Алдартай брэндүүдийн логон дээр мөнхөрсөн 10 бодит газар

1

Аливаа брэндүүд зах зээл дээр танигдах брэнд логог хайж байдаг. Заримдаа хэрэглэгчдийн сэтгэлийг татахын тулд газарзүйн онцлог шинж эсвэл алдартай барилгуудын зургийг логондоо тусгадаг. Алдартай брэндүүдийн логон дээр байрладаг бодит газруудыг танд танилцуулья.

Нойшванштайны цайз (Герман)

Walt Disney Pictures, 1985–2006

Нойшванштайн цайз бол дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй цайзын нэг юм. Уолт Дисней энэ цайзыг харах дуртай байсан бөгөөд тун удалгүй компанийн бэлгэ тэмдэг болсон юм. Парис дахь Диснейлэндийг энэ цайзын загвараар хийсэн бөгөөд 1985 онд Walt Disney компанийн лого болгосон байна.

 

Юссе цайз (Франц)

Walt Disney Pictures, 2006 оноос одоог хүртэл

2006 онд Walt Disney өөрийн логогоо өөрчилсөн. Шинэ цайз нь илүү өндөр, том хэмжээтэй болсон. Үнсгэлжин хүүхэлдэйн кинон дээр гардаг шиг л болсон гэсэн үг. Уран бүтээлчдэд францын Юссе цайз ихэд таалагдсан тул тэр цайз шиг хийхийг илүүд үзсэн.

 

Маттерхорн уул (Швейцари | Итали)

Toblerone шоколад

Toblerone шоколадны лого бол пирамидтай төстэй бөгөөд Маттерхорн Альпийн нурууны хамгийн танил оргил юм. Лого зөвхөн гаднаа биш дотор талдаа ч мөн адил байдаг. Шоколад өөрөө Маттерхорн уулын жижигрүүлсэн хувилбар юм.

 

Капитол (АНУ)

«Вашингтон Капитал» хоккейн баг

Капитол үүнд ямар хамаатай юм гэж бодож байна уу? Үндсэн өнгийг агуулсан бүргэд бол багийн лого юм. Сайтар анхаарч харвал Капитолын бөмбөгөр орой логоны доод хэсэгт харагдах болно. Үнэхээр гайхалтай биш гэж үү?

 

Спасский цамхаг (Орос)

XXII зуны Олимпийн тоглолт

Олимпийн 80-р их тэмцээнд зориулж хийсэн. Зэрэгцээ шугам (гүйлтийн замыг дүрсэлсэн) бүхий 5 зураас, дээрээ одтой. Москва дахь Кремлийн цамхагтай адил байдаг учир танихад амархан.

 

“Москва” зочид буудал (Орос)

«Столичная» архи

“Москва” зочид буудал 1935 онд баригдсан. Дараа нь согтууруулах ундааны логонд энэхүү барилгын дүрсийг ашигласан. Барууны улс орнуудад архийг гаргах болсноор ихээхэн алдартай болсон бөгөөд дэлхийн брэнд болж чадсан.

 

“Алтан хаалга” гүүр (АНУ)

Cisco Systems

Хамгийн загварлаг логоны нэг. Лого бүтээгчид өөрсдийгөө Сан-Францискод байдаг “Алтан хаалга” гүүртэй адилтгасан байж болох юм. Хэрвээ үнэмшихгүй байвал San Francisco гэдэг үгний төгсгөлийг хараарай.

 

Шамон хөндий (Франц)

“Эвиан”

Франц цэвэр ус Эвиан нь Эвиан-ле-Бен хотын нэрний хэсгийг авсан. Альпийн нурууны ойролцоо Женев нуурын эрэг дээрх оршин суугчдын хийсэн цэвэр ус дэлхийд алдартай.

 

Гүйлсэн харш (Орос)

«Бабаевский» Шоколад

«Бабаевский» логон дээр 2 давхар харш дүрслэгдсэн байдаг. Шоколадны үйлдвэр жилд 4000 тонн шоколад үйлдвэрлэдэг. Хувьсгалын дараа үйлдвэр нэрээ сольж дарга Петра Бабаевагийн нэрээр нэрлэгдсэн.

 

Тайн гол дээрх гүүр (Их Британи)

Newcastle Brown Ale

Newcastle Brown Ale брэндийн эх нутаг бол Newcastle. 100 жилийн өмнө Их Британийн зүүн хойд эрэг дээр энэхүү шар айраг өөрийн гэсэн шүтэн бишрэгчидтэй болсон юм. 1928 онд 5-р Георг хаан өөрийн биеэр нээлтэнд нь морилж байсан Тайн голын гүүрний зургаар лонхыг чимсэн юм.

 

Руперт хунтайжийн цамхаг (Их Британи)

“Эвертон” хөлбөмбөгийн баг

Ливерпүүлийн хамгийн алдартай бэлгэ тэмдгүүдийн нэг бөгөөд тодруулбал “Эвертон” хөлбөмбөгийн багийн лого юм. 1930-аад оны үед хунтайж Рупертийн цамхагийг багийн лого болгон ашигласан байдаг. Энэхүү цамхагийг 13-р зууны үед эрүүлжүүлэх, тэр ч бүү хэл шорон болгож ашиглаж байсан түүхтэй. Харин өнөөдөр энэхүү логогүйгээр ливерпүүлийн багийг төсөөлөхөд бэрх.

45
ГоёГоё
21
ГайхмаарГайхмаар
9
БахархмаарБахархмаар
7
ТэнэглэлТэнэглэл
6
Ха ХаХа Ха
4
ХөөрхөнХөөрхөн
4
БурууБуруу
3
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Uugaa Lkha

    Uugaa Lkha

    2017/02/14 at 20:44

    Хүний сонирхол татсан шинэлэг сайхан мэдээлэл байлаа . Амжилт алган дээр чинь бууж байг. Баярлалаа.

  2. Сүрэн Г.Д.

    Сүрэн Г.Д.

    2017/02/14 at 22:24

    Мэдлэгт нэмэртэй сонирхолтой мэдээлэл байнаа.баярлалаа.Олон сайхан мэдээ мэдээлэл хүргээрэй,амжилт

  3. Зочин

    2017/02/15 at 03:30

    Нэг сонирхолтой зүйл ажиглагдлаа. Гостиница Москва гэж дээрээ орос хаягтай, доороо Four Seasons Hotel гэсэн байна.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *