Opera вэб хөтөч хэрэглэх 10 шалтгаан

2

Opera вэб хөтчийн бусад хөтчөөс илүү гэдгийг батлах 10 шалтгааныг танд хүргэж байна.

1. Бага ачааллана

Бидний мэдэх Chrome хэт их системийн эх үүсвэрийг ашигладаг. Opera хөтчийг бүтээгчид програмыг илүү хялбар байх талаас нь бодолцсон тул хөтчийн гүйцэтгэлийг оновчтой болгох гэж оролдсон. Аль аль хөтөч нь ялгаагүй хэдий ч Opera санах ойг бага ачааллана.

 

2. Зар сурталчилгааг устгадаг

Ихэнх хөтчүүдэд зар сурталчилгааг устгадаг нэмэлтийг суулгаж болдог. Зар сурталчилгааг автоматаар устгах тул ачааллахгүй, мөн таны ажил 90%-ийн үр ашигтай байна.

 

3. Цэнэг хэмнэгч

Opera хөтөч хэрэглэвэл таны зөөврийн компьютерийн цэнэгийг Chrome хэрэглэснээс 50%-иар бага зарцуулна.

 

4. Үнэгүй VPN

Зарим тохиолдолд хэрэглэгчид VPN ашиглан хоорондоо интернетээр мэдээлэл дамжуулах шаардлага гардаг. Ингэхийн тулд тохиргоо руу орон VPN-ийг идэвхижүүлэхэд л хангалттай. Та АНУ, эсвэл Германд байгаа хүнээс мэдээлэл дамжуулан авч болно. Мэдээж энэ боломж үнэгүй.

 

5. Chrome-д зориулсан нэмэлтүүдийг ашиглаж болно

Chrome асар том нэмэлтийн сантай байдаг. Тиймээс өргөтгөл таарахгүй гэж санаа зоволгүйгээр Opera хөтчийг ашиглаж болно.

 

6. Opera Turbo

Холболт муу буюу сүлжээ муу үед ашигладаг. Үүнийг идэвхижүүлэх үед бүх өгөгдлийг тусгай аргаар нэвтрүүлдэг. Энэ тохиолдолд хөтчөөс нээсэн хуудас нь хэвийн хэмжээнээс бага байдаг.

 

7. Тод томруун, цэгцтэй

Opera вэб хөтчийн эхлэл хуудас маш цэгцтэй. Байнга зочилдог сайтыг жижиг хэлбэрээр харуулж байрлуулсан байдаг бөгөөд дарахад л хангалттай.

 

8. RSS уншигч

Opera вэб хөтчийн бусдаас ялгарах хамгийн том давуу тал бол RSS уншигч байсан билээ. Сүүлд гарсан хөтчүүд уншигчтай хийгддэг болсон хэдий ч бүх сайтын мэдээг уншиж чаддаггүй. Харин Opera бүх өргөтгөлийг уншиж чадна.

 

9. Тусгаарлагч цонхонд бичлэг үзэх

YouTube-ээс ямар нэгэн бичлэг үзэнгээ нийтлэл унших, сэтгэгдэл бичих шаардлага гардаг л биз дээ? Opera хэрэглэгчид үүнд санаа зовох хэрэггүй. Бичлэгний дээр байх дүрс дээр дарахад тусгаарлагч цонх нээгдэн таны бичлэг тоглогдох болно. Энэ цонх нь ямар ч тохиолдолд нээлттэй байрлах бөгөөд та хүссэн хуудас руугаа орж өөр зүйл хийх, хөтчөө доош буулгасан ч нээлттэй хэвээр байна.

 

10. Гарны товчлуураар өөрчлөх

Хэрвээ та компьютерийн гар дээрээс үйлдэл хийх дуртай бол Opera танд хамгийн сайн тохирно. Хөтөч дээр хийгдэж болох бүх үйлдлүүдийг гарнаас хийж болно. Мөн та гарнаас хийх үйлдлээ өөрөө өөрчилж, хүссэнээрээ тохируулах боломжтой.

12
ГайхмаарГайхмаар
5
ГоёГоё
3
ТэнэглэлТэнэглэл
1
БахархмаарБахархмаар
1
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. WAVY

    2017/03/04 at 17:22

    Opera Neon gj bas bga, ternii design bol bur tas ym ble, barag buh browser hereglej bla, google chrome dre l butsaj irsen dee.

  2. Бороо - Опера Пэн аая

    2017/03/06 at 13:45

    Opera бол яах аргагүй хамгийн шилдэг хөтөч гэж боддог. Бусад хүмүүст зориулж хэлэхэд Операг хэрэглээрэй гэе , хамгийн гоё шүү <3

  3. Зочин

    2017/03/13 at 17:52

    chrome shig remote desktop hiihuu?

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *