“1000 дахин үржүүлэгч” сугалаат урамшууллын сүүлийн тохирлын азтангууд шагналаа хүлээн авлаа

0

СКАЙтелийн урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгчдэд зориулсан “1000 дахин үржүүлэгч” сугалаат урамшууллын сүүлийн тохирол 2017 оны 2-р сарын 05-ний 20.50 цагаас Монгол HD телевизээр амжилттай явагдаж дууссан билээ. Тэгвэл дээрх тохирлоор азын тэнгэр ивээж саятан болсон 2000₮-ийн картаар цэнэглээд 2,000,000₮ хожсон В.Одончимэг, 1000₮-ийн картаар цэнэглээд 1,000,000₮ хожсон Б.Чимгээ, 10000₮-ийн картаар цэнэглээд 10,000,000₮ төгрөг хожсон супер азтан Ч.Гэрэлт-Од, 15000₮-ийн картаар цэнэглээд 15,000,000₮-ийн азтан болсон Д.Түвшинбат нарыг СКАЙтел плаза төв дээр албан ёсоор хүлээн авч,  шагналын мөнгийг бэлнээр гардууллаа.

Шагналын мөнгөн дүнгээс гэнэтийн ашгийн албан татвар тооцсон тул хэрэглэгчдийн гар дээр бэлэн 1-15 сая төгрөг шууд очиж байгааг дуулгахад таатай байна.

Энэ удаагийн сугалаат урамшууллын азтангуудад мөнгөн шагналаа хүүхдүүдийнхээ боловсрол, өөрийн эрүүл мэндэд хөрөнгө оруулах, мөн хүүхдийнхээ хадгаламжид нэмэрлэх, цаг үеийн давхцал цагаан сарын бэлтгэл гээд айл гэрийн хэрэгцээндээ зориулахаа ний нуугүй хуучилснаас дүгнэхэд “1000 дахин үржүүлэгч” урамшууллын мөнгөн шагнал өгөөжөө өгч буйг харуулж байна.  

Азтан саятан болсон хэрэглэгчдэдээ СКАЙтел компанийн зүгээс халуун баяр хүргэж, сайн сайхныг хүсэн ерөөе. СКАЙтелийг сонгосон таныг азын тэнгэр ашид ивээх болтугай! Монгол хүн бүхэн азтай, одтой, хийморьтой байж угтан ирж буй ГАЛ ТАХИА жилдээ сайхан шинэлээрэй.

СКАЙТЕЛ

1
БахархмаарБахархмаар
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
Уучлаарай, энэ мэдээнд сэтгэгдэл бичих боломжгүй байна.