Нүүр Энтертайнмент Шоу биз Ахмад үеийнхний шийрийг хатаах Холливудын шинэ залуу 12 секс билэг тэмдэг

Ахмад үеийнхний шийрийг хатаах Холливудын шинэ залуу 12 секс билэг тэмдэг

4
0

Жил болгон Холливудын эгнээ шинэ залуу үеэр сэлбэгдэж охид бүсгүйчүүдийн харцыг булаах секс билэг тэмдгээр цусаа сэлбэдэг гэж хэлж болно. Зарим нэг нь амжилтын өндөр оргилд гарахын тулд амаргүй зам туулсан бол зарим нь нэг арай азтай дардан замаар явсан байх ажээ.

Та бүхэнд сонирхолтой кинонд тоглож үзэгч бүсгүйчүүдийн зүрх сэтгэлийг эзэмдсэн шинэ залуу жүжигчдийг танилцуулах гэж байна. Брэд Питт, Жонни Депп нарын үе өнгөрчээ.

Лиам Хемсворт, 26 настай

Independence Day: Resurgence

Цаанаасаа л хайр татсан харцтай энэ залуу Крис Хемсвортын дүү. Гэхдээ тэрээр нэр алдрыг ахынхаа тусламжтайгаар олж аваагүй харин “The Hunger Games” киноныхоо дүрээр алдаршсан юм. Та нүдийг нь л нэг харчихаарай!

 

Дуглас Бут, 24 настай

Noah

Түүнийг алдартай биш гэж хэлэх зүрхтэй хүн байхгүй болов уу: авьяаслаг залуу үзэгч олны хайрыг татаж чадсан. Өнөөдөр тэрээр алдартай жүжигчидтэй мөр зэрэгцэн цуг кинонд тоглож байгааг та харсан биз ээ.

 

Ричард Мэдден, 30 настай

Game of Thrones

Тус олон ангит киноны шүтэн бишрэгчид энэ сайхан залууг анзааралгүй өнгөрөөнө гэж байхгүй. “Game of Thrones” кино түүнд Холливуд орох тасалбар болсон юм. “Cinderella” киноны хунтайжийн дүрийг бүтээсэн бөгөөд цаашид маш олон дүрүүд хүлээж байгаа нь лавтай.

 

Эдди Редмэйн, 35 настай

Fantastic Beasts and Where to Find Them

Редмэйн олон одуудын араас мөрөөр нь мөшгин яваа: дүрийн хувьд ч тэр, нэр дэвшиж байгаа шагналуудын хувьд ч тэр, “Оскар”-т шилдэг эрэгтэй дүрээр нэр дэвшээд байгаа юм. Түүний тоглосон нэг л киног үзэхэд яагаад хэдэн сая үзэгч түүнийг шүтэн бишрээд байдгийг та ойлгох болно.

 

Генри Кавилл, 33 настай

Man of Steel

Энэ залууг дэлгэцнээ гараад ирэхэд дэлхийн өнцөг булан бүрт хэдэн сая бүсгүйчүүдийн өвдөг чичирдэг бол? Бидний урьд өмнө үзэж байсан Супермэнээс хамгийн царайлаг нь болов уу?

 

Жейк Жилленхол, 36 настай

Brokeback Mountain

Холливудын ертөнцөд өөрийн гэсэн байр сууриа эртнээс бий болгож чадсан. Түүний сүүлийн жилүүдэд бүтээсэн дүрүүд авьяас чадлыг нь батлаад өгнө: “Nocturnal Animals”, “Demolition”, “Southpaw”. Авьяастайгаас гадна бүсгүйчүүдийн зүрхийг шархлуулах сайхан залуу.

 

Крис Прэтт, 37 настай

Guardians of the Galaxy

Хэдхэн жилийн өмнө Прэтт махлаг залуугийн дүрийг бүтээж байсан удаатай, харин 2013 онд бүх зүйл орвонгоороо эргэсэн гэж хэлж болно. Түүнийг “Guardians of the Galaxy”-д дүр бүтээхийг урьжээ. Ингээд л түүний хувьд Холливудын үүд хаалга нээгдсэн юм.

 

Чарли Ханнэм, 36 настай

Sons of Anarchy

Ханнэмийн амжилт удаан гэхдээ эрс шийдэмгий дээшилж байгаа: урьд нь олон ангит кинонд тоглодог байсан залуу Гильермо дель Торогийн кинонд тоглодог болсон гэхээр та нэгийг ойлгох биз ээ. Энэ жил тэрээр Гая Ричигийн найруулсан түүхэн сэдэвт кинонд Артур хааны дүрийг бүтээж байна.

 

Райан Рейнольдс, 40 настай

Deadpool

Тоглоом шоглоом ойлгодог, өөрөө ч бусдыг инээлгэж чаддаг энэ залуу хэд хэдэн кинонд тоглоод авсан, гэхдээ “Deadpool” киногоор нь түүний Холливудад албан ёсоор хүлээж авчээ. Тэрээр царайлаг, авьяаслаг – бүсгүйчүүдийн харцыг булаах нэгэн ажээ.

 

Жесси Айзенберг, 33 настай

Café Society

Жесси “Café Society” кинонд дүр бүтээснээс хойш алдрын оргилд хүрчээ. Өнөөдөр тэрээр Вуди Аллений кинонд дүр бүтээж байгаа бөгөөд “Оскар”-т нэр дэвшээд байгаа юм.

 

Аарон Тейлор-Жонсон, 26 настай

Anna Karenina

“Анна Каренина” зохиолын холливуд хувилбарын Вронскийг та санаж байна уу? Одоо түүнийг хүн болгон мэддэг болсон: Аарон супер баатруудтай кинонд тоглож Холливудыг эзэлсэн. Урагшаа дайраад!

 

Кит Харингтон, 30 настай

Game of Thrones

Энэхүү жагсаалтанд Кит Харингтоныг оруулахгүй бол олон бүсгүйчүүд гомдох биз. Тэрээр олон ангит кинонд Жон Сноугийн дүрийг бүтээсэн, өнөөдөр тэрээр холливудын одуудтай мөр зэрэгцэн кинонд тоглож байна.

23
ГоёГоё
12
ХөөрхөнХөөрхөн
4
Ха ХаХа Ха
3
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
БахархмаарБахархмаар
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Мэдээлэл таалагдсан уу?

Хэрэгцээт мэдээллийг тогтмол авахыг хүсвэл и-мэйл хаягаа оруулна уу

4 Сэтгэгдэл

  1. haha

  2. Sainzaya Zorigt

    Sainzaya Zorigt

    2017/02/01 at 19:30

    Bokokob Bokokob ta bugdiig ni medej bga te :)

  3. Bokokob Bokokob

    Bokokob Bokokob

    2017/02/01 at 22:00

    medehgui hun bas bnaa bna tsarai muutai hunuusiin medehguin bn hahahah

  4. Sainzaya Zorigt

    Sainzaya Zorigt

    2017/02/01 at 22:30

    Hahahahah

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй.

Санал болгох

Хүүхэлдэйн киноны баатрууд өнгөрсөн хугацаанд хэрхэн өөрчлөгдөв?

Компьютер технологи зогсолтүй хөгжихийн зэрэгцээ бидний амьдрал ч бас даган өөрчлөгдөнө &#…