Нүүр Хэв маяг Мэдлэг Жирийн цагаан будааг онцгой аргаар агшаах

Жирийн цагаан будааг онцгой аргаар агшаах

3
1

Мянга мянган хүн будааг болгохдоо маш их эрсдэл гаргадгийг эрдэмтэд олж мэдсэн.

Будааг болгох хамгийн энгийн арга бол буцалсан усанд дэвтээж агшаах гэдгийг саяханы туршилт харуулсан. Гэхдээ энэ нь хүнцэлийг хангалттай хэмжээнд арилгаж чадахгүй. Хэдэн арван жилийн туршид үйлдвэрт хуримтлагдсан хүнцэл тийм ч амархан арилахгүй. Хөрсөөр дамжин ургамлын үндсэнд шингэж байдаг. Ийм будааг хэрэглэх нь эрүүл мэндэд хортой бөгөөд зүрх судасны өвчин, чихрийн шижин, хорт хавдар зэрэг өвчнөөр өвчлөх үндэс суурь болж өгч байгаа юм.

Цагаан будаан дахь хүнцэлийн түвшин хэрхэн өөрчлөгдөж буйг Хатан хааны их сургуулийн биологийн шинжлэх ухааны профессор Энди Миэрг хэрхэн шинжилснийг хамтдаа харцгаая.

BBC телевизийн “Надад итгэ. Би бол эмч” нэвтрүүлэгт оролцохдоо тэрээр будааг 3 төрлийн аргаар болгож байсан байна.

1. Эхний арга бол 2:1 гэсэн харьцаатайгаар будааг болгосон. Энэ аргаар ихэнх хүмүүс будааг агшаадаг бөгөөд ус ууршиж дуустал нь хүлээх арга юм.

2. Дараагийн арга бол, 5:1 гэсэн харьцаа буюу 1 аяга будаанд 5 аяга ус хийнэ. Илүүдэл шингэн болон хүнцэлийн хэмжээг үзэхэд хүнцэлийн хэмжээ 2 дахин багассан байсан.

3. Гурав дахь арга нь шөнийн турш дэвтээсэн цагаан будаа байв. Энэ тохиолдолд хүнцэлийн хор 80%-иар буурсан байсан.

Магадгүй та бүхний дунд дээрх аргаар будаагаа агшаадаг хүмүүс байгаа бол бидэнтэй саналаа хуваалцаарай.

Будааг хэрхэн аюулгүй аргаар агшаах вэ?

  • Будааг хүйтэн усанд шөнийн турш дэвтээнэ
  • Будааг угааж буй ус тунгалаг болтол нь хэд дахин угаана
  • 5:1 гэсэн харьцаатайгаар будааг агшааж байх. Ингэхдээ илүүдэл усыг хэрэглэхгүй байх.
19
БахархмаарБахархмаар
11
ГайхмаарГайхмаар
6
ТэнэглэлТэнэглэл
6
Ха ХаХа Ха
6
ГоёГоё
3
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Lkhagvajav Buyan

    Lkhagvajav Buyan

    2017/02/15 at 14:33

    монголд зарагдаж байгаа цагаан будаанууд маш осолтой санагдаж байна. будааг усанд хийгээд 3-5 минут болоход час пас гэсэн чимээ сонсогдож байна хуруугаараа имэрхээр бяцарч байна .Энэ арай хуурамч будаа биш биз????????

  2. Зочин

    2017/02/15 at 20:19

    Тэгээд 5:1хэмжээтэй болгохоор будаа агшаагч нялцанхай юм болгоод хаячихдаг юм байгаа биздээ яаж 5:1 ээр болгох юм бэ жоохон ойлгомжтой юм бич л дээ

  3. Соконо

    2017/02/17 at 15:11

    хүнцэл гэж юу ен?

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй.

Санал болгох

Бидний одоо болтол үнэн гэж итгэж явдаг модны талаарх 6 буруу ойлголт

Бүх мод шатдаг, бүх мод усанд хөвдөг гэж бодож байна уу? Чихрийн мод зөвхөн үлгэрт л гарда…