Амьдралыг илүү хялбар болгох үр ашигтай 17 арга

2

1. Бие засах өрөөний таагүй үнэр

Анхилуун үнэртэй угаалгын шингэнээс бага зэргийг суултуур угаадаг сойз руу хийгээрэй.

 

2. Гал тогооны төмөр эдлэлийн зэв

Зэв болон хар өнгөрийг нимбэгний шүүсээр цэвэрлэдэг. Нимбэгний талыг авч шүүсийг нь шахан усанд хийгээд зэв өнгөрийг арилгах гэж байгаа хутга, халбага, сэрээ зэргийг дээрээс нь хийнэ. Хэсэг хугацааны дараа усаар угааж, цэвэр даавуугаар арчаарай.

 

3. Дуу гаргадаг шүүгээ, хайрцаг

Онгойлгох, хаах үед чанга дуу гаргадаг шүүгээтэй бол шүүгээний дотор ханын дээд талын ирмэг дагуу цавуу түрхээд үзээрэй.

 

4. Чанартай цэвэрлэгээний бодис

Цуу болон аяга таваг угаагч бодисыг хольсноор гэрийн бүх л бохирдлыг ор мөргүй цэвэрлэхэд тустай. Бас хэмнэлттэй.

 

5. Цэвэрхэн цонх

Цонх угаах нь хэцүү ажлын нэг. Цардуултай (крахмал) усаар цонхоо угаавал бохирдлыг хялбархан цэвэрлэж, шилийг зурахаас сэргийлж чадна. 1 литр усанд нэг цайны халбага цардуул хийнэ. Үүний дараа чийгтэй даавуугаар бохирдлыг авч, хуурай болтол арчина.

 

6. Тавилган дээрх тоос

Өнгөлсөн тавилганы тоосыг чийгтэй даавуугаар арчиж болохгүй. Хуурай хилэн даавуу эсвэл тусгай цаасан алчуураар арчих хэрэгтэй.

 

7. Шил, цонх цантах

Глицеринийг спирттэй холиод арчвал цантахгүй. Ингэж арчвал цонхны бохирдох хугацаа ч удаан байна.

 

8. Гал тогооны алчуур

Гал тогооны алчуурыг маш сайн цэвэрлэж угаахын тулд угаахаасаа өмнө цагаан цуутай бүлээн усанд хэсэг байлгаарай.

 

9. Өнгөлөг бариул

Цэвэрлэгээ хийж байхдаа хаалганы бариулыг мартаж болохгүй. Бариуланд маш их нян байдаг учраас 7 хоногт нэг удаа зориулалтын цаасан алчуураар эсвэл спиртийн уусмалаар арчиж байгаарай.

 

10. Буйдангийн цэвэрлэгээ

Буйдан нь тоос шороог их шингээдэг ба эвгүй үнэр гаргадаг. Бага зэрэг архийг шүршигчинд хийж буйданг шүршээд хаттал нь хүлээ. Ингэвэл буйдан цэвэрлэгдэж эвгүй үнэр нь дарагддаг.

 

11. Хивс цэвэрлэгээ

Хивс нь тав тухтай, дулаан байхад тусалдаг. Эвгүй үнэр болон бохирдлыг цэвэрлэхийн тулд хүнсний сода ашигладаг. Хивсэн дээрээ сода цацаад хэсэг хугацааны дараа тоос сорогчоор соруулаарай.

 

12. Угаалгын өрөөний угаалтуур

Хэрэглэхгүй болсон нимбэгийн зүсмийг хаях гэж яарах хэрэггүй. Үүнийг угаалгын өрөөний холигчийн хоолой, шүршүүрийг цэвэрлэхэд хэрэглэж болно.

 

13. Гялалзсан толь

Түүхий хэрчим төмсөөр толио арчаад үзээрэй. Арчсаныхаа дараа цэвэр усаар зайлаад хаттал нь арчина. Ингэснээр толь тань шинэ мэт гялалзах болно.

 

14. Төмс чанах үйл явц

Төмсийг хурдан болгоыг хүсвэл бага зэргийн цөцгийн тос хийгээд чанаарай.

 

15. Гутал хатаах

Нойтон гутлыг хатаахын тулд давс хэрэглэнэ. Давсыг хайруулын тавганд халаагаад оймсонд хийгээд гутлан дотроо хийнэ. Шаардлагатай бол давтан хийгээрэй. Энэ арга бороотой намрын улиралд их хэрэг болно.

 

16. Бяслаг үрэх

Хатуу бяслагийг үрэхэд хэцүү байвал үрэгчиндээ ургамлын тос түрхээрэй. Илүү хялбар байх болно.

 

17. Гал тогооны өрөөний эвгүй үнэр

Гал тогооны өрөөнөөс үргэлж сайхан үнэр үнэртдэггүй. Хааяа эвгүй үнэртэй болох тохиолдол бий. Гал тогооны өрөөний эвгүй үнэрийг хурдан арилгахын тулд 1 цайны халбага цагаан цуу байхад хангалттай. Хайруулын тавагны талаар ус хийж, дээрээс нь цагаан цуугаа хийнэ. Ус ууршиж дуустал буцалгаарай.

126
ГайхмаарГайхмаар
32
БахархмаарБахархмаар
19
ГоёГоё
18
Ха ХаХа Ха
11
БурууБуруу
6
ХөөрхөнХөөрхөн
5
ТэнэглэлТэнэглэл
4
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Uugaa Lkha

    Uugaa Lkha

    2017/02/03 at 16:24

    Маш их баярлалаа. Гэрийн ажлыг хөнгөвчилсөн хамгийн чухал зөвлөгөө байнаа. Эрч хүчээр дүүрэн байгаарай.

  2. Ami Ami

    Ami Ami

    2017/02/03 at 19:19

    SS PLS

  3. Bata Tsoom

    Bata Tsoom

    2017/02/03 at 20:31

    .

  4. Narangoo Narangoo

    Narangoo Narangoo

    2017/02/03 at 22:33

    Ayush Tseegii

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *