Шатахууны зарцуулалтыг бууруулах 6 энгийн арга

2

Шатахууны үнэ өдрөөс өдөрт нэмэгдэх өнөө үед шатахуун зарцуулалтыг хэрхэн багасгах тухай жолооч нар бодол болно. Хамгийн шилдэг арга бол явган явах гэж зарим нэг нь хошигнох нь бий.

Та бүхэнд шатахуунаа хэмнэх талаар туршлагатай жолооч нарын өгсөн зөвлөмжийг хүргэж байна.

Машины бүрэн бүтэн байдлыг хангах

Доголдолгүй автомашин – шатахуун хэмнэх гол үндэс. Автомашины эд анги, механизмын хэвийн ажиллагаагүйгээр шатахуун хэмнэнэ гэсэн ойлголт байхгүйг анхаарна уу.

  • Агаарын болон шатахууны шүүлтүүрийг шалга. Хэт бохирдсон шүүлтүүр шатахууны хэрэглээг 4%-иар нэмэгдүүлдэг.
  • Таны автомашинд тохирсон, чанарын шаардлага хангасан моторын тос хэрэглэнэ, мөн цахилгаан хэмнэх тосыг анхааралдаа аваарай. Энэ тохиолдолд шатахуун 2% хүртэл хэмнэгдэнэ.
  • Машины дугуйны хийг тохирох хэмжээнд хийлнэ. Хий султай дугуй – шатахуун их зарцуулахаас гадна дугуйны эдэлгээг богиносгоно. Ядаж сард нэг удаа дугуйныхаа хийг тусгай багажаар шалгуулж байгаарай. Ингэснээр та шатахуунаа 3% хүртэл хэмнэх боломжтой.

Эх сурвалж: fueleconomy

 

Хэт их ачаа ачихгүй байх

Физикийн хуулийн дагуу машины жин шатахууны зарцуулалтанд шууд нөлөөлнө. Машин тань хэдий хэр хөнгөн байна төдий чинээ шатахуун бага хэрэглэнэ.

Машинаа ачааны тэрэг бүү болгоорой. Илүүдэл жингээс шууд сал – ачааны бүхээгт хэрэгтэй хэрэггүй зүйл бүү ачиж бай.

100 кг илүү ачаа шатахууны зарцуулалтыг 100 км тутамд 0,4 литрээр нэмдэг ажээ.

Эх сурвалж: nrcan

 

Жигд хурдтай явахаа мартаж болохгүй

Жолоодлогын ур чадвар – шатахууны зарцуулалтанд нөлөөлөх бас нэгэн хүчин зүйл. Огцом хурд авах, огцом тормоз гишгэх – эдгээр нь шатахуун зарцуулалтыг хот дотор 40%-иар, шулуун замд 30%-иар нэмэгдүүлнэ.

Замын түгжрэл зөвхөн таны цагийг авч нервтүүлэхээс гадна шатахууны зарцуулалтыг нэмэгдүүлнэ. Тийм учраас та замд гарах цаг хугацаагаа урьдчилан тооцоолж байгаарай.

Эх сурвалж: nrcan, fueleconomy

 

Хурдаа хянаарай

Хэвийн дундаж хурд нь шатахуун хэмнэхэд шууд нөлөөлнө. Үүнд бас л физикийн хууль үйлчилж байгаа хэрэг: автомашины хурд нэмэгдэхэд өөдөөс ирж байгаа агаарын эсэргүүцлийн коэффициент нэмэгдэнэ. Аливаа автомашины хурд 80 км/цагт хүрэхэд шатахууны зарцуулалт нэмэгддэг, тэгэхээр цагт 96 км хурдлахад шатахууны зарцуулалт 14% нэмэгдэнэ гэсэн тооцоо гарна. Хурдны хязгаарыг баримтлахад та шатахуунаа 17,5%-иар хэмнэх боломжтой.

Эх сурвалж: greencarcongress

 

Агааржуулагч бага хэрэглээрэй

Халууны улиралд шатахууны хэрэглээ мэдэгдэхүйц нэмэгддэг – хөдөлгүүр зохих хэмдээ хурдан очиж халж эхэлдэг, халуун агаар нь аэродинамикийн эсэргүүцэл бага үзүүлдэг. Мөн эйр кондишн шатахууны хэрэглээг 25%-иар нэмнэ. Иймд та бүхэнд дараах зөвлөгөөг өгье:

  • Бага хурдтай явж байхдаа цонхоо нээж, харин өндөр хурдтай явж байхдаа агааржуулагчаа ажиллуулна.
  • Хөдөлгөөнд оролцохоос өмнө цонхоо нээгээд машинаа асаагаад явахдаа агааржуулагчаа ажиллуулж эхэлнэ – ингэснээр таны автомашин амархан сэрүүцэх ажээ.

Эх сурвалж: fueleconomy

 

Машин халаах хугацаа

Хүйтний улиралд шатахууны зарцуулалт нэмэгддэг. –25 хэмд шатахууны зарцуулалт 12%-иар, хүйтэнд 6 км-ээс ойр зайд явахад 22%-иар нэмэгддэг ажээ. Сүүлийн үеийн автомашин үйлдвэрлэгчид хүйтэнд машинаа асаагаад 30 секундын дотор хөдөлгөөнд оролцохыг зөвлөдөг болсон. Хоосон асааж зогсохоос илүү хурдан халдаг ажээ.

Та бодоод үз л дээ: 3 литрийн хөдөлгүүртэй автомашиныг 10 минут хоосон халаахад 300 мл шатахуун зарцуулагддаг байна.

  • Мэргэжлийн хүмүүсийн зөвлөж байгаагаар бол автомашиныг 3-5 минутанд халаагаад хөдөлгөөнд удаан орох ёстой байна.

Эх сурвалж: nrcan, fueleconomy

43
ГайхмаарГайхмаар
9
ТэнэглэлТэнэглэл
8
Ха ХаХа Ха
7
БурууБуруу
5
ГоёГоё
2
БахархмаарБахархмаар
2
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Uugaa Lkha

    Uugaa Lkha

    2017/02/22 at 09:55

    Баярлалаа. Маш хэрэгтэй шинэхэн мэдээлэл байлаа.Гэрэлт өглөөний гэрэлт наран мандаж байхад маш сайхан амттай мэдээлэл. байлаа.Бүтээсэн бүтээл чинь алдар нэр авчирч байг.Эрч хүчээр дүүрэн байгаарай. Амжилт хүсье.

  2. Жолоодохоос бусдыг эс мэдэгч

    2017/02/24 at 01:26

    Чухал зөвлөгөө байна, баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *