Ихрийн ордныхны бусдаас ялгарах 10 шинж чанар!

0

5-р сарын 21-нээс 6-р сарын 20-ны өдрүүдэд төрсөн Ихрүүдийг дэлхий ертөнц ивээлдээ авчээ.

Оюун ухаан, нийтэч байдал, авхаалж самбаа, идэвх санаачлага, хичээл зүтгэл энэ бүх зан чанар Ихрүүдэд бий. Ихрүүдийн ордныхноос маш олон гоц авьяастан тодорч гарахаас гадна залилан мэхлэгчид ч бас цөөнгүй их. Ихрийн ордны бүсгүйчүүд мөрөөдөлдөө хөтлөгдөн алсын алс тэнгэрт яг л агаарын бөмбөлөг шиг хөөрч явах ажээ. Ихрийн ордныхон бүгд өөрчлөлтийг хүсдэг байна.

Хэрвээ та энэ ордных бол бусдаас ялгарах 10 онцгой чанар байдгийг уншиж танилцана уу:

1. Ихрүүд – гайхалтай харилцагчид

Оюун ухааны хөгжил, яриа хөөрөөний чадвар болон шинийг санаачлах хүсэл зэрэг нь түүнийг энэ дэлхийн хамгийн шилдэг харилцан ярилцагч болгож чаддаг. Тэд хэнтэй ч, хаана ч, юуны ч тухай ярилцахад бэлэн.

Тэд шинийг сурах хүсэлтэйгээс гадна бусдад мэдлэгээ харамгүй түгээдэг хүмүүс. Магадгүй Ихрүүдийн өгсөн зөвлөгөөний дагуу та амьдралаа нааштайгаар өөрчлөх ч боломжтой.

Ихрүүд хэн нэгэнтэй шинэ харилцаа үүсгэхдээ үл ойлголцлыг юуны түрүүнд тодруулна. Уг харилцааг ямар түвшинд хэрхэн явагдахыг тэд ийнхүү тодорхойлох ажээ.

Ихрүүд – сайн анд нөхөр байж чадна. Тэд хэрэгтэй хэрэггүй дэмий зүйл ярих дуртай. Хэрвээ хэн нэгний зөвлөмж хэрэгтэй бол тэднээс асуу. Танд зориулж тохирсон аргыг боловсруулж өгөх чадвартай хүмүүс шүү.

2. Тэд хурдан шаламгай

Тэд хурдан бодож сэтгэж тэр дор нь гүйцэтгэдэг. Амьдралын бүхий л салбарт энэ байдлыг та харж болно – ажил төрөл, хувийн харилцаа. Энэ ордод төрсөн хүмүүс дэмий хүлээж суухыг тэсвэрлэхгүй.

Дэмий гиюүрч суух нь тэдний хувьд байж болзошгүй зүйл. Цаашид хөдлөх ёстой гэж бодсон л бол тэр дор нь ажил хэрэг болгоно.

Хэрвээ та тэдний хэмнэлээр цуг алхаж чадахгүй байгаа бол ард нь хоцрохоос өөр аргагүй. Тэд ч таныг хүлээхгүй.

3. Тэд гарын дүйтэй, бүгдийг хийж чадна

Ихрүүд – олон талын авьяастай хүмүүс. Жүжиглэлт, соёл урлагийн хувьд хөгжсөн.

Тэдний ганц дутагдалтай тал – хэд хэдэн зүйлийг зэрэг эхлүүлдэг. Эхлүүлсэн ажил болгон нь амжилтанд хүрэх боломжгүй: олон тал руу гүйхэд маш их хүч хөдөлмөр, анхаарал хэрэгтэй нь мэдээж. Тийм ч учраас Ихрүүдийн эхлүүлсэн олон ажил тэр болгон үр дүнгээ өгч чаддаггүй ажээ.

Ихрүүдийн үнэхээр хүсэж тэмцсэн ажил төрөл нь харин гайхмаар үр дүнтэй болж дуусна. Кеннеди, Че Гевара, Анжелина Жоли, Канье Уэст – бүгд Ихрүүд. Тэд амжилтанд хүрсэн замаа өөрсдийн хүсэл эрмэлзэл, нөр их хөдөлмөрийн үр дүн хэмээн тайлбарлаж байсан удаатай.

4. Тэдний дотор хэд хэдэн хувь хүн нуугдаж буй

Хувь хүний хоёрдмол зан чанар – Ихрүүдийн нэрийн хуудас. Энэ бол Ихрүүдийн тухай бусдын бодол.

Үнэндээ түүний дотор хувь хүний маш олон зан чанар нуугдсан. Тийм ч учраас тэд аливаа өөрчлөлтөд маш амархан дасан зохицдог. Тэр хүн болгонтой харилцахдаа өөр өөр харилцана, өөрөөр хэлбэл харилцаж буй хүндээ тохируулан өөрчлөгдөх ажээ.

Энэхүү өөрчлөлтүүд нь мэдэгдэх төдий эсвэл мэдэгдэхүйц байдаг.

Ихрүүдийн энэ мэт дасан зохицох өөрчлөлтүүдээс болж түүнийг “өөрөөрөө байх” чадваргүй гэж хүмүүс дүгнэхэд нөлөөлдөг ажээ.

5. Тэднийг хянах амаргүй

Ихрүүд эрх чөлөө, хараат бус бие даасан байдлыг эрхэмлэнэ.

Хэн нэгний өмнө хариуцлага хүлээж гагнагдсан мэт сэтгэгдэлтэй байх хүсэлгүй хүмүүс. “Хариуцлагатай бай” гэж тэдэнд хэлбэл тэр хүн өөрийг нь боож байгаа мэт сэтгэгдэл төрнө.

Хоорондоо учир зүйгээ олоод эхлэхээр тэдэн шиг сайн хүн үгүй болно. Тэд санаачлагыг гартаа авах боловч дараа нь ор сураггүй алга болж мэдэх хүмүүс.

Ихрүүдийн хажууд эрх чөлөөг мэдрэх хүсэлтэй хүн байсан нь дээр дээ. Ингэж байж тэдний амьдрал үнэ цэнэтэй санагдах болно.

6. Тэд – “галзуу”

Ихрүүд дурлавал бүх зүйл өөрчлөгдөнө. Гэхдээ үнэнийг шууд хэлсэн нь дээр болов уу: тэднийг хайрлахад бэрх.

Тэд маш хартай, хайр дурлалд нь ямар нэгэн саад учирч байгаа мэт сэтгэгдэл төрвөл тэднээс ямар ааш зан гарах нь тодорхой бус.

Тэднийг уурлуулах хэрэггүй. Ихрүүд цуг авахуулсан жаазтай зургаа хана руу шидэж хагалснаас хойш төд удалгүй хэдхэн цагийн дараа уучлалт гуйж хагалсан шилээ өөрөө цэвэрлэнэ.

Тийм ээ, тэд заримдаа галзуурна, гэхдээ энэ галзуурлыг өөрийнхөө хайр дурлалын харилцаанд санаа зовж байгаа хэмээн хүлээж авах нь зөв. Тэд ямар нэгэн зүйлд уурлаж, галзуурах гээд байвал онцгой шалтгаан байна гэж бодоорой.

7. Өнгөц хүмүүс

Тэд хүмүүстэй өнгөц харилцах нь бий. Анхаарлын төвд байх хүсэлтэй, зарим нэг хүмүүсийн хувьд “өчүүхэн” санагдах зүйлд маш их ач холбогдол өгнө.

Тэд нөхцөл байдалд өнгөц хандана. Аливаа зүйлд дүгнэлт хийхдээ олж авсан мэдээллийнхээ зах зухаас гаргаж тавих нь энүүхэнд.

Энэ бол Ихрүүдийн хамгийн том дутагдал болов уу.

8. Шийдэмгий бус бөгөөд хариуцлага хүлээхээс зайлсхийнэ

Тэдний хариуцлагагүй байдал нь хэн нэгнийг галзууруулахад хүргэдэг. Ихрүүдийн зан авир нь өдөрт 20 удаа ч өөрчлөгдөж болох бөгөөд тэдний шийдэмгий бус байдал болон аливаад эргэлзэх байдал нь хэн нэгний тэвчээрийг барна.

Энэ байдлаасаа болоод бусадтай тэрсэлдэхэд хүргэнэ. Ингээд л тэд түгшиж эхлэх ажээ.

9. Тэд өглөгч

Цаг үе эвгүй байсан ч гэсэн Ихрүүд бусадтай сүүлийнхээ зүсэм талхыг ч хуваалцана.

Тэд мөнгөтэй харьцаж чадах улсууд. Өөртөө зарцуулахаас илүү бусдад зарцуулахад бэлэн. Тэгэхээр түүний энэ сайхан сэтгэлийг муугаар ашиглахгүй байхыг зөвлөж байна. Хөөрхийг дампууруулах хэрэг юу байна.

10. Тэд уучилдаг, гэхдээ хэзээ ч мартдаггүй

Тэд бусдыг уучилж чаддаг хэдий ч өөрийгөө гомдоосон хүнийг тэр болгон мартахгүй.

Таныг халамжилж байгаа ч гэсэн урьд өмнө гаргасан алдааг тань сануулсаар л байх болно. Тэд муу санасандаа тэгж байгаа бус, тэд туслахыг л хүсэж байгаа юм.

Энэ бол Ихрүүдийн хувь хүний онцлог: тэд мартахыг хүсэж байгаа хэдий ч мартаж чаддаггүй хүмүүс. Мартахгүй байна гээд та бүү санаагаар унаарай: Ихрүүд үнэндээ бүгдийг уучилсан.

Энэхүү нийтлэл Ихрүүдийг илүү сайн ойлгоход туслана гэж найдаж байна. Ямартай ч таны амьдралд Ихрүүд байгаа бол та азтай хүн. Хэрвээ тэр таныг орхин явбал та түүнийг мартаж чадахгүй ээ.

179
ГоёГоё
34
БахархмаарБахархмаар
15
Ха ХаХа Ха
15
ТэнэглэлТэнэглэл
14
ГайхмаарГайхмаар
13
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

20 Сэтгэгдэл

  1. Otresa Aserto

    Otresa Aserto

    2017/02/01 at 13:14

    Baganaa Jack

  2. Э. Дагвадорж

    Э. Дагвадорж

    2017/02/01 at 13:17

    Nomin Enhbal галзуу

  3. Baysuk Tumenbayr

    Baysuk Tumenbayr

    2017/02/01 at 14:18

    Nomiko . Tsolmon

  4. Цэеэ Эрдэнэбаатар

    Цэеэ Эрдэнэбаатар

    2017/02/01 at 14:44

    Kunsaulye Tyeliman unsh kkkkk

  5. Baigalmaa Byambajav

    Baigalmaa Byambajav

    2017/02/01 at 15:03

    Х. Заяа

  6. Enkhbat Damdin

    Enkhbat Damdin

    2017/02/01 at 15:12

    Өөр надтай адил ихрийн ордийнхон байна уу энэ үнэн үү кк

  7. Аригун Цолмон

    Аригун Цолмон

    2017/02/01 at 15:43

    Энхмандах Ангирам

  8. Naidan Batsaikhan

    Naidan Batsaikhan

    2017/02/01 at 17:25

    Үнэхээр л ийм зан чанартай шүү

  9. Dalai Miko

    Dalai Miko

    2017/02/01 at 18:03

    Mundag ord yum aa

  10. Tsetsegee Dagvajamts

    Tsetsegee Dagvajamts

    2017/02/01 at 18:05

    Yg unen bna

  11. Bileg

    2017/02/01 at 18:22

    Uuchilsan ghdee martdaggui martahg hussen ch martdaggui taalagdlaa kk

  12. Б. Ариунзаяа

    Б. Ариунзаяа

    2017/02/01 at 19:40

    Уянга Лянхуа

  13. Begz Otgonjargal

  14. Nar Nar

    Nar Nar

    2017/02/01 at 20:52

    Taarah ym gants neg bnoo

  15. Batbayr Uyanga

    Batbayr Uyanga

    2017/02/02 at 00:17

    taarah yum bnaa

  16. Mashbat Gombo

    Mashbat Gombo

    2017/02/02 at 01:27

    Ene chin l Bi shv….

  17. Saran Munkh

    Saran Munkh

    2017/02/02 at 14:42

    Busad ord?

  18. Tsendjav Tserendulam

    Tsendjav Tserendulam

    2017/02/02 at 17:49

    Таарч байна.

  19. Tumee Purev

    Tumee Purev

    2017/02/02 at 21:51

    Ene chin harin unend ih oirhon niitlel bna shuu

  20. Зочин

    2017/02/20 at 12:59

    Аа мэдэхгүй. Одоо болтол азтай гэдгээ мэдрэхгүй л байна. Салвал хамгийн түрүүнд мартах ёстой хүний нэг. Ихрүүдтэй битгий л нийлээрэй.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *