Нүүр Зөвлөгөө Сонжоо Хэцүү зантай атлаа бусдын хайрыг татаж чаддаг Загасны ордныхны тухай 10 баримт

Хэцүү зантай атлаа бусдын хайрыг татаж чаддаг Загасны ордныхны тухай 10 баримт

74
5

Орд бүхний дотроос Загасны орд хамгийн ээдрээтэй байдаг. Энэ ордныхны юу бодож байгааг мэдэхэд тун бэрх. Хэрэв та өөрөө Загасны ордонд төрсөн бол ямар хувирамтгай ааш араншинтайгаа хэлүүлэлтгүй мэдэж байгаа биз.

Гэлээ ч гэсэн тэднийг хайрлахгүй байхын аргагүй.

1. Загас бол 12 ордны сүүлийнх

Загас өөрийнх нь өмнө байх 11 ордын бүх л чанарыг өвлөн авсан байдаг. Энэ нь тэднийг хувирамтгай зан чанартай болгосон юм.

Юу гэсэн үг вэ гэхээр Загасны ордныхон өөрсдийнхөө сэтгэл дотор болоод байгаа бүхний учрыг олохдоо тун тааруухан гэсэн үг юм. Ийм учраас л тэд буруу шийдвэр гаргахдаа гарамгай байдаг.

Тэдний энэ төөрөгдөл бусадтай нээлттэй харьцахад нь тус болдог бөгөөд эргээд давуу тал болж чаддаг. Нэг гэм нь тэд үгүй гэж хэлж чаддаггүй ба харамсах байсан ч зөвшөөрчихдөг.

Гэхдээ тэдний буруу шийдвэр гаргадаг нь тэд огт боддоггүй гэсэн үг биш юм. Тэнэг үйлдэл гаргадаг ч тэгэхийнхээ өмнө заавал бодож тунгаасан байдаг.

Тэд зүгээр л юм бүхэнд бэлэн байдаг.

2. Загасны ордныхон үргэлж шинэ зүйлийг туршихыг хүсдэг

Загаснууд үргэлж шинэ зүйл, шинэ мэдрэмжийг эрэлхийлж байдаг. Тэд ямагт адал явдлыг хайж байдаг ба энэ хүслээ хуваалцах хүнийг олбол маш ихээр баярладаг.

Ихэнхдээ Загасныхан өөрсөд шиг нь эмх замбараагүй байдалд дуртай хүмүүстэй хэл амаа амархан ололцдог.

Тэд нэгэн хэвийн урсгалд орсон гэдгээ мэдсэн үедээ ямар нэг гэнэтийн шийдвэр гаргах нь элбэг.

3. Тэд өрөвч сэтгэлтэй

Загасны ордныхон тун өрөвч сэтгэлтэй бөгөөд уянгын драм үзэхэд л уйлчихдаг. Түүнчлэн тэд тогтмол буян үйлддэг. Ингэхдээ тэд хүний өмнө сайн болж харагдахыг хичээдэггүй. Загасны ордныхон хүнд туслахдаа чин сэтгэлээсээ тусалдаг давуу талтай. Ийм учраас анхаарал халамжтай хамтрагч хайж байгаа бол Загасны ордныхноос хайгаад үзээрэй.

4. Тэдэнд бодит амьдрал, төсөөлөл хоёрыг ялгахад бэрх байдаг

Загаснууд хамгийн мөрөөдөмтгий улс.

Тэд үргэлж шинэ зорилго хайж байдаг ба тогтож сууж чаддаггүй. Энэ нь тэднийг хамгийн сонирхолтой хүмүүс болгодог.

5. Тэд хэтэрхий их санаа зовдог

Загасны ордонд төрсөн хүмүүс маш мэдрэмтгий байдаг. Бусдын сэтгэл хөдлөл хүртэл тэдэнд нөлөөлөх нь бий. Ийм зантай болоод ч тэр үү тэд бусдын зовлон шаналлыг хуваалцсаар өөрсдийнхөө асуудлыг огт шийдэж чадалгүй үлдэх нь элбэг.

Энэ нь гэхдээ дутагдал огт биш юм. Харин ч сэтгэлээ дэлгэх хүн хэрэг болоход тэд хамгийн түрүүнд ирдэг гэнэ.

6. Ганцаараа байхдаа л зөв сэтгэж чаддаг хүмүүс

Хэрэв та Загасны ордны хүнийг ганцааранг нь ямар нэг өрөөнд түгжвэл өөрийнхөө асуудлыг шийдээд зогсохгүй дэлхийг эзлэх ч санаархал өвөртлөөд гараад ирж магадгүй. Тэдний нэг дутагдал нь олон хүмүүсийн дунд орохоороо өөрийнхөө амьдралын талаар ор тас мартчихдагт байгаа юм.

Тэгэхээр тэднийг үр бүтээлтэй байлгая гэвэл ганцаараа байх боломжийг нь олго.

7. Сэтгэл дотроо тэд интровертууд

Тэд өөрсдийгөө хүмүүсээр хүрээлүүлэх чадвартай ч тэдгээр хүмүүсийн хэнийг ч өөрийнхөө жинхэнэ найз болгож чаддаггүй.

Тэд өөрсдийгөө өөр хэн нэгэнд бүрэн зориулахад бэлэн байдаг ч бусдаас ижил зүйлийг хүлээдэггүй юм.

Ийм учраас тэд таны амьдралын талаар асуувал хариулж байгаарай. Тэд үнэхээр сонирхсондоо асууж байгаа юм шүү.

8. Тэд хүн бүхэнтэй нөхөрлөдөг

Загаснууд хүнийг муу зүйл хийнэ гэж хэзээ ч боддоггүй. Тэд бол төгс өмгөөлөгчид юм. Хэн нэгний хэрэг хийсэн нь нотлогдоогүй л бол тэр хүн гэм зэмгүй гэсэн үг.

Дээрээс нь тэд их сонирхолтой улс болохоор үргэлж өөр өөр хүмүүсээр хүрээлэгдсэн байдаг.

9. Загасны ордныхон мэдрэмтгий бөгөөд сэтгэл хөдлөл ихтэй хүмүүс

Тэд өөрсдийг нь хэт их ярьж байна гэж шүүмжлэхийг тэсвэрлэж чаддаггүй. Магадгүй таны бодож байгаагаас ч илүү гомдох байх.

Тэд ямар ч үед амархан догдолдог бөгөөд ямар ч үед амархан сэтгэлээр унадаг.

Харин та өөрийн зовлонгоо хуваалцахыг хүсвэл тэд таныг хамгийн сайн ойлгох болно.

10. Загасны ордныхон дүрд орох дуртай

Загаснуудад өөрсдийнх нь амьдрал хангалтгүй байдаг. Тийм учраас тэд өөрийнхөөсөө гадна хэд хэдэн хүний амьдралаар амьдрах гэж оролдох нь бий. Өөрийгөө авч явах байдал, ааш зан нь гэнэт өөрчлөгдөх юм бол битгий буруутгаарай тэд зүгээр л өөр хүний дүрд орж байгаа хэрэг.

Ямар дүрээр амьдраад байгаагаа мэдэхгүй Загас шийдвэр гаргаж чадахгүй тээнэгэлзэх нь бий. Тэд ийм л хүмүүс.

280
ХөөрхөнХөөрхөн
69
БахархмаарБахархмаар
39
ГоёГоё
25
ГайхмаарГайхмаар
16
ХарамсалтайХарамсалтай
13
ТэнэглэлТэнэглэл
11
БурууБуруу
11
Ха ХаХа Ха
Баярлалаа!

74 Сэтгэгдэл

  1. Sainsanaa Tserenbumuu

    Sainsanaa Tserenbumuu

    2017/02/20 at 18:19

    Za neg iim hun bjee

  2. yag2

  3. Zochin

    2017/02/20 at 19:03

    Hamgiin muuhai ord bna.

  4. Jak Nyamka

    Jak Nyamka

    2017/02/20 at 19:08

    mmm, barag l vnen bichjee

  5. Ц. Оюунчимэг

    Ц. Оюунчимэг

    2017/02/20 at 19:08

    Hajuud bdag yum shig l bichijee unen n diilenhi bna daa kkk

  6. Тулгаа Зориг

    Тулгаа Зориг

    2017/02/20 at 19:58

    Busad ordniihiig ni haanaas uzeh uu?

  7. Zulaa Xasbaatar

    Zulaa Xasbaatar

    2017/02/20 at 20:05

    Sonin ym

  8. Sukhee Yamranz

    Sukhee Yamranz

    2017/02/20 at 20:33

    С. Сэргэлэн, Сэрдорж Пүрэвдулам

  9. Dunshii Ankhzul

    Dunshii Ankhzul

    2017/02/20 at 21:04

    сонирхолтой л юм

  10. Erdene Toyo

    Erdene Toyo

    2017/02/20 at 21:55

    Zuv heleed bna sh dee

  11. smile

    2017/02/20 at 22:07

    яааг таарлааа

  12. HUlan Altangerel

    HUlan Altangerel

    2017/02/20 at 23:15

    Er ne taarch bn shvv

  13. Chimgee Chinchee

    Chimgee Chinchee

    2017/02/20 at 23:49

    Oyuka Baldirjantsan

  14. Unen bn shuu!! Kkk😋

  15. Mb Rima

    Mb Rima

    2017/02/21 at 01:26

    Negent nuuts gej ugui bolson tul oor ordnii durd huvirahaar tolgoi haylan odov.

  16. Badmaa Gankhuyag

    Badmaa Gankhuyag

    2017/02/21 at 01:31

    Ss hiigeed ogooch

  17. Ariuntungalag Ariunaa

    Ariuntungalag Ariunaa

    2017/02/21 at 01:56

    Unen helhiimaa

  18. Tsegii Choijinsuren

    Tsegii Choijinsuren

    2017/02/21 at 09:01

    Tseegii Bayarsaikhan

  19. С. Сэргэлэн

    С. Сэргэлэн

    2017/02/21 at 09:34

    kkk баарааг л мөн дөө :)

  20. Naraa Naraa

    Naraa Naraa

    2017/02/21 at 11:09

    Naraamandakh Naraa

  21. Naraa Naraa

    Naraa Naraa

    2017/02/21 at 11:10

    Naraa Naraa

  22. Batochir Tsatsraltuya

    Batochir Tsatsraltuya

    2017/02/21 at 16:11

    Загасны ордонд төрсөндөө бахархдаг худлаа бишээ үнэн байна

  23. Khishig Jargal

    Khishig Jargal

    2017/02/21 at 16:46

    barag l mun duu

  24. Оюун Арслан

    Оюун Арслан

    2017/02/23 at 11:05

    za daa barag l ym daa kkkkk

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй.

Санал болгох

Сонжоо: Та жолооны хүрдээ яаж барьдаг вэ?

Ихэнх жолооч нар, ялангуяа туршлагатай жолооч нар жолоо барьж байхдаа жолооны хүрд дээр ба…