
  4. Өдрийн цайгаараа 400 мл калиар баялаг шүүс уугаарай. Жишээ нь хүрэн манжин, яншуй, жүрж, гадил, улаан лооль, хасарваань зэрэг.
  5. Орой унтахдаа 400 мл цангисын шүүс ууж уушгинд хуримтлагдсан нянг устана.
  6. 20 минут халуун шүршүүрт орж хорт бодисыг арьсаар дамжуулан гадагшлуулна.
  7. Хэрвээ анхилуун үнэрт дуртай бол хэдэн дусал эфирийн тос дусааж гүнзгий амьсгалаарай. Уушгинд хуримтлагдсан цэрийг гадагшлуулахаас гадна хоолойн өвчин намдаах, хамрын битүү арилгана.
  8. Хагас цаг орчимд гүнзгий амьсгаа авч хорт бодисоо гадагшлуулна.

Хорт бодисыг гадагшлуулсны дараа

Гурван хоногийн дараа таны уушгины байдал эрс сайжирна. Сүүн бүтээгдэхүүнээ маш бага хэмжээгээр хэрэглэж эхэлж болно. Шингэн сайн ууж, идэвхтэй хөдөлгөөн хийх болон амьдралын эрүүл хэв маягийг баримтлахыг зөвлөж байна.

Эрүүл хоол хүнс  нь эрүүл саруул байхын үндэс гэж үзнэ. Мөн таныг хоолондоо орегано хэрэглэхийг санал болгож байна, ингэснээр уушги цэвэрлэх уг аргыг дахин ашиглах шаардлагагүй болно.

Орегано – хамрын битүүрэл арилгах, амьсгалын замын хэвийн үйл ажиллагааг дэмжих бодис агуулдаг ажээ.

16
ГоёГоё
11
ГайхмаарГайхмаар
5
ТэнэглэлТэнэглэл
5
БурууБуруу
4
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
1
БахархмаарБахархмаар
1
Ха ХаХа Ха
Баярлалаа!

7 Сэтгэгдэл

  1. Sh Munkhjargal Mugi

    Sh Munkhjargal Mugi

    2017/02/22 at 16:50

    Shagai Otgoo

  2. Muugii Muugii

    Muugii Muugii

    2017/02/22 at 18:28

    Buya Buya

  3. Uugaa Lkha

    Uugaa Lkha

    2017/02/22 at 22:56

    Уу шиг бол хамгийн чухал эрхтэн шүү. Ховор маш сайхан шинэлэг мэдээлэл байлаа. Шинэ бүхнийг бүтээж уншигч бидэнд маш сайхан таашаал өгсөнд баярлалаа. Бүтээсэн бүтээл бүхэн чинь алдар нэр авчирч байг. Эрч хүчээр дүүрэн байгаарай.

  4. Dav Odno

    Dav Odno

    2017/02/23 at 02:17

    Tsangis gej yamar urgamal ve?

  5. Зочин

    2017/02/23 at 10:04

    ийм хачин монгол жирийн айл олж хэрэглэж чадахгүй жимс ногоо битгий бичээчээ. ийм жимс монголд орж ирсэнч хужаагийн хортой, химийн бордоотой, хадвар үүсгэгч л байгаа. зүгээр ардын уламжлалт аргуудыг бичээчээ, монголд ургадаг ургамалтай

  6. Bayanaa Demberel

    Bayanaa Demberel

    2017/02/23 at 12:40

    Уушги гэж?zuragii n harhaar Уушиг л bhin :)

  7. Narmandakh Khishgee

    Narmandakh Khishgee

    2017/02/23 at 16:46

    Stangis iin shvvs xaana b.dgiin

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *