2017 онд тренд болох эрэгтэй үс засалтууд

1

Энэ маягаар үсээ засуулахад багаар бодоход 10 насаар залуу харагдахаас гадна холливудын оддоос дутахааргүй харагдана.

2017 оны эрчүүдийн үс засалтын загваруудаас танд танилцуулж байна.

Британка

Өнгөрсөн зууны дунд үеэс эхлэн Британид үүссэн үсний засалт хэдэн жилийн өмнөөс эхлээд дахин хүчийг аваад байна. Богино жижигхэн мөртлөө дээшээ боссон хэсэг нь – царайлаг хөл бөмбөгчний дүр төрх мөнөөс мөн.

 

Фейд

Британкагаас ялгарах онцлог нь үсний урт аажимдаа богиносож байгаа юм. Фейд үсний засалтаар хөлбөмбөгчин Серхио Рамос өөрийгөө гоёдог гэдгийг та мэдэх биз ээ.

 

Бокс болон хагас бокс

Энэ маягийн үс засалт хэзээ ч моодноос гарахгүй бололтой. Сонгодог засалт нь ямар ч эр хүнд зохино. 2000-аад оны эхэнд Жастин Тимберлейк нэг хэсэгтээ өөрийгөө чимсэн, харин дараа нь ургуулж британка руу урвасан юм.

 

Теннис

Брэд Питт сүүлийн арван хэдэн жил энэ засалтаар засуулсаар байна. Спортлог харагдахаас гадна хаашаа ч хувирах боломжтой: дээш нь босгох, эсвэл тэгшлээд налуулсан ч гайхалтай харагдах болно.

 

Эрэгтэйчүүдийн сонгодог үсний засалт

2017 онд сонгодог загвар байраа тавьж өгөхгүй ээ. Хэдэн зуун жилийн турш хэдэн сая эрчүүдийг чимсэн уг үсний засалтаар Жерард Батлер одоог хүртэл засуулсаар л байна.

 

Канадка

ЗХУ-ын үед канадын хоккейчид ийм үсний засалттай байсан учраас канадка гэж нэрлэх болсон. Өнөө үед харин холливудын одууд засуулах болжээ. Самнасан хэрнээ бага зэргийн замбараагүй засалт нь эрч хүчтэй нас тогтож байгаа эрчүүдэд илүү зохих ажээ.

 

Каскад

Тийм ээ, урт ус тренд хэвээрээ л байна. Гэхдээ “каскад”-ын тусламжтайгаар хэлбэр загварыг нь өөрчлөөрэй. Бүсгүйчүүдийн анхаарлыг татаж өгнө шүү.

 

Андеркат

Үсчиндээ: “хоёр шанаа, ар тал богино, дээд хэсэг урт” гээд л хэлчих. Галзуу харагдуулах уг үсний засалт бүсгүйчүүдийн анхаарлыг өөрийн эрхгүй татна.

 

Топ нот

Эр хүн болгон ийм үсний засалт хийлгэхээр зориглохгүй. Үнэхээр загварлаг харагдахыг хүсвэл дээрээс нь сахал тавиад үсээ ургуулж дууссаны дараа дээш нь шууж боогоорой. Хамгийн чухал нь хоёр шанаа, ар шилэн хүзүүний үсийг авна шүү.

 

Эрэгтэй гэзэг

Бүсгүйчүүдээс юугаар дутах вэ гэсэн шиг үсээ ургуулж дээш шуух нь 2017 онд моод байх нь. Анхаарна уу: зөвхөн зүрх зориг гаргах нэг нь л энэ засалтыг сонгодог юм.

52
ТэнэглэлТэнэглэл
31
ГоёГоё
21
Ха ХаХа Ха
10
ГайхмаарГайхмаар
6
ХарамсалтайХарамсалтай
3
БахархмаарБахархмаар
1
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Erdene Mygmar

  2. Dema Delgermaa

    Dema Delgermaa

    2017/01/27 at 15:40

    Baterdene Gombo

  3. Gantogtokh Gantogtokh

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *