3 сарын хугацаанд 110-аас 86 кг болтол турсан хувийн туршлага

2

Доорх 2 зурган дээр 40 гаран насны шар айрагны гүзээтэй эр, спортоор хичээллэдэг 25 настай залуугийн зураг байна. Энэхүү зургийг харсан ихэнх хүмүүс яг ингэж л хэлдэг. Дараах 2 зургийг 5 сарын зайтай авахуулсан гэвэл та итгэх үү? Энэ хугацаанд юу болсныг танд хэлж өгье.

Би яагаад ийм болсон бэ?

29 нас хүртлээ спортын олон төрлөөр хичээллэж байсан гэж хэлэхгүй ээ. Бокс, кикбокс бол хүнд спорт.

3 жилийн өмнө том хотод их сайхан ажилд орсон юм. Тиймээс тэр хот руу нүүж очсон. Ажил маань цалин сайтай, бас чөлөөт цаг ихтэй байдаг байсан. Бүх зүйл сайхан, аз жаргалтай байсан тул залхуурал намайг ялан дийлсэн. Өөрийн хийх ёстой ажлаа хийнэ, түргэн хоол, согтууруулах ундаа, залхуурал. Үр дүн нь нүдэнд илт харагдаж байсан юм. Миний өндөр 175 см, харин жин 110 кг болсон байлаа. Амьсгаадна, байнга цээж хорсоно, даралт ихсэх гэх мэт таргалалтын зовиурууд намайг зовоож эхэлсэн. 28 настайдаа ийм байгаа юм чинь 38, 48 настайдаа юу болох вэ? гэж бодох болсон. Яг л ийм амьдралын хэвшлээр амьдарвал яах бол гэж бодсон тул өөрийгөө ялах хэцүү шийдвэр гаргаж чадсан.

3 сарын хугацаанд 24 кг хасна

Бүх зүйлд бэлдэж эхэлсэн. Хамгийн түрүүнд сэдэл, сахилга баттай байх хэрэгтэй.

1. Сэдэл, сахилга бат

Сэдэл: Энэ бол тодорхой зорилгод хүрэхийн тулд хийх ёстой зүйлийг маань сануулж, идэвхижүүлж буй байдал юм.

Миний даалгавар:

Зорилго: Гэдэсгүй болох, мөн 85-87 кг жинтэй болох

Үүний тулд хийх хэрэгтэй зүйлс:

  • Эрүүл байх
  • Сайхан бие галбиртай байх
  • Сайхан харагдах
  • Бүсгүйчүүдийн сэтгэлийг татах залуу болох

Сахилга бат – Юунд ч сатааралгүй өдөр бүр алхам хийх. Бялуу идэхийг үнэхээр их хүсэж байсан ч татгалзах, үдэшлэгт хүн бүр ууж байхад өөртөө зорилгоо сануулах, гадаа бороотой эсвэл хүйтэн үед үргэлж гүйх, ядарч байсан ч ажлаа тараад бэлтгэлээ хийдэг байх.

2. Хооллолт

2 дахь хамгийн чухал зүйл. Хооллолт бол амжилтын 70%.

Өөх тостой, гурилан, давстай, чихэрлэг бүх хоол хүнсийг хорьж, түргэн хоол, согтууруулах ундааг хэрэглэхээ больсон.

Миний өдрийн хоолны цэс:

8:00 – 150-200 гр чанасан гурвалжин будаа эсвэл овъёос. (давсгүй, тосгүй, сахаргүй)

11:00 – 150 гр гурвалжин будаа эсвэл овъёос + 150 гр ногоо (төмснөөс бусад хүссэн ногоогоо тос давсгүй иднэ)

14:30 — 100–150 гр уургаар баялаг хүнс. (тахианы цээж мах, тосгүй загас, тосгүй үхрийн мах) + 100 гр ногоо

18:00 — 100–150 гр уураг + 100 гр ногоо

21:00–22:00 (дасгалын дараа унтахын өмнө) 200 гр тослоггүй тараг.

Эдгээр хоол хүнсийг бэлдэхэд өдөрт 20 минут л зарцуулдаг. Хоол хүнснийхээ иддэг хэмжээг харуулсан байгааг анхаарна уу.

Мөн өдөрт 3,5 литр ус уудаг. Цай, кофе уухгүй зүгээр л ус ууна. Хоолоо өдөр бүр тогтсон цагт идэхийг хичээдэг. Ийм маягаар 6 долоо хоног болно. 7 хоногт нэг удаа хүссэн хоолоо иддэг.

Согтууруулах ундааг сард нэг удаа ууж болно.

3. Спорт

Спортоор зайлшгүй хичээллэх хэрэгтэй. Илүүдэл калорийг шатааж жин хаяхад тустай. Бэлтгэл хийгээд түүнээсээ сэтгэл ханамж авах хэрэгтэй. Би заримдаа өглөөгүүр гүйдэг. Хамгийн багадаа 7 хоногт 3 удаа бэлтгэл хийх хэрэгтэй. 5 бол бүр сайн. Өөрийн биеийн онцлогоос шалтгаалан эмчийн заавраар 7 хоногт хэдэн удаа вэ гэдгийг тогтоох хэрэгтэй.

Бэлтгэл хиймээргүй санагдаж байвал 40 минут алхах нь хамгийн зөв сонголт. Маш сайн дасгалжуулагч олох хэрэгтэй. Сурагчид нь их амжилт гаргаж байгаа тэр дасгалжуулагчийг олж сонгох хэрэгтэй. Би хоногт 3 удаа холимог тулааны урлагаар хичээллэдэг, 7 хоногт 2 удаа бэлтгэлийн зааланд очиж хичээллэдэг.

Хэт их хичээн их хүч зарцуулах, өөрийгөө эвдэх, мөн харамсах хэрэггүй.

4. Нойр

Жин хасаж байх үедээ хоногт 7-8 цагт унтах хэрэгтэй ба унтах болон сэрэх цаг нь тогтмол байвал илүү үр дүнтэй. Хүний бие махбодь үүнд дасал болж хэсэг хугацааны дараа сэрүүлэггүй сэрдэг болно. Би 23-00 цагийн хооронд унтаж өглөө 7-8 цагийн хооронд босдог.

5. Үр дүнг хянах

Зорилгодоо хүрэхэд хэр ойрхон байгааг мэдэж байх нь зөв. Жин болон бэлхүүсний тойрог гэсэн 2 хэмжүүрээр өөрийгөө хэмждэг. Анх миний жин 110 кг, бэлхүүсний тойрог ойролцоогоор 150 см байсан. Харин одоо 86 кг, 96 см болсон. Долоо хоногт нэг удаа жин болон бэлхүүсний тойргоо хэмжиж үздэг. Хэмжээгээ утсан дээрээ тэмдэглэн, сард нэг удаа толины өмнө зогсож зураг авдаг.

Багахан ч гэсэн өөрчлөлт мэдэрвэл цаашид улам их хичээх урмыг өгдөг.

6. Хүрээлэл

Тийм ч чухал биш хэсэг. Эргэн тойрныхон чинь бүгд чамайг дэмжиж байвал зорилгодоо хүрэхэд хялбар байх болно. Би дасгалжуулагч, тамирчидтай харилцдаг. Тэд аль хэдийн зорилгодоо хүрсэн хүмүүс юм. Тэдний өгч буй урам зориг, хүрсэн үр дүнг хараад тэд нараар бахархаж, илүү их урам зориг авдаг. Ихэнх найз нөхөд, төрөл садан, танилууд маань миний өөрчлөлт, хичээл зүтгэлд минь баяр хүргэдэг. Энэ нь намайг улам зоригжуулдаг.

Бусад

Би зорилгодоо хүрсэн. Одоо би 86 кг жинтэй. Өөрийн наснаасаа илүү залуу харагддаг болсон. Би өөрийгөө 29 настай биш 22-23 настай мэтээр л төсөөлдөг. Дуртай хувцасаа өмсөн, бүсгүйчүүд намайг сонирхож байгааг мэдрэх тун таатай байгаа. Эргэн тойрныхон маань намайг хэрхэн өөрчлөгдсөнийг бахархан ярихыг сонсох үнэхээр таатай. Жингээ хасах нь тийм ч хэцүү зүйл биш гэдгийг би ойлгосон.

Хамгийн хэцүү зүйл бол жингээ барих.

Үүний тулд би дасгалаа үргэлжлүүлэн хийж, хоолны дэглэм барьж байгаа. 2 долоо хоногт нэг удаа амттан идэхийг өөртөө зөвшөөрдөг. Мөн бэлтгэл хийх тоогоо бууруулсан. Өмнө нь 5-6 удаа байсан бол одоо 3-4 удаа л бэлтгэл хийж байгаа. Жин маань хэвийн хэмжээнээс өөрчлөгдвөл би юу хийхээ сайн мэднэ. Тиймээс жингээ хэвийн хэмжээнд барих л хамгийн чухал.

84
ГайхмаарГайхмаар
22
БахархмаарБахархмаар
14
ГоёГоё
12
Ха ХаХа Ха
8
ХөөрхөнХөөрхөн
5
ТэнэглэлТэнэглэл
4
БурууБуруу
3
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

6 Сэтгэгдэл

  1. Odnoo Binderiya

    Odnoo Binderiya

    2017/02/11 at 21:46

    Mash sain zuvluguu bn

  2. Osko So

    Osko So

    2017/02/12 at 09:31

    Uynga E Uynga E Ugi Udval Таванбаяр Нямсүрэн

  3. Ariuntuya Boris

    Ariuntuya Boris

    2017/02/12 at 11:33

    Ss hiigeed ogooch

  4. Otgoo Otgontsetseg

    Otgoo Otgontsetseg

    2017/02/12 at 15:24

    Yaj tursin be

  5. Ц. Ариунболд

    Ц. Ариунболд

    2017/02/12 at 17:00

    Batsukh Davaasuren

  6. Khulan Delgermaa

    Khulan Delgermaa

    2017/02/12 at 17:33

    Ss

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *