Үс арчилгааны хамгийн түгээмэл 5 алдаа

1

Сам

Шүдний эмч нар сойзоо 3 сар тутамд солихыг зөвлөдөг. Үүнтэй адилаар самыг ч бас 3 сар тутамд солихыг зөвлөж байна. Үс самнах үед гадаргуун дээр нян үрждэг. Тийм учраас үсээ самнасныхаа дараа үлдэгдэл үсийг авч хаяж байх нь зөв. Мөн сард 1 удаа самаа угаах хэрэгтэй. Угаахдаа шампунь эсвэл хүнсний сода ашиглана. Өөрийнхөө самыг хэн нэгэнтэй сольж хэрэглэж болохгүй. Сам яг л шүдний сойз шиг зөвхөн таных байх ёстой.

 

Үсний боолт

Дээрх зурган дээрх шиг резинэн үсний боолт үсийг ихээр гэмтээдэг. Үсийг сулхан боодог ба чангалах үед үсийг гэмтээдэг байна. Мөн үс унах шалтгаан болдог. Зарим резинэн боолт үсийг их зулгааж гэмтээдэг гэдгийг санаарай.

 

Үсэндээ хэт их анхаарал тавих

Үсэндээ хэт их анхаарал тавих нь заримдаа сөргөөр нөлөөлдөг. Байнга салон явах, гэртээ үсэндээ маск тавих зэрэг нь үсийг гэмтээдэг. Керамин агуулсан бүтээгдэхүүн үсийг гэмтээдэг. Үүнээс болоод үс тасардаг. Үс арчлах хамгийн шилдэг арга бол үсээ угаасныхаа дараа ангижруулагч хэрэглэх явдал юм.

 

Үсийг халаах

Тогтмол халуун индүүгээр индүүдэх нь үсийг хуурайшуулах гол шалтгаан болдог. Үсийг индүүдэх үед үсэнд байх ёстой чийгийг ууршуулчихдаг. Ямар ч гоо сайхны бүтээгдэхүүн өөрийн чийгийг нөхөж чаддаггүй.

 

Үс арчилгааны бүтээгдэхүүн

Үс гэмтэх гол шалтгааны нэг бол гоо сайхны бүтээгдэхүүний буруу хэрэглээ юм.

Үсний лак. Энэ нь үсний чийгийг хадгалахад тусалдаг. Үснийхээ угт түрхэх хэрэгтэй.
Үсний тос, саван, лак зэргийг хэт их хэрэглэж болохгүй. Химийн бодис агуулсан байдаг тул эрүүл мэнд, гоо сайханд хор хохирол үзүүлж байдаг.

Шампунь. Үсний онцлогоос хамаарч сонгон хэрэглэх ба үсийг гэмтэхээс хамгаалдаг. Тиймээс шампунийг үснийхээ гэмтлийн байдлаас хамаарч сольж байх хэрэгтэй. Гэхдээ үргэлж солих, бас огт солихгүй байж болохгүй. Хуйх тань тослог бол тослог үсний шампунь хэрэглэнэ. Тиймээс өөрчлөлтийг ажиглаж байгаад тохирох шампунь хэрэглэх нь зүйтэй.

27
ГоёГоё
14
ТэнэглэлТэнэглэл
8
БахархмаарБахархмаар
8
ГайхмаарГайхмаар
7
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
3
Ха ХаХа Ха
3
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Uugaa Lkha

    Uugaa Lkha

    2017/01/28 at 17:42

    Баярлалаа . Амжилт хүсье

  2. Application

    2017/03/29 at 10:53

    If you wish for to get a good deal from this post then you have to apply such methods to your won web site. http://www.webtoolmaster.com/exebundle.htm

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *