Нүүр Технологи Гаджет Тоглоомчдод зориулсан ухаалаг бугуйн цаг

Тоглоомчдод зориулсан ухаалаг бугуйн цаг

1
1
Share Button

Kickstarter нь Gameband хэмээх ухаалаг бугуйн цагны төслөө амжилттай эхлүүллээ. Зохион бүтээгчид энэ цагийг тоглоом тоглоход зориулан бүтээсэн бөгөөд Windows, macOS үйлдлийн системтэй бөгөөд тоглоом тоглохоос гадна дуу, зураг суулгах боломжтой. Хамгийн өндөр үзүүлэлттэй тоглоом бол Minecraft, Terraria нар юм.

Энэхүү бугуйн цаг нь тэгш өнцөгт, 1.63 инч AMOLED мэдрэгч бүхий 320х320 пиксел дэлгэцтэй, Qualcomm Snapdragon Wear 2100, 1.2 ГГц бүхий дөрвөлсөн чип, 512 МБ үндсэн багтаамжтай, нэмэлтээр 4 гб (EMMC) багтаамжтай, гурван тэнхлэгт хурдасгагчтай, гэрлийн мэдрэгчтэй, 400 mAh бүхий зайны хүчин чадалтай, Bluetooth 4.2 болон Wi-Fi 802.11 b/g/n, USB оролт, microSD картны оролттой.

Бугуйн цаг нь Android болон Marshmallow 6.0.1. үйлдлийн системтэй. Android болон iOS үйлдлийн системтэй гар утсанд тохируулж болдог. Gameband нь цаг хэд болж буйг заадаг, сэрүүлэг, хуанли, цаг агаар, дуудлага болон зурвас хүлээн авах боломжтой. Энэхүү ухаалаг цагны урьдчилсан захиалгын үнэ нь 149$ ажээ.

Share Button
4
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
Ха ХаХа Ха
1
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Мэдээлэл таалагдсан уу?

Хэрэгцээт мэдээллийг тогтмол авахыг хүсвэл и-мэйл хаягаа оруулна уу

сэтгэгдэл

  1. Ану Зоригтбаатар

    Ану Зоригтбаатар

    2017/02/16 at 20:26

    Hed we

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй.

Санал болгох

Богино долгионы зуух сонгохдоо гаргадаг 8 алдаа

Ихэнх худалдан авагчдын төдийлөн мэддэггүй зүйлсийг энд өгүүлэх бөгөөд хэрхэн богино долги…