Нүүр Энтертайнмент Кино ертөнц Кино бүтээгчдийн гаргасан 18 инээдтэй алдаа

Кино бүтээгчдийн гаргасан 18 инээдтэй алдаа

1
2

Кино бүтээгчид зураг авалтын үеэр алдаа гаргадаг бөгөөд үүнийгээ ч хүлээн зөвшөөрдөг. Энэ нь хяналтгүй байдал уу, төсөв байхгүйтэй холбоотой юу аль эсвэл цэвэр залхуурал уу?

Үзэгчдийн анхааралд хамгийн их өртсөн 18 алдааг хүргэж байна.

Cleopatra, 1963

Бүх хувцас хэрэгсэл жүжигчний гоо сайхныг тодотгож байгаа хэдий ч цаг үетэйгээ тохироогүй байна. Клеопатра орчин үеийн туфльтэй байгааг анзаарч байна уу?

 

Miss Peregrine’s Home for Peculiar Children, 2016

Бяцхан Жек газрын зураг дээр од наахаар гартаа барьсан боловч үнэн хэрэгтээ дугуй дүрс наасан.

Хатагтай Перегриний онцгой хүүхдүүд үнэхээр хачирхалтай. Клэр маш хурдан хоолоо идсэнийхээ дараа дахин шинэ “хоол” гаргаад ирсэн.

 

Now You See Me 2, 2016

Тагнуулын ерөнхий газраас зугтааж буй Жек баригдах үедээ хамгаалагчийн хувцасгүй байгааг харж болно.

 

Kingsman: The Secret Service, 2014

Утсаар ярихыг хүсэж байвал Эггси шиг тав дахь хэмжээсээр утас татаж болно.

 

Star Trek Beyond, 2016

Ахмад Кирк бэлхүүсээрээ бүс бүсэлж байсан боловч дараагийн дүрс гарахад мөрөөрөө зүүсэн нь харагдаж байна.

 

Pearl Harbor, 2001

Нисгэгчдийн нэг нь 2 гараараа зурж чаддаг бололтой. Тэрээр өөрийнхөө онгоцон дээр царайлаг сувилагчийг зурж байгаа юм. Эхний зураг дээр зүүн гар харагдаж байгаа хэдий ч дараагийн зураг дээр баруун гар харагдаж байна.

 

Jurassic Park, 1993

Хаммонд жижиг цагаан алчуураар аяга арчиж байна. Харин дараа нь алчуурны өнгө болон хэмжээ өөрчлөгдсөн байна.

 

The Man from U.N.C.L.E., 2015

Илья Курякиний хавтаст хэрэг дээр түүнийг СССР биш харин Оросод төрсөн гэж байна. ЗХУ гэх байж.

 

The Girl with the Dragon Tattoo, 2011

Бломквист Хадстадад ирэхдээ хэдхэн цүнхтэй ирдэг. Харин гэрийн хажууд маш их ачаа байгааг харж болно.

 

Deadpool, 2016

Зүүн гараа суллаж байгааг харж болох бөгөөд харин дараагийн дүрс дээр түүний баруун гар харагдахгүй байна.

 

Transformers: Age of Extinction, 2014

Энэ кинон дээр трансформерсууд энгийн нэгэн шуудангийн хайрцаг болж хувирдаг.  Эхлээд бүсгүй хайрцагт захиа шургуулдаг бөгөөд гар орж байна. Харин дараа нь маш нарийхан харагдах бөгөөд сүүлд нь шургуулдаг нүхгүй, харин онгойдог хайрцаг харагдах болно.

 

The Fifth Element, 1997

Корбен Корнелиусаас усны чулууг авдаг бөгөөд харин дүрс солигдоход усны чулуу Корнелиусын гарт байгааг харж болно.

 

Colombiana, 2011

MMC/SD карт барьж байх бөгөөд харин компьютерт хийх үед 7,5 см хэмжээтэй диск болж хувирчээ. 1992 онд ийм диск байгаагүй.

 

Terminator: Genisys, 2015

Онгоц хэр өндөрт нисэж байх үед тив хоорондын пуужингийн сум харагдаж болох вэ?

Зөв хариулт бол 1000 метр хүртэл. Та хэзээ нэгэн цагт 20 км-ээс дээш өндөрт нисэж байсан уу? Бүр Вилларибо Виллабажогийн оршин суугчдын дунд дайн болж байхад шүү.

 

National Treasure: Book of Secrets, 2007

Бений халаасанд ягаан өнгөтэй чихмэл туулай байна. Харин дүрс солигдоход өөр тоглоом байгааг харж болно.

 

The Lord of the Rings: The Return of the King, 2003

Сэмтэй салах ёс хийдэг дүрс дээр Сэм хантааз өмссөн байна. Харин нөгөө дүрс дээр алга.

Фродогийн хүзүүн дээрх шархыг кино бүтээгчид бас л андуурсан байна. Нэг дүрс дээр зүүн талд харин нөгөө дүрс дээр баруун талд байна.

279
Ха ХаХа Ха
37
ТэнэглэлТэнэглэл
19
ГайхмаарГайхмаар
16
БахархмаарБахархмаар
12
ХөөрхөнХөөрхөн
11
БурууБуруу
8
ХарамсалтайХарамсалтай
7
ГоёГоё
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Ami Ami

    Ami Ami

    2017/02/19 at 12:04

    SS

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй.

Санал болгох

Хүүхэлдэйн киноны баатрууд өнгөрсөн хугацаанд хэрхэн өөрчлөгдөв?

Компьютер технологи зогсолтүй хөгжихийн зэрэгцээ бидний амьдрал ч бас даган өөрчлөгдөнө &#…