Нүүр Спорт Өөрт тохирсон бэлтгэл сургуулилтыг хэрхэн сонгох вэ?

Өөрт тохирсон бэлтгэл сургуулилтыг хэрхэн сонгох вэ?

0
0

Хэрвээ та бэлтгэл сургуулилт хийхээр өөрийгөө хүчилж байгаа бол өөрт тохирсон спортоо сонгож чадаагүй байна гэж үзнэ. Энэхүү нийтлэл хувь хүний зан араншинд тохирсон фитнесийн төрлийг тодорхойлж өгнө.

Туршлагаас харж байхад турах эсвэл булчинтай болох хүсэл хүнийг спорт зааланд удаан барьж чадахгүй. Harris Interactive–аас хийсэн санал асуулгад оролцсон хүмүүсийн тал хувь нь биеийн жингээ барих гэж эсвэл хасах гэж спорт зааланд очдог, гэхдээ 6 долоо хоногийн дараанаас уйдаж орхидог гэжээ.

Хэрвээ та фитнесийг өөрийн амьдралын салшгүй нэг хэсэг болгохыг хүсэж байвал юуны түрүүнд өөртөө тохирох төрлийг сонгох хэрэгтэй.

Танд юу хийх нь илүү таалагдаж байгааг, таныг юу илүү хөдөлгөж байгааг, мөн өдөр тутам тулгарч байгаа асуудлыг шийдэхэд юу нөлөөлж байгааг та өөрөө тодорхойлж чадвал та өөрийн дадал зуршлыг өөрчилж чадна.

Jessica Matthews – Америкийн биеийн тамирын хорооны ахлах зөвлөгч, ганцаарчилсан сургалтын багш

Тэгэхээр танд ямар бэлтгэл сургуулилт тохирох вэ?

Хэрвээ та хурдан уйддаг бол олон төрлийн спортоор хичээллээрэй

Хэрвээ та байнга сонирхолтой зүйлсийг эрэлхийлж явдаг бол группээр хичээллэх агаарын эсвэл таталцлын эсрэг йог сонгоорой. Дараа өдөр нь өөр төрлөөр хичээллэж болно.

Томоохон фитнес төвүүд танд фитнесийн олон төрлийг санал болгоно – хуваарийг нь харж байгаад бүгдийг нь туршиж үз. Аль нэг төрөл нь танд илүү таалагдаж болно. Ямартай ч таны авах ачаалал адилгүй байх тул та амархан уйдахгүй ээ.

 

Хэрвээ та амбийцтай бөгөөд идэвхтэй бол тэмцээн уралдаанд оролцож бай

Америкийн кардилогчид болох Фридмен болон Розенмен нар 1950 онд хүмүүсийг сэтгэл зүйгээр нь А болон Б гэсэн хоёр бүлэгт хуваан авч үзсэн. А бүлгийн хүмүүс – эрч хүчтэй, нийгмийн идэвхтэй, өндөр хариуцлагатай, амжилт руу тэмүүлдэг. Өөрөөр хэлбэр маш хөдөлмөрч, амьдралыг завгүй өнгөрөөдөг хүмүүс. Б бүлгийн хүмүүс – тэдний эсрэг тал. Тайван, тэнцвэртэй, илүү ажил болон цагаар хязгаарлагдах дургүй. Ийм төрлийн хүмүүс өөрийн зугаа цэнгэлд цаг гаргаж чаддаг, амьдралд илүү тайван ханддаг байна.

Замд тулгарах бэрхшээлийг үл тоон тавьсан зорилгодоо хүрэхийн тулд шантрахгүй урагшилдаг нэгэн үү? Спортод бас яагаад тийм байж болохгүй гэж?

Үнэнч шударга тэмцлээр ялахыг хүсэж байгаа бол мөн хийж байгаа ажлаасаа таашаал авахыг хүсдэг бол та уралдаан тэмцээнд оролцохоор бүртгүүлээрэй.

10 километрийн гүйлтийн сонирхогчийн тэмцээн байж болно. Түрүүлэх хүсэл зорилго тань таныг бэлтгэл сургуулилтаас холдуулахгүй.

 

Хэрвээ та дүгнэж цэгнэдэг бол хувийн дасгалжуулагч аваарай

Шийдвэр гаргахаас илүү авч байгаа мэдээллүүд илүү үнэ цэнэтэй санагддаг бол өөрийн хувийн дасгалжуулагчтай болоорой.

Мэргэжлийн сайн дасгалжуулагч танд зохих мэдээллийг өгч бүгдийг ойлгомжтойгоор тайлбарлах болно.

 

Хэрвээ удаан бодож байж аливааг эхлүүлдэг бол кроссфит тохирно

Хэрвээ та цагийг тунгаан бодож өнгөрөөх дуртай бол танд спортын идэвхтэй төрөл шаардлагатай. Биеийн ачаалал авах төрөл нь таныг хэсэгхэн зуур ч гэсэн тархиа амраахад тусална.

Жишээ нь кроссфит байж болно. Хүнд ачааллын үед та элдэв зүйл бодох ч зав гарахгүй.

 

Хэрвээ та интроверт бол ганцаарчилсан спортоор хичээллээрэй

Группээр хичээллэхэд танд таагүй байна уу, байх л зүйл. Интроверт хүмүүст гэртээ спортоор хичээллэх эсвэл спорт зааланд кардио тоног төхөөрөмж дээр хичээллэхэд тохиромжтой: чихэвчээ зүүж өөрөө өөртэйгөө үлдэж гүйлтийн замаар гүйхэд сайхан биш гэж үү?

“Интроверт хүмүүс өргөнөөр сэтгэж, ямар нэгэн судалгаан дээр ажиллахыг хүсдэг. Дасгалаа ганцаараа хийж байхдаа зөв хичээллэж байгаа эсэх, танд үр дүнгээ өгч байгааг мэдрэхэд илүү хялбар болно” гэж Мэттьюз үзэж байна.

 

Хэрвээ та экстраверт бол группээр хичээллээрэй

Хэрвээ та олон хүний дунд байхыг хүсдэг бол группээр хичээллэх спортын төрөл тохирно.

Танд зумба бүжгийн хэмнэл, идэвхтэй стэп-аэробик эсвэл тайвширч сэтгэл санаагаа сэргээх йогийн төрөл сонгох боломж бий. Группээр хичээллэх спортын төрөл маш их, та өөрт тохирсныг олно гэж найдаж байна.

Өөрийн зан ааштай ойролцоо хүмүүс бие биенээ илүү ойлгож дэмжихэд нөлөөлдөг. Тэгэхээр та дасгал сургуулилтыг алгасахгүй явах болно.

Хүн болгон өөрийн спорттой гэж би хувьдаа боддог, спортын тэр төрөл нь ганцаар хязгаарлагдахгүй. Хэрвээ та өөрт тохирсон төрлийг олоогүй байгаа бол санаагаар унах хэрэггүй: фитнесийн төрөл бүрийн дасгалыг туршиж үз, өөр өөр багш дээр хичээллэ, бүх зүйл болж бүтнэ ээ.

8
Ха ХаХа Ха
8
ТэнэглэлТэнэглэл
6
ГайхмаарГайхмаар
3
ГоёГоё
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй.

Санал болгох

Алдартай тамирчдын унтахдаа ашигладаг шилдэг 6 дэглэм

Дэлхийн алдартай тамирчид өөрсдийн хүрсэн амжилтыг зөвхөн дасгалжуулагч нартаа талархаад з…