Таныг Фейсбүүк ашиглаагүй байхад ч гэсэн тэд таныг мөрдөж байдаг

0

Нийгмийн сүлжээнд идэвхитэй байдаг хүмүүсийн мэдээллийг цуглуулан маш том мэдээллийн эх үүсвэр үүсгэж буй нь нууц биш ээ. Хамгийн их сонирхол татаж буй баримт бол, тэд хүмүүсийг сүлжээнд нэвтрээгүй үед болон интернет ашиглаагүй үед ч мөрдөж байдаг явдал юм.

“Том ах” биднийг яагаад үргэлж мөрддөг, мөн үүнээс хэрхэн сэргийлэх талаарх тайлбарыг хүргэе.

Нэгдүгээрт зар сурталчилгааг идэвхижүүлэхийн тулд. Зар сурталчилгаа хүргэх хүмүүс нь сонирхол, нас хүйсээр ангилагдсан байдаг бөгөөд сонгогдсон бүлэг хүмүүст зориулан таны мэдээг цуглуулдаг бөгөөд энэ нь зар сурталчилгаа түгээгчдэд ихээхэн том мэдээлэл болдог.

Интернетээр аялж буй хүмүүсийн юу үзэж, сонирхож байгааг тандсанаар компаниуд цаашдаа хийх бүтээгдэхүүнийхээ санааг олдог.

 

Бидний төсөөлж байгаагаас илүү их зүйлийг тэд мэдэхийг хүсдэг. Зар сурталчилгаанд хандах хандлага, утасны дугаар, хаяг, боловсролын түвшин, орлого, зарлага, газар, байр байшин гэх мэт. Эдгээр мэдээллийг фейсбүүкээс гадна интернет дэх бусад сүлжээнд хэрхэн оролцож байгаагаас хамаарч мэдээллийг цуглуулдаг. Та өөрийн хаягийг устгасан ч гэсэн мэдээллийн баазад таны мэдээлэл үргэлж хадгалагдан үлддэг.

 

Бельгийн Мэдээлэл Хамгаалах агентлагийн нийтэлсэн судалгаагаар фейсбүүк хэрэглэсэн эсэхээс үл хамааран, мөн та фейсбүүк бүртгэлээ утсгасан ч байсан гэсэн таны зочилж буй сайтын мэдээллийг хадгалж авдаг гэсэн байна.

Ийм боломж бий юу? Судалгаанд дурьдсанаар фейсбүүк бидний үйлдлийг компьютерийн cookie file тусламжтайгаар мэддэг гэж тогтоожээ. Мөн бид бусад сайт дээрх мэдээллийн “Таалагдлаа” товчийг дарсан бол энэ бүх мэдээлэл маань мэдээллийн баазад хадгалагдан үлддэг ажээ.

 

Хэрвээ та фейсбүүк ашигладаг бол Вики Бойкисийн дараах зөвлөгөө танд тусална. Үүнд:

  • Өөрийн талаарх хувийн мэдээллээ бага оруулах
  • Хүүхэд тань өөрөө нийгмийн сүлжээ ашиглах насанд хүрээгүй бол хүүхдийнхээ зургийг тавихгүй байх
  • Фейсбүүк хэрэглэж дууссан бол заавал гарч байх. Мөн хамгийн найдвартай вэб хөтөч ашиглаарай.
  • Зар сурталчилгааг устгадаг програм ашиглах
  • Гар утсан дээрээ facebook messenger суулгахгүй байх хэрэгтэй. Үүний оронд гар утсанд зориулсан сайтыг ашиглаарай.

Business Insider танд дараах зөвлөгөөг хүргэж байна.

  • Айфон, айподныхоо “Settings > Privacy > Advertising” цэс рүү орж Limit Ad Tracking–ийг асаана.
  • Андройд төхөөрөмж дээр бол “Settings > Google > Advertising” цэс рүү орж Personalized advertising in applications-ыг идэвхигүй болгоно.

iOS

Android

  • Google Chrome дээр (Бүх интернэт хөтчийн тохиргоо нь адил байдаг) меню дотроос “Settings > Show advanced settings > Privacy гэж ороод “Send Do Not Track to outbound traffic” сонголтыг идэвхжүүлнэ.

Мэдээллийг ингэж цуглуулахын эсрэг ямар нэгэн хууль байдаггүй бөгөөд фейсбүүк хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах үүднээс гэрээ байгуулж түүнийгээ дагаж мөрддөг.

31
ГайхмаарГайхмаар
4
ТэнэглэлТэнэглэл
4
ГоёГоё
3
БурууБуруу
3
Ха ХаХа Ха
2
ХөөрхөнХөөрхөн
1
БахархмаарБахархмаар
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

9 Сэтгэгдэл

  1. Дашдорж Баттулга

    Дашдорж Баттулга

    2017/02/13 at 09:05

    хэн

  2. Uugaa Lkha

    Uugaa Lkha

    2017/02/13 at 10:27

    Яасан ч хэцүү юм бэ? Сэрэмжлүүлсэн баярлалаа. Дотроо бодолтой дороо суурьтай байх нь зөв юм шиг байна даа. Амжилт хүсье

  3. Цээгий Жигжид

    Цээгий Жигжид

    2017/02/13 at 11:51

    ???

  4. Б. Отгонпүрэв

    Б. Отгонпүрэв

    2017/02/13 at 14:55

    haha bodit unen shuu dee ene chne yund ni uuraldiin. Utas chne internet l bhad cameraar chne yu hiij bgag harj bolno geed bod. Nuuts gej baihaa bolison shuu dee ho

  5. xaxa yamar azaar bi 3310 baridgiin

  6. Tunga Dorj

    Tunga Dorj

    2017/02/14 at 02:35

    Манийг мөрдлөө гээд юу олж долоохов дээ. Хэдэн юм share хийгээл биз, постлоо л биз. Энэ дэлхийгээр нэг аалзны тор шиг байгаа түмэн хүнийг хэн хянаад сууж байдгийн.

  7. Зочин

    2017/02/14 at 13:39

    fb yamar yahoo shig amarhan haakduulaad baihgui bailguidee

  8. Зочин

    2017/02/14 at 13:52

    Фэйсбүүкээ яахоо хаяган дээрээ нээсэн бол жинхэн өнгөрөө. Хаягаа жмэйлээр солиорой

  9. Зочин

    2017/02/14 at 13:56

    Фэйсбүүкээ яахоо хаягандээрээ нээсэн бол жинхэн өнгрөө. Болж өгвөл жмэйл хаягаар солиорой

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *