Нүүр Зөвлөгөө Бизнес Танай компанид эерэг өөрчлөлт авчрах 3 төрлийн хүн

Танай компанид эерэг өөрчлөлт авчрах 3 төрлийн хүн

0
2
Share Button

Google Analytics Marketing компанийн захирал Кейси Кэри компанид эерэг нөлөө үзүүлж, өсөлт хөгжилтөнд чухал нөлөө үзүүлдэг 3 төрлийн хүн байдаг гэж хэлжээ.

Компанийн өсөлт хөгжилтөнд ямар хүн хувь нэмэр оруулж чадах вэ?

Google компанийн маркетингийн албаны захирал дараах 3 төрлийн хүмүүсийг компанидаа заавал ажиллуулах хэрэгтэй гэж үздэг.

Шинийг санаачлагч, бүтээлч

Ийм төрлийн хүмүүсийн гол хийдэг зүйл бол нэмэлт өөрчлөлт хийдэг явдал юм. Тэд нэр алдраас татгалздаг бөгөөд тэдний зүрх сэтгэл өөрчлөлтийг шаардаж байдаг. Тэд шинэ зүйлийг туршихгүйгээр амьдарч чаддаггүй. Үүнийгээ хэрэгжүүлэхийн тулд юу ч хийхээс буцдаггүй тийм л хүмүүс. Google компанийн шинжээч Макс ван дер Хейдены санаачлагаар бүтээгдэхүүнийг хэрэглэж буй хэрэглэгчдээс ирсэн хариу үйлдлийн тусламжтайгаар шинэ чиг хандлагыг харуулсан оновчлолын ажлыг эхлүүлсэн бөгөөд үүнийг нэг юм уу хоёр хүн хариуцан хийдэг. Шинийг санаачлагч хүмүүс бол ихэвчлэн дунд шатны удирдлагын мэргэжилтнүүд байдаг. Жишээ нь дизайнер, шинжээч гэх мэт

Тиймээс танай компанид ийм төрлийн хүн байна уу, үгүй юу гэдгийг сорилын тусламжтайгаар эсвэл өөрийн туршлагаар олж мэдээрэй.

 

Дэмжигч, ивээн тэтгэгч

Дэмжигчийг дээд түвшний удирдлагууд болон орлогч нарын дундаас олж болно. Дэмжигч нь шинийг санаачлагчийн гаргасан санааг дэмжин ажиллах, шаардлагатай нөөц боломжоор туслах хүнийг хэлнэ. Мөнгө санхүү, цаг хугацаа, чадвар, зааж сургах өндөр мэдлэг гэх зүйлүүдээр дэмждэг. Ерөнхийдөө дэмжигч нар үйл ажиллагаанд гар бие оролцолгүй, харин шаардлагатай зүйлсээр хангаж, бүх нөхцлийг бүрдүүлж өгөх ёстой.

 

X баг

Энэ бол шинийг санаачлагчийн олон туршилтыг хийх боломжийг бүрдүүлдэг жижиг баг юм. Ихэвчлэн ийм баг шинжээч, инженер, зохион бүтээгч гэсэн 3 гишүүнтэй байдаг.

Энэхүү багийг нэг өрөөнд байрлуулан, ажилд нь анхаарлыг нь төвлөрүүлэх хэрэгтэй. Ингэснээр олон сарын хугацаанд хийх байсан төсөл, санааг хэдхэн 7 хоногийн хугацаанд хийж чаддаг.

Жесси Николас

Танай компанийг өөрчлөх хүмүүс ямар зан чанартай байх ёстой вэ?

Тухайн хүний тодорхой зан чанарууд болох хэрхэн дүн шинжилгээ гаргадаг, хэр оновчтой байдаг, хэрхэн оролцдог гэх мэт чадварыг сорилын тусламжтайгаар мэдэх боломжтой. Үр дүн мэдээж маш сонирхолтой байна. Мэдээлэл дээр оновчтой дүн шинжилгээ хийх ур чадвартай байхаас гадна сэтгэлээ ажилдаа хэрхэн тусгадаг вэ гэдэг нь чухал. Судалгаанаас харахад хамгийн чухал зан чанар бол дүн шинжилгээ хийх, харилцааны ур чадвар, бусдад ярьж ойлгуулах чадвар, мөн удирдан манлайлах чадварууд байдаг.

Та ямар нэгэн зүйлийг өөрөө сайн мэдэж байгаа хэдий ч тэр нь бусдад төдийлөн хэрэг болж чадахгүй, та түүнийг бусаддаа хуваалцах арга замыг олж чадахгүй байгаа бол таны мэдлэг хэнд ч хэрэггүй.

Та маш сайн тайлбарлаж чаддаг байх ёстой. Туршилтыг сайтар баримтжуулан, үр дүнг сайн тайлбарлаж чаддаг байх ёстой гэж Жесси Николас үздэг.

Мөн манлайлан удирдах чадвар гол нөлөөтэй. Шинжилгээ, туршилтын үр дүнгээс хамаарч ажилчид саад бэрхшээлийг даван туулж, үргэлжлүүлэх чадвартай байх ёстой.

Хэрэглэгчийн хүлээлт зөвхөн компанийн нөөц бололцоогоор хязгаарлагдах ёсгүй гэж APMEX судалгааны компанийн захирал Эндрю Дафл хэлсэн байдаг. Тиймээс үргэлж шинийг санаачилж, туршиж, хэрэглэгчдийг сонсож, хэрэглэгчийн өмнөөс сэтгэж бодох шаардлагатай.

Хамгийн чухал зүйл бол томоохон хэмжээний туршилтыг хийж чадах зоригтой байх ёстой. Хэрвээ та өөрийнхөө бүх цаг хугацааг зөвхөн сайн ажиллахад л зарцуулдаг бол та өөрийн үнэт хэрэглэгчдээ алдах болно.

Merkle маркетингийн судалгааны компанийн захирал Адам Лавель

Энэ бүх зүйлд хугацаа хэрэгтэй

Ихэнх компаниуд нэг юм уу хоёр шинийг санаачлагчтай байдаг бөгөөд тэд өөрийн сонирхлоороо ажилладаг. Харин зарим компани энэ албан тушаалд тусгайлан хүн авч ажиллуулдаг. Компани хийж буй ажилд нь оролцон, дэмжигчийн зүгээс бас тодорхой дэмжлэг ирэх тул компанийн үйл ажиллагаа урагшилдаг.

Энэ нь өөрөө компанийн соёлыг өөрчлөх гол хүчин зүйл болж байгаа юм. Хэдийгээр харьцангуй удаан хэдий ч хүмүүс туршилтын ач холбогдлыг ойлгож, шинэ санаа санаачлага ихэсдэг. Заримдаа туршилт 1 жил эсвэл түүнээс ч удаан үргэлжилж болно.

Шинийг санаачлагч, дэмжигч, “x” багийнхан хамтдаа ажиллавал тэд зүгээр ч нэг амжилт гаргаад зогсохгүй шинэ стандарт тогтоож, байгууллагын үнэлэмжийг бүхэлд нь дээшлүүлдэг.

Share Button
10
БахархмаарБахархмаар
3
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
2
Ха ХаХа Ха
1
БурууБуруу
1
ГоёГоё
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Мэдээлэл таалагдсан уу?

Хэрэгцээт мэдээллийг тогтмол авахыг хүсвэл и-мэйл хаягаа оруулна уу

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй.

Санал болгох

Нүүрэн дээр юм гарах нь дотор эрхтнүүд өвчилсний шинж

Эмч нар хүний нүүрийг “эрүүл мэндийн цонх” гэж үздэг. Бидний арьс маш мэдрэмтг…