Идэвхитэй, үр бүтээлтэй суралцах 23 арга барил

3

Та маш ухаалаг, суралцах чавдартай хүн байж болно. Гэхдээ энэ хангалтгүй. Хэрвээ таны эргэн тойрныхон таныг илүү их зүйлд суралцахыг шахаж буй тохиолдолд танд цаг хугацаа хүрэлцэхгүй байх тохиолдол байдаг. Тэгвэл хэрхэн үр бүтээлтэй суралцах вэ? Ингээд та бүхэндээ хэрхэн үр бүтээлтэй сурах зөвлөгөөг хүргэе.

1. Хичээлдээ бэлтгэ

  • Зөв газар сонгох. Цэвэрхэн, гэрэлтэй, чимээгүй, саад болох зүйлгүй тийм газрыг сонгоно. Хамгийн гол нь бичгийн ширээн дээр тод гэрэл тусах ёстой. Хэрвээ танай гэрт ийм зүйл байхгүй бол номын сан руу очин, өрөөний төгсгөлийн ширээн дээр суугаарай.
  • Хэрэгтэй бүх зүйлсээ биедээ авч явах. Сурах бичиг, дэвтэр, туслах материал (наалддаг цаас, хавчуурга гэх мэт) Өдрийн хийх зүйлийн төлөвлөгөөг заавал гаргана.
  • Өөрт хэрэгтэй зүйлсээ авч явах. Савтай ус, цай эсвэл кофе, цамц, бага зэрэг идэх зүйлс. (гадил, жимсний юм уу самрын цуглуулга)
  • Чимээ шуугианаас хол бай. Хэрвээ та гэрээсээ өөр газар хичээллэх гэж байгаа бол дуу чимээ тусгаарлах чихэвч авч явахыг зөвлөе. Намуухан хөгжим сонс (сонгодог хөгжим болох Моцарт, Гайдн, Вивальди, Бетховен). Хамгийн гол нь таны сонсож буй хөгжим хийж байгаа зүйлд тань саад болох ёсгүй.
  • Сайн унтах. Хичээлд бэлтгэхийн өмнө хангалттай нойр авч, хүчтэй болох хэрэгтэй. Харин шөнийн турш олон ангит кино үзэж хэрхэвч болохгүй. Шалгалтын өмнө шөнийн цагаар хичээл бэлдэх хэрэггүй бөгөөд сайн унтах нь чухал.

2. Зөв хоолло

  • Хамгийн гол нь өглөөний цай. Эрч хүчтэй байя гэвэл өглөөний цайндаа хамаг анхаарлаа хандуул. Жишээ нь уураг, жимс, тослог (самрыг үргэлж) зүйлийг тааруулж хэрэглэх хэрэгтэй. Энэ нь овьёосны каш, эсвэл йогурт, шинэ жимс, хушга юм уу бүйлс юм.
  • Өндөг ид. Өндөг бол B аминдэмийн цуглуулга (нүүрсхүчлийг хөөдөг) юм. Антиоксидант (нейроныг гэмтэхээс хамгаалдаг), болон омега 3 (мэдрэлийн эсүүдийн үйл ажиллагааг дэмждэг) баялаг.
  • Тархины үйл ажиллагааг дэмждэг хоол хүнсийг өдрийн хоолондоо хэрэглэ. Сардин загас, бууцай, сэвэг зарам гэх мэт.
  • Хушга бол хамгийн тохиромжтой амттан. Юмыг цээжлэх, үр бүтээлтэй суралцахад хушга ихээхэн хувь нэмэртэй.
  • Жимс болон ногооны смүүти уух. Манжинд агуулагдаж буй нитрат нь тархины цусан хангамжийг нэмэгдүүлж, үр дүнтэй сурахад тусалдаг гэдгийг мэдэх үү? Хамгийн амархан жор бол: Холигчинд аяганы талаар жүржийн шүүс хийгээд, 1 аяга шинэхэн гүзээлгэнэ, бөөрөлзгөнө, үхрийн нүдний аль нэгийг хийнэ. Үүн дээрээ аяганы тал шинэ манжин хийх ба 1 амны халбага хатаасан жимс, аяганы 1\4 хэмжээтэй тослоггүй йогурт, 3 ширхэг мөс хийнэ.
  • Хичээллэж байхдаа нойр хүрвэл кофе эсвэл хар шоколад идээрэй. Эспрессо уухаас илүү капучино, латте уувал илүү дээр. Учир нь эспрессонд кофеины хэмжээ их байхаас гадна эрч хүчийг бууруулдаг нүүрсхүчил их агуулагддаг. Сэргээх ундаа тийм ч зөв сонголт биш. Хэрвээ сэргээх ундаа уусан бол кофе уух хэрэггүй.

3. Цагийн менежментийг хэрэгжүүл

  • Шинэ зүйл сурч байгаа бол түүнийг судлах хугацаа 30-60 минут байна. Үүний дараа 5 минут амарна. Судалгаатай холбоогүй зүйл хийх, завсарлага авмаар байвал 5 минутын турш цонхоор харах, эсвэл цай кофе ууж толгойгоо амраах хэрэгтэй.
  • Хэрвээ шалгалтанд бэлтгэж байвал асуулт бэлдээд Pomodoro аргыг хэрэглэ. Асуулт бүрт хариулах бөгөөд хамгийн ихдээ 25 минут зарцуулна. Асуултаа өөрөө боловсруулж болно. Гэхдээ ихэнх сурах бичигт сэдвийн төгсгөлд бүлэг асуултууд байдаг.
  • Асуултандаа чангаар хариулаарай. Хариулт хэлэх бяцхан төлөвлөгөө гаргах ба хариултаа чангаар хэлнэ. Энэ арга нь дүн шинжилгээ хийх, санайх ойг идэвхижүүлдэг үр дүнтэй бөгөөд чимээгүй дотроо хариулахаас илүү мэдээллийг санахад тусалдаг.

4. Танд саад болж буй бүх зүйлээс татгалз

  • Гар утсыг зөвхөн ажил ярих үед л хэрэглэ. Хэн залгаж вэ, хэн рүү залгаж болох вэ гэж сатаарах хэрэггүй. Гар утас ашиглах хугацаатай байх хэрэгтэй. Гэхдээ чатлахгүй, эсвэл хөгжилтэй зураг үзэж болохгүй.
  • Гар утсаа airplane горимд шилжүүл. Хэн нэгэнтэй ярих чухал ажил байхгүй л бол энэ нь хамгийн тохиромжтой шийдэл.
  • Гэр бүл, найз нөхөддөө завгүй гэдгээ хэлэх. Тэд тантай уулзах, эсвэл туслалцаа авх, асуулт асуух гэх мэтээр хандаж болох юм.
  • Цахим шуудан болон сошиал сүлжээнд өдөрт 2-3 цаг зарцуулах. Өдрийн хоолны үеэр эсвэл оройн цагаар.
  • Интернетэд буй өдөр тутмын шар мэдээг уншихгүй байх. Танд дараа нь эдгээр зүйлсийг унших цаг хангалттай гарна.
  • Зурагтаа унтраа. Олон зүйл зэрэг хийх нь тохиромжгүй. Дуу чимээ юм цээжлэхэд саад болдог. Таны дуртай нэвтрүүлэг байсан ч үзэх хэрэггүй. Үүнийг үзсэнээр танд юу ч өөрчлөгдөхгүй.

5. Амралт

  • Цагаас цагийн хооронд 20-30 минут сатаар. Өөрт тухтай газрыг сонго. Ор, буйдан, гээд дуртай газраа амар. Гэхдээ нарны гэрэл тусаж байхаар газарт амрах хэрэгтэй. Эсвэл сэрүүлэг тавиад унтаж болно.
  • Амьсгалын дасгал болон бясалгал хийгээрэй. Стресийг багасгаж, төвлөрөхөд тустай.
  • Сунгалтын дасгал эсвэл энгийн дасгал хий. Ийм дасгал нь тархины цусан хангамжийг сайжруулж, булчинг чангалдаг. Мөн стрессийг багасгаж, танин мэдэхүйн чадварт эерэг нөлөө үзүүлдэг.
90
ХөөрхөнХөөрхөн
14
ГоёГоё
13
БахархмаарБахархмаар
11
ТэнэглэлТэнэглэл
9
ГайхмаарГайхмаар
3
Ха ХаХа Ха
3
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Otgontsetseg Khurelsukh

    Otgontsetseg Khurelsukh

    2017/02/20 at 16:23

    Solongo Otgontsetseg

  2. Соогий Сольхүү

    Соогий Сольхүү

    2017/02/20 at 22:08

    Nandia Purev Номин Пүрэв

  3. Uugaa Lkha

    Uugaa Lkha

    2017/02/21 at 08:19

    Баярлалаа. Амжилт хүсье.

  4. Namuun Dari

    Namuun Dari

    2017/02/21 at 17:33

    Садист Үнэг Томое

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *