Apple, Samsung болон LG-ийг дампууруулж мэдэх Хятадын ТОП-5 ухаалаг гар утас

0

Ухаалаг гар утасны хөгжил жирийн хэрэглэгчдэд улам ойртож байна гэж хэлж болно. Ийнхүү хөгжлийн шинэ шатанд гарахад хятадын компаниуд маш чухал үүрэг гүйцэтгэж байна. Магадгүй хэдэн жилийн дараа бид Samsung, Sony гэдэг утсыг мартах байх. Хэдхэн жилийн өмнө хүчээ авсан байсан Nokia-г бид одоо мартсан л байгаа биз дээ?

Та бүхэнд Apple, Samsung болон LG-ийг дампууруулж мэдэх хятадын топ 5 ухаалаг гар утсыг танилцуулахаар бэлдлээ.

Xiaomi Mi 5

Сүүлийн үед олны анхаарлыг татаад байгаа гар утас. Xiaomi гар утас худалдаанд гарсан даруйдаа маш богино хугацаанд борлогдож дуусдаг уламжлалаар явсаар л байна. Хятадууд хэзээ дараагийн загварыг гаргах бол гэсэн хүлээлт одоо ч байсаар.

Хүлээхээс ч өөр аргагүй гар утас юм. Xiaomi Mi 5 нь бэнчмаркын хувьд хамгийн шилдэг үр дүнг үзүүлсэн. Дэлгэц нь том ч биш жижиг ч биш – 5,15 инч, Snapdragon 820, 3 болон 4 Гбайтын RAM, мөн 32 болон 64 Гбайтын санах ойтой, муугүй камертай. Үнийн хувьд 306 доллараар зарагдаж байгаа. Зах зээлд гараад л тэр дороо дуусах нь үнэхээр бахархууштай.

 

Zopo Speed 8

MediaTek Helio X20 чип дээр суурилагдан хийгдсэн Speed 8 гэх шинэ загвар юм. 4 Гбайтын RAM-тай, 32 Гбайтын санах ойн багтаамжтай, 21 Мп камертай. 5,5 инчийн дэлгэц нь Full HD. Самсунгийн утаснууд дэлгэц өргөнтэй, гэхдээ нэг өчүүхэн зүйлийг анзаарах хэрэгтэй болов уу. Хятадын уг утас 280 доллараар зарагдаж байгаа шүү дээ.

 

Elephone P9000

Elephone зах зээлд шинээр гарч ирсэн утас хэдий ч Р9000 загвараараа шуугиан тариад амжсан. Уг утсанд захын хүрээ гэж бараг байхгүй. Хүчтэйгээс гадна өөрийн өнгө үзэмжээрээ хэрэглэгчдийн анхаарлыг татаад байна.

5,5 инчийн дэлгэц, дугуйрсан захын хүрээ буюу Samsung Galaxy Edge л гэсэн үг. Процессорын хувьд MediaTek Helio P10-ыг ашигласан, 4 Гбайтын RAM, 32 Гбайтын санах ойн багтаамжтай. USB Type-C, хурууны хээний сканнер, пиксель өндөртэй камертай. 220 орчим доллараар авна.

 

Meizu PRO 5

Хятад гарал үүсэлтэй ухаалаг гар утасны тухай ярьж байгаа бол Meizu-г дурьдахгүй өнгөрч болохгүй. iPhone-ыг тэр чигээр нь хуулбарлан iOS-ийг ашиглаж Android үйлдлийн системийг өөрсдөө бүтээсэн. Өнөөдрийн хувьд Meizu зах зээлд өөрийн байр суурийг эзэлж чадсан бөгөөд хямдхан гар утас гэж хэн ч хэлж зүрхлэхгүй болжээ. Meizu PRO 5 утасны араас тун удахгүй Meizu PRO 6 гарна. Дэлгэц үнэндээ бага зэрэг том буюу 5,7 инч тул халаасанд багтахгүй. Утсанд Samsung Exynos 7420 процессор суурилуулсан, 3 болон 4 ГБайтын RAM-тай, 32 болон 64 Гбайтын санах ойн багтаамжтай. Камер нь Sony IMX230 дээр суурилагдсан. Уг ухаалаг утасны камер нь 4К видео бичих хүчин чадалтай. Дууны гаралт нь гайхалтай цэвэр ажээ.

 

Vernee Apollo Lite

Vernee саяхан Vernee Apollo Lite-ын үнийг танилцуулсан. Тус гар утас 200 доллараар зарагдана. Металл корпустай, Helio X20 процессортой, 5,5 инчийн дэлгэцтэй бөгөөд Full HD гэж байгаа.

Жагсаалтыг үүгээр өндөрлөе. Цааш үргэлжлүүлбэл нэр бүхий гар утаснууд нэмэгдэх нь мэдээж. Хятадын гар утаснуудад гэмтэл, согог гарах нь улам багасч байгаа тул хятадын ухаалаг гар утсанд мөнгө хайрлах хэрэггүй цаг тун удахгүй ирэх бололтой.

Зах зээлд гаргаж байгаа гар утсаараа Apple, Samsung, LG, Sony зэрэг өрсөлдөгчдийн адил хятадууд маш их орлого олохыг хүсэж байгаа. Энэ нь зах зээлд тэргүүлэгч компаниуд бүтээгдэхүүнээ улам сайжруулахын зэрэгцээ боломжийн үнээр борлуулахад хүргэнэ. iPhone SE нь энэ хандлага руу чиглэж байгаа анхны алхам гэж найдаж байна.

79
ТэнэглэлТэнэглэл
28
ГайхмаарГайхмаар
17
БурууБуруу
17
БахархмаарБахархмаар
11
Ха ХаХа Ха
5
ХарамсалтайХарамсалтай
2
ГоёГоё
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

24 Сэтгэгдэл

  1. SARNAI

    2017/02/02 at 16:03

    HUJAA L BOL HUJAA BI HEZE CH HUJAA BREND HUDALDAJ AVHGUI ZA YU

  2. Зулаа

    2017/02/02 at 17:09

    Баахан технологийн хулгайн цуглуулга л байна ш дээ! Samsung, Iphone, LG-г зах зээлээс шахна гэж сэрүүн зүүдлэхээ боль. Хятад дотроо л хэрэглэнэ биз! :-(

  3. Төмөрбат

    2017/02/02 at 18:03

    Өндөр үзүүлэлт,хямд үнэ ЯАХЧ АРГАГҮЙ давуу тал .Гэхдээ хятад утасны ажиллагаа,найдвартай байдал тааруухан мэт,тогтворгүй чичигнээд байсан.

  4. С. Тэмүүлэн

    С. Тэмүүлэн

    2017/02/02 at 18:29

    Hytad utas hog ym blee

  5. Uugaa Lkha

    Uugaa Lkha

    2017/02/02 at 19:50

    Баярлалаа. Амжилт хүсье

  6. Guzz

    2017/02/02 at 20:06

    bolimoor ymaa unen bodit barimttai medeelel tavimaar yma apple bol delhiin brand tehnologiin anhdagch terguulegch korporaci hytad ymr ch ooriin gsen programmgu shineleg zuilgu shu de bichsen niitlegch ni icheesei huni anhaaral tatah gj bnga iim hudlaa oorinho bodliig bichij bhiin

  7. Содоо Батаа

    Содоо Батаа

    2017/02/02 at 20:16

    Дампууртлаа 80 жил шүү дээ. Хятад бараа юу билээ? Яадаг билээ? Мэдэж байгаа биз дээ

  8. Erdeneshagai Damdinragchaa

    Erdeneshagai Damdinragchaa

    2017/02/02 at 21:42

    Xiaomi Mi нь шал дэмий утас байна лээ. Нэгийг шинийг нь аваад буцаасан. Оронд өгсөн утас бас но той. Хужаа юм хужаа л юм байна

  9. Зочин

    2017/02/02 at 21:44

    Ene unen2 ter ehni 2 utas ntr bol apple s ilvv garsanl gej yridin bnle

  10. Xaxaxa

    2017/02/02 at 22:09

    Oo iphone samsung ene 2 utas bdag gej yrihiin iphone bas hujaa utas shuu de amerka ezentei iphone paragram unen bolih 7 plus gaigui garsiin boluu gesen 6s barag ylgaigui hurd joohon nemsen uu da

  11. Pvvjee Pj

    Pvvjee Pj

    2017/02/02 at 22:17

    Aa lalariin hyataduud. ymar oligtoi ym bdag ym. Muusain hujaa nar oorsdoo avhad l duusah bh.

  12. Ууган Заяат

    Ууган Заяат

    2017/02/03 at 00:45

    Заа тиймээ тийм apple samsung дампуурнаа хахаха

  13. Bob Rock

    Bob Rock

    2017/02/03 at 02:45

    Hehehe Apple dampurlaa qu? Neg moson bi hyatad hyn! Minii baraag AV geed bichichih qm bna doo!!

  14. Enhuush Enkhmyagmar

    Enhuush Enkhmyagmar

    2017/02/03 at 09:46

    Bi lav ih udaan mi barij bna. Darwagin utas bas l mu bh n todorhoi bolsoon

  15. Эрхэс Гв

    Эрхэс Гв

    2017/02/03 at 11:52

    Mi5 sn shdee

  16. Зочин

    2017/02/03 at 14:29

    Үнэхээр хурдан ажиллагаа сайн Iphone 5 нтрийг бол дагуулахгүй утаснууд байна билээ Redmi Note4 барьж байгаа үнэхээр тас

  17. Magnaibayar Galbadrakh

    Magnaibayar Galbadrakh

    2017/02/03 at 16:47

    end huawei yagad oroogui bgag gaihaj bn

  18. Зочин

    2017/02/03 at 18:25

    hujaa dotroo hamgiin sain ni huawei ym shig baigaa ym

  19. Jargal

    2017/02/03 at 21:16

    Huawei yah argagui top shvv dee. Ene xiaomi.n zahialgat medee bhao. Yaj ch bodson huawei mundag shv.

  20. Мэргэн

    Мэргэн 'Ц

    2017/02/03 at 21:38

    Bailaa yu? Lol

  21. Мэргэн

    Мэргэн 'Ц

    2017/02/03 at 21:39

    Huawei-n buteegdehuunuudiig ihenh ulsuud importoor oruulahiig horigloson

  22. Hudlaa shdee yun horigloh hergelj bga ihenh com.n tuhuurumj chin huawei bga shdee. Univision, skymedia gl kkk

  23. werty

    2017/02/05 at 22:09

    hujaa utas bol hujaa l iutas sh dee.busdiig hulbarlaj duriasan hezee ch uursduu setgej yum hiih ard umen bish ene hujaanuud

  24. Зочин

    2017/03/23 at 07:28

    Захиалгатай нийтлэл байна, тэгээд ч хятадуудад хөрөнгө оруулаад дэмий биз

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *