Нүүр Зөвлөгөө Ахуй амьдрал Унтах үед тулгардаг асуудлуудад ямар арга хэмжээ авах хэрэгтэй вэ?

Унтах үед тулгардаг асуудлуудад ямар арга хэмжээ авах хэрэгтэй вэ?

6
3

Бид ойролцоогоор амьдралынхаа гуравны нэгийг унтаж өнгөрүүлдэг. Хангалттай сайн амрах болон эрүүл байх эсэх нь хэрхэн тухтай унтахаас ихээхэн хамаардаг.

Унтах үед тулгардаг эрүүл мэндийн бүх асуудлыг хэрхэн шийдэхийг та бүхэнтэйгээ хуваалцъя.

Мөр өвдөх

Мөр өвдөж байх үед хажуу тийш харж унтах хэрэггүй. Мөн доош харж унтаж болохгүй.

Хамгийн зөв байрлал бол дээш харж унтах. Толгой доороо зөөлөн дэр тавина. Толгойн хэлбэрт тохирсон зөв хэлбэртэй дэр байвал илүү сайн. Өөр нэг дэрийг гэдсэн дээрээ тавиад тэвэр. Ингэвэл таны мөр зөв байрлалд очно.

Дээш харж унтах тухгүй байвал хажуу тийш харж унтаж болно. Ингэхдээ өвдөөгүй талаараа унтаарай. Хөлөө бага зэрэг нугалан, цээж рүүгээ бага зэрэг шахаж хэвтэнэ. Хөлнийхөө дунд дэр ивээрэй. Гараа толгой доороо хийж унтаж болохгүй, ингэвэл таны гар улам их өвдөх болно.

 

Нуруу өвдөх

Хамгийн түрүүнд зөөлөн гудсаа солиорой. Нуруу өвдсөн үед нурууг тэгш байлгах шаардлагатай.

Хамгийн зөв байрлал бол дээш харж унтах. Хөл доороо дэр ивэх ба ингэх нь нурууны муруйлт, шөрмөсний тэлэлтийг бууруулдаг. Мөн нуруун доороо зөөлөн алчуур ивж болно.

Хэрвээ та доош харж унтах дуртай бол, аарцагны доор жижиг дэр ивээд унтах хэрэгтэй.

Хажуу тийш харж унтах дуртай хүмүүст эмч нар ихэвчлэн хэвлийн доторх ургийн байрлалыг санал болгодог. Хөлөө гэдэс хүртэл нугалан, хөлөн дундаа дэр ивэх хэрэгтэй.

 

Хүзүү өвдөх

Хүзүү өвдөх үед дээш харж унтана. Ингэхдээ хүзүүн доороо болон хоёр гаран доороо дэр ивж унтана. Хүзүү өвдөх үед тохиромжтой, зориулалтын дэрийг сонгох нь маш чухал.

Хажуу тийш харж унтах дуртай бол хэт өндөр дэр дэрлэх хэрэггүй. Ойролцоогоор 15 см зузаан байхад болно.

Хэрвээ та доош харж унтах дуртай бол, нимгэн дэр хэрэглэх ба аль болох доош харж унтахгүй байх хэрэгтэй. Доош харж унтах үед хүзүү аль нэг тал руугаа хэт гилжийж өвдөлт өгдөг тул аль болох дээш харж унтахыг хичээгээрэй.

 

Нойр хүрэхгүй байна уу?

Унтахын өмнө гар утас болон зөөврийн компьютер оролдох хэрэггүй. Мэдээж та хэдэн цагийн турш унтах гэж оролдсоны эцэст та унтах л болно. Төхөөрөмжнөөс гарч буй гэрэл, цацраг туяа нь таны унталтын горимд ихээхэн нөлөөлдөг.

Унтахаас дор хаяж 6 цагийн өмнө кофеин агуулсан зүйлс хэрэглэж болно. Энэ бол зөвхөн кофе биш харин кока кола, энергийн ундаа, хар цай болон шоколад зэрэг зүйлс юм. Өглөө, оройд дасгал хийснээр цусыг шингэлж хурдан унтахад тусалдаг.

 

Олон дахин сэрж, тухгүй унтах

Та үргэлж шөнө дунд сэрдэг бол гар утас болон согтууруулах ундааг унтахын өмнө хэрэглэхгүй байх хэрэгтэй. Согтууруулах ундаа нь биен дэх усны хэмжээг алдагдуулж, нойрыг уртасгадаг. Бид яагаад шөнө дунд сэрдэг вэ?

Шалтгааныг олохын тулд өрөөнийхөө хэмийг шалгаж үзээрэй. Унтах үед хамгийн тохиромжтой хэм бол 20-22 °С. Хэт халуун бол унтахад хэцүү, харин хэт хүйтэн бол өвдөх магадлалтай.

 

Сэрж чадахгүй байна уу?

Хүн бүрт өглөө босоход хэцүү байдаг, мөн бүгд хоцрохоос айдаг. Гэхдээ үүнийг шийдэх арга бий. Сэрүүлгээ өдөр бүр яг тогтсон нэг цагт тохируул. Үүнд амралтын өдөр ч бас хамаатай. Тиймээс их унтахын тулд та эрт орондоо ордог болно.

 

Хурхирах

Хурхирдаг бол дээш харж унтах хэрэггүй. Ингэж унтах үед залгиур хоолой хонхойн, хэл доошлон, агаар ороход саад учруулдаг.

Дэрээ анхаар. Хэт зөөлөн дэр дэрлэх нь толгойг хазайлгадаг тул хурхирдаг. Нуруугаа орноос хөндийрүүлж эсвэл зориулалтын дэр ашиглаарай.

Хажуу тийш харж унтаарай. Ингэвэл толгойн байрлал зөв байх бөгөөд агаарын урсгалд саад болох зүйл байдаггүй.

Дасгал хийгээрэй. Хэл, хоолойн булчинг бэхжүүлэх энгийн дасгалыг хийснээр хурхирахгүй унтаж чаддаг болно.

 

Шөрмөс татах

Шөрмөс татах гэдэг нь хөлийн булчин зангирахыг хэлж байгаа юм. Наснаас үл хамааран хүмүүсийн 80% нь ийм асуудалтай тулгардаг. Саа өвчин, мэдрэлийн системийн өвчлөл болон зарим амин дэм дутагдсанаас болж шөрмөс татдаг. Тиймээс үргэлж шөрмөс татдаг бол эмчид хандаарай. Эрүүл хүмүүсийн шөрмөс ч бас татдаг. Энэ нь булчингийн ядаргаа, стресс, суугаа ажил хийдгээс болдог.

Бүх төрлийн сунгалтын дасгалын тусламжтайгаар шөрмөс таталтыг зогсоож болдог. Мөн йог, унтахын өмнө иллэг хийх зэргээр шөрмөс таталтаас ангижирч болно. Гэхдээ дасгалаа тогтмол хийх хэрэгтэй.

 

Бусад зовиурууд

Унтах үед өөр олон зовиур илэрч болно. Хоол боловсруулах эрхтний хямрал, тохиромжгүй гутал өмссөнөөс үүдсэн хөлийн өвдөлт гэх мэт юу ч байж болно. Тиймээс эмчид хандахаасаа өмнө тохирох эмчилгээг хийх нь дээр. Мэдээж үргэлж өвддөггүй, эрүүл биетэй хүмүүсийн хувьд шүү дээ.

Ихэвчлэн шөнийн цагаар таны цээж хорсдог бол та унтахдаа зүүн талаараа унтах хэрэгтэй. Зүүн талаараа унтах нь ходоодны хүчил улаан хоолой руу орохоос сэргийлдэг тул цээж хорсохоос сэргийлнэ.

Шөнийн цагаар таны хөл өвдөж байна уу? Хэрэв тийм бол хөнжлөөрөө хөлөөрөө хучаарай. Хөлөнд хуримтлагдсан венийн цус тархаж таны хөл өвдөхөө болино. Мөн унтахын өмнө зөөлөн иллэг хийж, халуун цай, кофе хэрэглэхгүй байх хэрэгтэй. Халуун цай, кофег унтахаас 6 цагийн өмнө хэрэглээрэй.

122
ГайхмаарГайхмаар
31
ГоёГоё
29
Ха ХаХа Ха
28
ТэнэглэлТэнэглэл
23
БурууБуруу
16
БахархмаарБахархмаар
10
ХарамсалтайХарамсалтай
9
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Мэдээлэл таалагдсан уу?

Хэрэгцээт мэдээллийг тогтмол авахыг хүсвэл и-мэйл хаягаа оруулна уу

6 Сэтгэгдэл

  1. Ss

  2. Зочин

    2017/02/13 at 03:27

    Шүд хавирахыг болиулах арга байдаг уу хамт байгаа хүнд нь үнхээр хэцүү байх юм

  3. Saijrakh Sharavsuren

    Saijrakh Sharavsuren

    2017/02/13 at 08:57

    ..

  4. Daria Mun

  5. Saraa SaranGua

    Saraa SaranGua

    2017/02/13 at 17:12

    Батболд Б.

  6. Boloroo Batkhuyag

    Boloroo Batkhuyag

    2017/02/13 at 21:57

    Bat Myanganbayar

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй.

Санал болгох

Аз жаргалтай амьдралд саад болдог 13 зүйлийг хаяж өөрийгөө чөлөөл!

Огтоос хэрэгцээгүй 13 зүйлийг өөрийнхөө амьдралаас авч хаяж чадвал та аз жаргал, сэтгэлийн…