Хамгийн алдартай 7 тэмдэглэгээний гарал үүсэл ба утга санаа

2

Бид өдөр бүр маш олон билэг тэмдэг, тэмдэглэгээтэй таардаг. Тэдний зарим нь бидэнд үгнээс илүү хүчтэй сэтгэгдэл төрүүлэх тохиолдол ч бий. Эдгээр тэмдэглэгээнүүд хаанаас үүссэн, бас бид тэднийг үнэхээр зөв хэрэглэж чаддаг болов уу?  Хамгийн алдартай дараах 7 тэмдэглээг сонгож авсан бөгөөд утга санаа, гарал үүслийнх нь талаар сонирхуулъя.

Амперсанд (& тэмдэглэгээ)

Энэхүү тэмдэглэгээ нь латин хэлний et холбоо үг бөгөөд (англи хэлний and) эртний Ромоос үүсэлтэй. Цицероны хувийн туслах Тирон захиагаа хурдан дуусгахын тулд товчилсон систем зохион бүтээсэн бөгөөд үүнийгээ “тиронийн билэг тэмдэг” гэж нэрлэсэн байдаг. Үүний дараа Европ болон Америкт дэлгэрсэн бөгөөд, англи цагаан толгойн хамгийн сүүлийн мөрөнд байрладаг байснаа 20-р зууны эхэн хүртэл хэрэглэдэггүй байсан. “Амперсанд” гэдэг үг нь And per se and гэсэн утгатай.

 

Зүрх

“Хайр зүрхэнд оршдог” хэдий ч жинхэнэ зүрх, зүрхний тэмдэглэгээнээс өөр гэдгийг хүн бүр мэднэ. Гэхдээ гарал үүслийн талаарх хэд хэдэн таамаглал бий.

  • Хос хун сэлж байхдаа бие бидээ ойртох үед зүрхэн хэлбэр үүсдэг. Олон үндэстнүүд хун шувууг хайр дурлалыг билэг тэмдэг болгож, үнэнч чин сэтгэлийг билэгддэг.
  • Эмэгтэй хүнийг билэгдсэн гэсэн өөр нэгэн таамаг байдаг. Зүрх нь эмэгтэй хүний аарцгийн хэлбэртэй адилхан харагддаг. Эртний Грекүүд Афродитад зориулж тусгай сүм бариулж байсан түүхтэй.
  • Харин хамгийн сүүлийн таамаг нь ороонго өвсний навчны хэлбэр гэх таамаг юм. Грекүүд дарс, шанал тачаалын бурхан Дионистай хамт вааран дээр дүрсэлдэг.

 

Bluetooth

10-р зуунд Дани улсыг Харальд Блатанд хаан удирдаж байх үеэс үүсэлтэй. Харальд хаан нэрс жимсэнд их дуртай байсан бөгөөд түүний шүд нь үргэлж хөх өнгөтөй байдаг байв.

Bluetooth технологи нь нэг сүлжээнд олон төхөөрөмж холбох зорилготой. Харин тэмдэглэгээ нь скандинавын 2 бичээсийн нийлбэрээс бүтдэг. “Хагал” (hagall) – латин H, “Berkana” – латин B гэсэн үгнүүдийн эхний үсгийн нийлбэр бөгөөд Харальд Блатандын нэрийн эхний үсгүүд юм.

 

Анагаах ухааны билэг тэмдэг

Анагаах ухааны билэг тэмдэг болсон далавчтай урт таягийг ороосон хос могой нь үнэн хэрэгтээ алдаатай гэдгийг хүн бүр мэддэггүй. Домогт өгүүлснээр эртний анагаах ухааны бурхан Аскдепия бурхны охин Хихиены билэг тэмдэг бөгөөд АНУ-ын эмч нар 100 гаруй жилийн өмнөөс хэрэглэж эхэлсэн бөгөөд үнэн хэрэгтээ далавчгүй, нэг могойны дүрс байсан юм.

 

Power тэмдэглэгээ

Энэхүү тэмдэглэгээг бүхий л цахилгаан төхөөрөмж дээрээс харж болох ч анх хаанаас үүссэнийг нь цөөхөн хүн мэддэг. Инженерүүд 40 жилийн турш 1-ийн тоог “асаах”, 0-ийн тоог “унтраах” тэмдэглэгээ болгож ашиглаж ирсэн. Үүнийг дараа нь нэгтгэж нэг тэмдэглэгээ болгож өөрчилсөн нь одоо бидний сайн мэдэх power товчны тэмдэглэгээ юм.

 

Энх тайвны билэг тэмдэг

Олон улсын энх тайвны билэг тэмдэг болсон энэхүү дүрсийг 1958 онд цөмийн зэвсэг хэрэлэхийн эсрэг жагсаалд зориулж бүтээсэн байна. Энхийн билэг тэмдэг нь “nuclear disarmament” буюу цөмийн зэвсгийг хураах гэсэн утгатай үгний N, D гэсэн 2 үсгийг нийлүүлж хийсэн байдаг. Цэргийн цагаан толгойгоор N нь V үсгийг илэрхийлдэг ба туг буулгах гэсэн утгыг харин D нь нэг тугийг дээш нөгөө тугийг доош буулгах утгыг илэрхийлсэн байна.

 

“О.К” билэг тэмдэг

Ихэнх хүмүүс “О.К” тэмдэглэгээг “бүх юм зүгээр”, “зөв” гэсэн үгийг төлөөлүүлдэг. Хэрхэн үүссэн тухай хэд хэдэн таамаг бий.

  • “О.К” нь АНУ-ын ерөнхийлөгч Мартин Ван Бюрены төрсөн газар болох Old Kinderhook гэсэн үгний товчлол гэсэн таамаг бий. Тэрээр өөрийнхөө сурталчилгааны ажилд энэхүү тэмдэглэгээг ашиглан, гарны дохиог үзүүлсэн зураг авахуулсан байдаг.
  • Өөр нэгэн таамаг нь АНУ-ын ерөнхийлөгч Жексон шийдвэр гаргахдаа all correct гэж бичсэн ба германаар oll korrekt буюу “О.К” гэсэн тэмдэглэгээ үүссэн.
  • “О.К” нь ямар ч утга агуулаагүй гэж үздэг хэсэг бий. Хинду болон Буддын шашны нэгэн дохио бөгөөд Буддын шашны үзмэр дунд ийм дохио зангааг дүрсэлсэн үзмэрүүд байдаг аж.
101
ТэнэглэлТэнэглэл
33
ГайхмаарГайхмаар
24
БахархмаарБахархмаар
17
Ха ХаХа Ха
8
ГоёГоё
6
ХөөрхөнХөөрхөн
4
БурууБуруу
4
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Uugaa Lkha

    Uugaa Lkha

    2017/01/30 at 19:37

    Сонирхолтой мэдээлэл байна.Баярлалаа. Амжилт хүсье

  2. German helnii bagsh

    2017/01/30 at 21:45

    Germanaar oll korrekt bish alles kla gediimaa dajgui site gej boddog bsan anduurch

  3. Nyamaa Smile

    Nyamaa Smile

    2017/01/31 at 12:00

    s

  4. Зочин

    2017/02/02 at 00:29

    Ок естой шаа аадаа

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *