Эдгээр амьтад динозавруудын үед амьдарч байсан, одоо ч гэсэн бидэнтэй зэрэгцэн амьдарсаар л байна

3

Манай дэлхий дээр хэдэн сая жилийн өмнөх амьтад өдийг хүртэл амьдарсаар л байна. Хүн төрөлхтнийг тэдгээр амьтадтай харьцуулбал нялхаараа л гэсэн үг.

Та бүхэнд хамгийн эртний амьтдыг танилцуулах гэж байна. Гайхмаар үе дамжин ирсэн байгааг та сонирхоно уу.

Матар толгойт цурхай

100 сая жил

Энэ амьтныг нэг хараад л манай эриний үеийнх биш гэдгийг нь ойлгоно. Түүнийг “амьд олдвор” хэмээх болсон нь 100 сая жилийн өвөг эцэгтэйгээ яг адилхан байгаатай нь холбоотой. 3 метрийн урттай, хурц шүдтэй махчин загас усанд амьдардаг, бас агаараар амьсгалах чадвартай.

 

Голын аварга том скат

Энэ амьтны өвөг дээдэс 400 сая жилийн тэртээ амьдарч байсан. Тэрээр 2 метрийн диаметр хүрэх нь бий. Урт, уян том сүүл – гол зэвсэг нь: хоёр хурц үзүүртэй, нэгээр нь хатгана, нөгөөгөөс нь хор ялгарна. Сүүлний чадал маш их, жишээ нь завины ёроолыг цөм цоолно гээд та төсөөл дөө?

 

Матар

250 сая жил

Матар нь Юрийн галавын үед амьдарч байсан динозавруудтай бүтцээрээ маш адилхан (250 сая гаруй жилийн тэртээ), бидний үе хүртэл бүтцээ нэг их өөрчлөлгүй өдий хүрчээ. Амь насанд аюултай амьтан гэгддэг хэдий ч дээдлэн шүтдэг байжээ. Жишээ нь Эртний Египетэд бурхнаар залдаг байв. Матар нулимс гаргадаг гэдгийг энд хэлэх нь зүйтэй болов уу. Нулимсаараа дамжуулж бие дэх илүүдэл давсаа гадагшлуулдаг байна.

Дэлхийн хамгийн том матрыг Филиппинд барьсан. 6,17 метр урттай уг матрыг 100 хүн 3 долоо хоног зарцуулж байж барьж авчээ.

 

Ехидна

110 сая жил

Зарааг санагдуулам, үнэндээ нугасан хошуутын хамаатан юм. Эдгээр бяцхан амьтад 30 см-ээс томрохгүй, бяцхан хэрнээ 110 сая жил огт өөрчлөгдөөгүй.

 

Латимери

100 сая жил

Уг загасыг устаж үгүй болсон гэж үзэж байтал 1938 онд загасчны торонд баригджээ. 2 метр хүрэх энэ загас бүрэн биежиж хөгжсөн үр зулзага гаргадаг байна.

 

Далайн мөгөөрс

700 сая жил

Дэлхийн бүх л далай, тэнгист амьдардаг гэж хэлж болно. 200 гаруй нэр төрлийн далайн мөгөөрс тогтоогдсон: зарим нэг нь далайн бүлээн усыг илүүд үзэж усны гадаргууд ойр амьдарна, харин зарим нэг нь хүйтэн усанд далайн гүнд амьдрахыг хүснэ. Дэлхийн хамгийн том далайн мөгөөрс нь арктикийн цианея – түүний тэмтрүүл нь 37 метр хүрдэг ажээ.

Далайн мөгөөрсний  маш ховор төрөл ч бий, жишээ нь 98%-ийн уснаас бүрддэг Turritopsis Nutricula нь энэ дэлхийн хамгийн амь бөхтэй нь амьд амьтан болов уу.

 

Бөгтөр махчин загас

125 сая жил

Энэ махчин загасны өвөг эцэг нь 125 сая жилийн тэртээ амьдарч байсан. Том биетэй хамаатнууд нь мөхсөн ч 3 метрийн урттай бөгтөр махчин загас далайн гүнийн усанд тайван амьдарсаар байна. Судасны хананууд нь нааш байрлалтай тул ягаавтар өнгөтэй харагдах уг махчин загас урт хошуутай. Харахад аймшгийн царайтай ч хүнд тэр болгон аюул занал учруулахгүй. Арга ч үгүй биз дээ хүний хөл хүрэхээргүй гүнд амьдардаг юм.

 

Гаттерия

200 сая жил

Дэлхийн маш эртний гүрвэлд тооцогдоно. Гаттериягийн тусламжтайгаар эрдэмтэд хоёр ч амьтны хувьслыг судалж байгаа – гүрвэл болон могой. Гаттерия гэхээс гадна таутара гэж нэрлэх нь ч бий. Тэрээр гурван нүдтэй – харанхуйд харах нүд бий. Гурав дахь нүд нь ил харагдахгүй, гэхдээ гэрэл, дулааныг мэдэрч халуун солилцоо, хэмнэлийг хянах үүрэгтэй ажээ. Шинэ Зеландад амьдардаг далайн шувуудын зассан үүрэнд цуг амьдардаг. Шувууд өдөржингөө хоолны эрэлд явж байх хооронд үүрэнд нь тайван унтаж амраад орой шувууд эргэж ирэхэд гаттерия хоолоо олж идэхээр андаа гардаг ажээ.

 

Миног

360 сая жил

Хоолой биет энэ амьтанд араг яс байхгүй – загасны аймагт багтдаг. Харахад эвгүй ч гэсэн зарим нэг үндэстнүүд хоол хүнсэндээ хэрэглэдэг байна. Тийм учраас тэдгээрийн тоо толгой цөөрсөөр байгаа ажээ.

 

Зөөлөн хөвсгөр амьтан

760 сая жил

Тархи эсвэл мэдрэлийн системгүй, далайн гүнд байгаа хатуу гадаргуу дээр хөдөлгөөнгүй наалдаж байдаг. Дэлхий сүйрвэл энэ амьтан л ганцаараа амьд үлдэх байх. Саяхан чулуужсан зөөлөн хөвсгөр амьтныг олж 760 сая жилийн тэртээх хэмээн тогтоосон байна.

 

Щитень

230 сая жил

Жижгэвтэр хавч хэлбэртэй уг загасаар хувьслын өөрчлөлтийг судлах боломжтой гэж үздэг. Дэлхий дээр анхны динозавр гарч ирж байхад энэ загас энэ хэвээрээ байж л байсан. Одоо ч байсаар л байна. Усан сан ширгэх аюултай гэж үзвэл щитень өөрийн түрсийг хөрсөнд шахна. Түрс нь хэдэн жилээр ч хамаагүй тааламжит үеийг хүлээх ажээ.

390
ГайхмаарГайхмаар
62
ТэнэглэлТэнэглэл
21
БахархмаарБахархмаар
20
БурууБуруу
14
ГоёГоё
13
Ха ХаХа Ха
10
ХарамсалтайХарамсалтай
9
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

9 Сэтгэгдэл

  1. Даваадорж Б.

    Даваадорж Б.

    2017/02/05 at 18:24

    Yaay

  2. aaa

    2017/02/05 at 22:07

    huvisal gedeg tegehleer hudlaa bolj bn daa

  3. Зочин

    2017/02/06 at 00:02

    g

  4. Зочин

    2017/02/06 at 00:04

    hun uuseed 1 say jil oyun uhaant hun 40000 jil gdg bhad ingej uhaajin gdg yaltchgui delhiin amitan bish l bgam da

  5. Hahaha

    2017/02/06 at 23:34

    Uleg gurveluudtei hant uuj l bsan bhdaa

  6. Зочин

    2017/02/10 at 16:36

    сүүлчийх нь шанаган хорхой арай биш биз.

  7. hench bsan yadiin

    2017/07/07 at 23:13

    bish teneg uymuu haraagaa shalguul

  8. hun

    2017/07/28 at 18:49

    Delhii deer anh hyatad hun uussen daraan jinhen hun uussen

  9. Галбадрах

    2018/04/03 at 09:00

    анх хятад хүн үүссээн хаха хцаад байлдаа хужаа минь

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *