Бидний төдийлөн сайн мэддэггүй хүний биеийн 9 эд эрхтэн

2

21-р зуунд эрдэмтдийн сайн судалж мэдээгүй эд эрхтэн байсаар л байна.

Таны урьд нь сонсож байсан, гэхдээ гүйцэтгэх үүргийг нь төдийлөн сайн мэдэхгүй эд эрхтнүүдийн талаар товч мэдээлэл өгөхөөр бэлдлээ.

Эпифиз (боргоцой булчирхай)

Энэхүү булчирхайд мелатонин гормон ялгардаг. Зөвхөн харанхуй орчинд ялгардаг бөгөөд хүний өдрийн дэглэмийг зохицуулах үүрэгтэй.

Зарим нэг загас, хоёр нутагтнуудад эпифизийн оронд гуравдагч нүд байдаг. Тэрхүү нүд нь байгалийн гэрлийг ялгана.

Далдын хүч судлаачид гуравдагч нүдний тухай худлаа хоосон ярьдаггүй байж болох, магадгүй тэдний хувьд эпифиз нь гуравдагч нүдийг илэрхийлж байгаа хэдий ч өнөө цагт харах чадамжаа алдсан байж болно.

 

Ахар сүүл

Багагүй үүрэг гүйцэтгэх эрхтэн – гэдэс ходоод болон шээс, бэлэг эрхтний системийн маш олон булчин, холбоосыг хооронд нь холбож өгдөг.

Мөн хүний бие байрлалаа солих явцад биеийн хүчийг хуваарилах үүргийг гүйцэтгэдэг ажээ.

 

Мухар олгой

Өвсөн тэжээлтэн амьтдын мухар олгой целлюлозийг боловсруулахад нөлөөлөх нянгуудыг бий болгодог. Хүмүүсийн хувьд бол энэ үүргээ гүйцэтгэх чадвараа алдсан. Хамгийн харамсалтай нь мухар олгой үрэвсэх бөгөөд мэс заслын аргаар авахаас өөр аргагүй байх тохиолдол элбэг. Тийм ч учраас АНУ-д дөнгөж төрсөн хүүхдүүдийн мухар олгойг авдаг байсан маш удаан жилийн туршлага бий. Мухар олгойгоо авахуулсан хүүхдүүд авахуулаагүй хүүхдүүдээс хөгжлөөр хоцрох, байнга өвдөж байжээ.

Мухар олгой – бидний хоол болосвруулах эрхтний ашигтай бактерийг үржүүлэх “ферм” юм. Мухар олгойгоо авахуулсан хүмүүс хордлогоос тийм ч амар гарч чаддаггүй бөгөөд биеийн дархлаа бүхэлдээ сул байдаг ажээ.

 

Хоолойн мах

Амны хөндийд байрлах хоолойн мах нь гаднаас орж ирэх вирус, нянгаас биднийг хамгаалах үүрэгтэй.

Харин хоолойн мах нь өөрөө удаан хугацаагаар эсвэл байнга үрэвсэх явдал нь хамгаалах үүргээ алдаж өөрөө үрэвслийн голомт болон хувирдаг. Энэ тохиолдолд эмч хоолойн махаа авахуулахыг зөвлөнө.

Хоолойн мах нь хүний дархлааг хариуцдаг эсэх нь одоо болтол маргаантай асуудал хэвээр байгаа юм.

 

Эрчүүдийн хөхний товч

Үр тогтоох Ү хромосон идэвхгүй байх тул хэвлий дэх үр хүйсийн ялгаагүй адилхан байдаг. Хоёр дахь сараас эхлэн эмбрион хөгжинө. Тэр цагаас хойш эр хүйсийн хөгжлүүд явагдаж гормон нь давамгайлна. Хөгжлийн энэ явцад маш их өөрчлөлтүүд явагдах хэдий ч хөхний товч нь хэвээр үлдэнэ.

 

Дэлүү

Гален дэлүүг “учир битүүлэг” эрхтэн гэж үздэг байлаа. Уг эрхтний гүйцэтгэх үүрэг нь одоо болтол сайтар судлагдаагүй хэдий ч зарим нэг үүргүүдээс дурьдвал:

  • Лимфоцит болон эсрэг биет ялгаруулах
  • Хөгширсөн эритроцитийг устгах
  • Биеийн хүчний ачаалал даах чадварт нөлөөлөх цусан хангамжийг хянах

 

Хамрын хөндий

Хамрын хөндийн гүйцэтгэх үүргийн тухай нэгдсэн ойлголт одоогоор байхгүй. Хэд хэдэн хувилбаруудаас танилцуулбал:

  • Гавлын ясны массыг багасгах
  • Дуу хоолойг бий болгох
  • Гэмтлийн үед доргилтоос хамгаалах
  • Амьсгалаар орж ирж байгаа агаарыг чийгшүүлж, бүлээсгэх

 

Тимус/сэрээ булчирхай

Сэрээ булчирхайд вирус, үрэвсэлтэй тэмцэх Т-лимфоцит ялгардаг. Ялангуяа амьдралын эхний 2-3 жилийн хугацаанд маш идэвхтэй ялгарсаар аажимдаа суларна. 30 нас гэхэд үүргээ бүрэн гүйцэтгэхээ больж, насны эцэст оргүй алга болно. Тийм ч учраас тимусыг залуу насны булчирхай хэмээдэг ажээ.

 

Гуравдагч аньсага

Амьтдын гуравдагч аньсага сайн хөгжсөн байдаг. Энэ эрхтнийхээ ачаар жирийн мэдрэмжээр мэдрэх боломжгүй нисэж байгаа эд зүйлсийг мэдэрнэ. Магадгүй таны муур амаа нээгээд юм үнэрлээд байгааг та анзаарсан байх. Уг эрхтэн духанд нь байрладаг юм.

Хүнд ч бас энэ эрхтэн байдаг хэдий ч хотгор төдий л зүйл байна. Амьтдын гуравдагч аньсага шиг үүрэг гүйцэтгэдэг эсэх нь одоо болтол эргэлзээтэй байгаа ажээ.

114
ГайхмаарГайхмаар
32
ТэнэглэлТэнэглэл
23
ГоёГоё
20
Ха ХаХа Ха
15
ХарамсалтайХарамсалтай
11
БахархмаарБахархмаар
11
ХөөрхөнХөөрхөн
10
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *