Нүүр Энтертайнмент Кино ертөнц Диснейн хүүхэлдэйн киноны баатрууд яагаад цагаан бээлий өмсдөг вэ?

Диснейн хүүхэлдэйн киноны баатрууд яагаад цагаан бээлий өмсдөг вэ?

10
0

Нүдэнд тусах зүйлийг бид тэр болгон анзааралгүй өнгөрдөг. Жишээ нь, Диснейн баатрууд яагаад дандаа цагаан бээлий өмссөн байдаг юм бол гэж та урьд өмнө нь бодож байсан уу? Энэхүү оньсогыг тайлах явцад бид хэд хэдэн сонирхолтой зүйлийг олж мэдсэн юм.

Бага зэрэг түүхээс

Өнөөгийн компьютерийн эрин үед ч хүүхэлдэйн кино бүтээнэ гэдэг хүч хөдөлмөр, цаг хугацаа, мөнгө их ордог ажил хэвээр л байна. 20-р зууны 20-иод онд кадр болгоныг гараараа зурдаг байсан учраас ажлын явцыг хялбарчлах шаардлагатай байжээ. Ажлыг хөнгөвчлөхийн тулд элдэв нарийвчлалгүйгээр зурж эхэлсэн: том толгой, нүдтэй, урт нарийхан гар, хөлтэй, дөрвөн хуруутай. Гэтэл гэнэт урьдчилан тооцоогүй асуудал гарч ирэв.

Хар биетэй баатрын гар, хөлийг тэр болгон хар, цагаан хальсан дээр буулгаж чадахгүй байлаа. Гарах арга зам бол өнгийн контрастыг хийх.

Энэ асуудлыг нэгэн шинэ нээлт шийдэж өгсөн юм. 1928 оны 5-р сард Микки Маустай анхны хүүхэлдэйн кино дэлгэцнээ гарсан. Тэр үед гол баатар тас хар гартай байлаа. Хагас жилийн дараа “Виллигийн усан онгоц” анги дээр гуталтай болсон. 1929 онд үзэгч олон цагаан бээлийтэй Миккийг үзжээ.

Уолт Дисней өөрийн намтартаа дурьдахдаа:

“Микки Маусын сарвуу нь хулганыг санагдуулам байхыг бид хүсээгүй юм. Хүнтэй илүү төстэй байхаар хийх хүсэлтэй байв. Тэгээд л бээлий өмсгөсөн юм даа” гэжээ.

Хүүхэлдэйн киноны гол баатар бээлий өмсдөг 3 шалтгаан:

Бээлий нь 3 асуудлыг шийдэж өгсөн:

  • Зургийн ажил хөнгөвчлөгдсөн, жижиг зүйлийг зурах гэж илүү цаг, хүч үрэх хэрэггүй болсон
  • Зураачид хар-цагаан баатруудын гарын хөдөлгөөнийг тодосгож чаддаг болсон
  • Баатруудыг илүү “хүн” төрхтэй болгосон

Бээлий өмсгөсөн нь амжилттай болсон тул Диснейн өрсөлдөгчид ч ашиглаж эхэлжээ.

Энэхүү ганган цагаан бээлийг бид Вуди тоншуул, Банни туулайгаас харж болно. Тэд бол Universal Pictures болон Warner Brothers-ийн баатрууд шүү дээ.

114
ГоёГоё
56
ГайхмаарГайхмаар
21
ТэнэглэлТэнэглэл
16
Ха ХаХа Ха
14
БахархмаарБахархмаар
9
ХөөрхөнХөөрхөн
7
БурууБуруу
7
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

10 Сэтгэгдэл

  1. Namjilmaa Davaa

    Namjilmaa Davaa

    2017/02/18 at 20:23

    Jn

  2. Namjilmaa Davaa

    Namjilmaa Davaa

    2017/02/18 at 20:23

    I

  3. Namjilmaa Davaa

    Namjilmaa Davaa

    2017/02/18 at 20:23

    K

  4. Sodnomgombopil Dagva

    Sodnomgombopil Dagva

    2017/02/18 at 20:46

    Zurhad amar kkk

  5. Uugaa Lkha

    Uugaa Lkha

    2017/02/18 at 21:38

    Баярлалаа. Амжилт хүсье.

  6. Bumerdene Maral

    Bumerdene Maral

    2017/02/18 at 22:58

    Buu med

  7. Gana Tumur

    Gana Tumur

    2017/02/19 at 11:37

    Bugs Bunny Walt Disney-h bish shu de

  8. Tumurbaatar Bat Undral

    Tumurbaatar Bat Undral

    2017/02/19 at 20:17

    Ss pls

  9. Б. Шижир

    Б. Шижир

    2017/02/19 at 20:19

    ss pls mans

  10. Зочин

    2017/03/04 at 20:12

    sonirholtoi goy medee bna oo

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй.

Санал болгох

Аль хуруундаа зүүхээс таны цаашдын хувь тавилан хамаардаг

Эмэгтэйчүүд үнэт эдлэл зүүх хандлагатай байдаг ч бодит байдал дээр тэд гоо үзэсгэлэнтэй ба…