“Fifty Shades Darker” – 2017.02.10-нд Тэнгис кино театрын дэлгэцнээ

0

Их Британий зохиолч Эрика Митчелл /1963 онд төрсөн/-ийн дэлхий дахиныг шуугиулсан “50 Shades of Grey” эротик романыг мэдэхгүй хүн ховор бизээ. Гуч гарсан эмэгтэйчүүдийн сексийн амьдралыг орвонгоор нь өөрчилсөн эерэг хандлага бүхий энэхүү гурвалсан роман өдгөө дэлхийн 52 хэлээр орчуулагдаж, 200,000,000 гаруй хувь худалдаалагджээ.

Бэлгийн гаж төрөлд хамаарагддаг BDSM буюу сексээс авах таашаалын өвөрмөц хэв маягийг онцгойлон авч үзсэн энэхүү романаас сэдвэлэж кино хүртэл бүтээгээд байгаа билээ. Ингээд та бүхэндээ чинээлэг бизнес эрхлэгч Кристиан Грей, сэтгүүлч Анастейша Стил нарын нууцаас дэлгэсэн халуухан баримтуудыг хүргье.

Э.Л.Жеймс нэрээрээ танигдсан зохиолч Эрика Митчелл эротик өнгө аяс бүхий романтик романаа “Бүрэнхий” цувралаас санаа авч бичжээ. Тэрбээр “Бүрэнхий” романыг шүтэн бишрэгчийнх нь хувиар үргэлжлүүлж байсан ч санааг нь өөрчилж BDSM жанрын “өвөрмөц” хэв маягийг сонгосон нь өнөөгийн амжилтад нь хөтөлжээ.

“50 Shades of Grey” гурвалсан роман нь худалдаанд гарсан даруй “Harry Potter and the Deathly Hollows”, “The Da Vinci Code” зэрэг номноос ч хурдан зарагдаж байсан гэдэг. Бараг секунд тутамд хоёр гурваараа худалдаалагдсан баримт ч бий ажээ.

Христийн шашины ариун Библи нь дэлхийн хамгийн их борлуулалттай номын нэг бөгөөд үйлчилгээний олон ч байгууллагад үнэгүй уншихаар тавигдсан байдаг. Тэдгээрийн нэг нь Английн “The Damson Dene Hotel” зочид буудал бөгөөд 40 гаруй өрөөнийхөө үйлчлүүлэгчдэд зориулж Библи судрыг тавьсан байдаг. Тэгвэл “50 Shades of Grey” ном гарснаас хойш тэдгээр Библи энэ номоор солигджээ.

“50 Shades of Grey” ном Нью Йорк Таймсын Бестселлер ном болж борлуулалт ихтэй байсан ч энэ нь хүн бүрт таалагдсан гэсэн үг биш юм. Номыг эсэргүүцэж дургүйцлээ илэрхийлсэн хүмүүс олон байсан бөгөөд шатааж, цаасыг нь дахин боловсруулснаар 00-ын цаас хүртэл хийлгэсэн тохиолдол АНУ-д гарч байжээ.

Их Британий зохиолч Э.Л.Жеймсийн “50 Shades of Grey”  эротик роман гуч гарсан эмэгтэйчүүдийн сексийн амьдралд шинэ хуудсыг нээсэн гэгддэг бөгөөд секс тоглоомийн салбарт ч гэсэн ихээхэн ашиг авчирчээ. Тухайлбал тэдний сексийн үеэр ашигладаг гейшагийн бөмбөлгийн номыг худалдаанд гарснаас хойшхи борлуулалт нь 800%-аар нэмэгдсэн байна. Мөн түүнчлэн гав, ташуур гээд сексийн бусад хэрэгслийн борлуулалт ч жирийн үеийнхээс 10 дахин нэмэгдсэн гэнэ.

Гол дүрийн Анастейша Стил романы турш 127 удаа ичиж балмагдасан гэнэ. Энэ нь өдөрт 5.1 удаа Кристиан Грей-ээс ичиж санаа зовохын сацуу хацар нь улаа бутардаг гэсэн үг. Мөн номын турш “Holy” гэсэн үгийг 147 удаа давтаж хэлдэг бөгөөд энэ нь 3.5 хуудас тутам гардаг байна.

Романаас сэдэвлэсэн маш олон зүйл худалдаанд гарсан байдаг. Тухайлбал “50 Shades of Grey” дарс, футболка, дотуур хувцас, секс тоглоом зэргийг нэрлэж болох юм. “The Independent Magazine” сэтгүүлд бичсэнээр нэг эрэгтэй “50 Shades of Grey” секс тоглоомоор найз охинтойгоо зугаацаж байгаад хөнөөсөн тохиолдол хүртэл гарч байжээ. Найз охин нь нилонон трикогоор боолгосон байсан ба укаскаар 123 удаа цохиулж нас барсан байна.

Тэгвэл Их Британий нэгэн эмэгтэй “50 Shades of Grey” номонд дээр гардаг шиг сексийн “S&M” таашаалыг өгөхөөс татгалзаж, тоомсорлоогүй гэсэн шалтгаанаар нөхрөөсөө салсан гэнэ. Энэ мэтээр маш олон сонирхолтой ч гэмээр хачирхалтай мэдээллүүд маш их ажээ.

Дэлхий дахиныг шуугиулсан “50 Shades of Grey” романаас сэдэвлэж кино бүтээх саналыг 2012 оноос эхэлжээ. Ингээд зохиолч Э.Л.Жеймс киног “Universal Pictures” болон хэд хэдэн продакшнтай хамтран бүтээхээр шийдвэрлэсэн байдаг. Киногоо нэрт жүжигчин Анжелина Жолигоор найруулуулах хүсэлтэй байсан ч Анжелина Жоли татгалзсан хариу өгчээ.

“50 Shades of Grey” кино гурван ангитай бөгөөд киноны жүжигчид ирэх ангиудад нь ч гэсэн бүрэн бүрэлдэхүүнээрээ тоглож дуусгах гэрээг байгуулсан байна. 2015 оны 2 дугаар сарын 5-ны байдлаар киноны 2.75 сая ширхэг тасалбарыг урьдчилан захиалжээ.

Гол дүрийн жүжигчдийн сонголтод Райан Гослинг, Роберт Паттинсон, Тео Жеймс, Иен Сомерхолдер, Крис Хемсворт, Крис Эванс нарын цөөнгүй эрэгтэй жүжигчид байснаас зохиолч Э.Л.Жеймс загвар өмсөгч Жейми Дорнан, зохиолч, жүжигчин Чарли Ханнэм нараас сонгосон байна.

Харин эмэгтэй жүжигчний хувьд Элизабет Олсен, Эмма Уотсон, Скарлетт Йоханссон, Женнифер Лоуренс, Оливия Уайлд, Кэт Деннингс нараас сонгогдох таамаглалыг дэвшүүлсэн ч эсрэгээрээ Дакота Жонсон сонгогдсон билээ. Таны хувьд жүжигчдийн сонголт нь хэр оновчтой болсон гэж бодож байна вэ?

Гол дүрийн чинээлэг тэрбумтан Кристиан Грей-ийн дүрийг бүтээсэн загвар өмсөгч Жейми Дорнан киноныхоо дүрийг бүтээхийн тулд “BDSM” үзүүлбэр үзүүлдэг газруудаар явж туршлага судалжээ. Тэрбээр хоёр биенээ төгс эзэмдэж, “BDSM” –ийн этгээд таашаалыг амталж байгаа хосуудыг харж суухдаа шар айраг шимж байсан гэнэ шүү.

Кинонд зохиолд гардаг нэг үзэгдлийг оруулаагүй байдаг нь тампонтой секс байдаг. Жүжигчин, модель Жейми Дорнан хэлэхдээ “Үнэнийг хэлэхэд би, энэ гайхалтай номыг худалдаж авч уншсан 200.000.000 гаруй хүний сэтгэлд хүртэл сайн тоглож чадаагүй. Тал хувьд нь ч гэсэн кино маань таалагдаж чадвал би баяртай байх болно…” гэсэн юм.

Дашрамд сонирхуулахад Жейми Дорнин нь жүжигчин Кира Найтлитай хоёр жил хамт амьдарч байжээ. Өдгөө жүжигчин, дуучин Амелия Уорнертой гэрлэж хосууд хөөрхөн охинтой болжээ. Түүнийг дэлхийд танигдахад Кира Найтли ихээхэн нөлөөлсөн гэж үздэг бөгөөд тэрбээр “GQ” сэтгүүүлээс тодруулсан 2015 оны хамгийн сайхан хувцасладаг Ирланд залуугаар нэрлэгджээ.

Ингээд эцэст нь “50 Shades of Grey” кино роман шигээ үзэгчдийг ч гэсэн сексийн өвөрмөц таашаалд донтуулах нь лав. Ийн тодотгож байгаагийн учир нь “Time Magazine” сэтгүүлд бичсэнээр Бельгийн профессор номын цааснаас кокаин илрүүлсэн гэнэ.

Мөн түүнчлэн киноны саундтрек цомогт Бейонсе, Элли Голдинг, “Awolnation” хамтлаг, Жесси Уэйр, Сия Ферлер, Фрэнк Синатра нарын гайхалтай дуу хоолой шингэсэн учраас кино нь бүхэлдээ харах мэлмий хийгээд сонсохуй, сэрэхүйн бүхий л таашаалыг мэдрүүлэх нь гарцаагүй юм.

Та бүхэн 2 сарын 10-нд нээлтэй хийх тус романы хоёрдугаар анги болох “Fifty Shades Darker” киног “Тэнгис” кино театрын дэлгэцнээс хүлээнэ авч үзээрэй.

Төсөөллөөс илүүг Тэнгисээс

2
ГоёГоё
1
ГайхмаарГайхмаар
1
Ха ХаХа Ха
1
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
Уучлаарай, энэ мэдээнд сэтгэгдэл бичих боломжгүй байна.